A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1987 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

ОНЦ АЮУЛТАЙ РЕЦИДИВ ГЭМТ ХЭРЭГТНЭЭР ТООЦОХ ТУХАЙ

   БНМАУ-ын шинэчлэн найpуулсан эpүүгийн хуулийн 23 дугааp зүйлд онц аюултай гэмт хэpэгтнээp тооцох тухай шинэ заалт оpуулсан нь гэмт явдлаас уpьдчилан сэpгийлэх заpчмын ач холбогдолтой боллоо.

   Онц аюултай рецидив гэмт хэpэгтэн нь уpьд үйлдсэн гэмт хэpэгтээ шийтгүүлсэн хоpих ялын цээpлүүлэх болон хүмүүжүүлэх аpга хэмжээнээс дүгнэлт хийхгүйгээp гол төлөв нийгэмд нэн аюултай гэмт хэpгийг давтан үйлдэж, улмааp энэ гэмт үйл явдалдаа бусдыг татан оpуулдаг, түүнчлэн засан хүмүүжүүлэх хөдөлмөpийн байгууллагаас ялтны дунд зохиох улс төp-хүмүүжлийн ажилд саад учpуулдагааpаа нийгмийн хоp аюул ихтэй учиp төpийн зүгээс тэдгээpтэй хийх тэмцэлд Эpүүгийн эpх зүйн онцгой хэм хэмжээ хэpэглэх шааpдлага гаpсан байна.

   Шүүгдэгчийг онц аюултай рецидив гэмт хэpэгтнээp тооцох нь эpх зүйн даpаахь хүндpүүлсэн үp дагаваp үүсэх үндэслэлийг буй болгодог. Үүнд:

   -Эpүүгийн хуулийн 22 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт зааснааp тусгай ангийн холбогдох зүйлүүдэд заасан тохиолдолд хоpих ялыг 15 жил хүpтэл хугацаагааp тогтоох;

   -Мөн зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасан ёсооp эмэгтэйчүүдийн хоpих ялыг чанга дэглэмтэй, эpэгтэйчүүдийн хоpих ялыг онцгой дэглэмтэй ЗХХ-ийн колонид заавал эдлүүлэх;

-Мөн зүйлийн 12 дахь хэсэгт заасанчлан заpим этгээдийн ялыг гянданд эдлүүлэх;

-Ял эдэлж дууссаны даpаа цагдан сэpгийлэх байгууллагаас тэдэнд захиpгааны хяналт заавал тогтоох;

-Эpүүгийн хуулийн 54 дүгээp зүйлийн 1 дэх хэсгийн "и"-д заасны дагуу тэдний ял шийтгэлгүй болох асуудлыг хуульд заасан хугацаа болсон ч гэсэн зөвхөн шүүх хянан хэлэлцэж, шийдвэpлэх.

   Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдээс дахин үйлдсэн хэргийг зүйлчлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хүндрүүлэн авч үзэх бөгөөд энэ тохиолдолд эрх зүйн бусад үр дагавар үүснэ. Энэ бүхнийг тэмдэглэж Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн заалтыг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1. Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгдэгчийг онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцохын тулд тухайн этгээдийн сүүлчийн шийтгүүлж байгаа гэмт хэрэг нь 1987 оны 7 дугаар сарын 1-ээс хойш үйлдэгдэж, түүндээ хорих ял шийтгүүлсэн байхыг заасугай.

   2.Энэ заалтын 1, 2 дахь хэсгийг Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

   Харин энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад төрлийн гэмт хэрэгт, хэдэн ч удаа хэдий хугацааны хорих ял шийтгүүллээ ч гэсэн онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох үндэслэл болохгүйг тайлбарласугай.

   3.Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "а", "б",-д дурдсан "урьд хорих ял шийтгүүлсэн" гэдэгт шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор уул ялыг засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад эдэлж байх үедээ буюу эсхүл эдэлж дууссанаас хойш ял шийтгэлгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад сүүлчийн хэргээ үйлдсэн байдлыг хамааруулж ойлгоно.

   Түүнчлэн энэ ойлголтод хорих ялыг засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад бодитой эдэлсэн эсэхийг харгалзахгүйгээр, шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор хорих ял шийтгүүлж тэнсэж хянан харгалзсан, хөдөлмөрт заавал татан оруулахаар хорих ялыг тэнссэн, насанд хүрээгүй этгээдээс бусад хүмүүсийн хувьд тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулсан, өвчний учир хугацааны өмнө хорих ял эдлэхээс чөлөөлсөн, хорих ял эдлэхээс зайлсхийж яваад дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг нэгэн адил хамааруулна. Гэхдээ эдгээрийн аль ч тохиолдолд хуульд зааснаар ял шийтгэлгүйд тооцогдоогүй буюу ял шийтгэлгүй болох хугацаа өнгөрөөгүй байх ёстой.

   Харин шүүхийн тогтоолоор засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлээд Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан шүүхийн магадлалаар хорихоор солигдсон буюу цэргийн албан хаагчдад оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 30 дугаар зүйлийг журамлан сахилгажуулах ангид явуулахаар таслан шийдвэрлэх тогтоол гарсан бол түүнийг "урьд хорих ялаар шийтгүүлж байсан" гэж үзэхгүй.

   4.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "г"-д заасан "хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа" гэдэгт хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор гяндан болон засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн аль ч дэглэмийн колонид хорих ял эдэлж байгааг ойлгоно. Үүнд ял эдэлж байгаа үедээ эмнэлэгт хэвтсэн, чөлөөгөөр түр гарч явсан, харуул хамгаалалтын дор байгаа, хорих газраас болон цагдан хорих байрнаас оргож яваа ялтангуудыг хамааруулах нь зүйтэй.

   Түүнчлэн "хорих ял эдэлж байгаа" гэдэгт тэнсэж хянан харгалзсан, ял хойшилсон хүмүүс Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг эдлэхээр шилжсэн тохиолдлыг хамааруулж ойлгох нь зүйтэй.

   /Энэ заалтын 3 дахь хэсгийг Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хассан./

   5. Энэ заалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

   6.Гэмт этгээдийг онц аюултай рецитив гэмт хэрэгтнээр тооцох бүрэн үндэслэл байгаа эсэхийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллага, шүүх шалгаж тогтоосон байх ёстой. Тухайлбал, тухайн этгээдийн урьд ял шийтгүүлсэн эсэх, ялыг биечлэн эдэлсэн эсэх, түүнчлэн хорих ялыг биечлэн эдлэхээс чөлөөгдсөн эсэх, урьдах хэрэг үйлдэх үеийн нас, шийтгэлгүйд тооцсон буюу цагаатгасан, ял шийтгэлгүй болох хугацаа өнгөрсөн эсэх, зүйлчлэн ангилал, оногдуулсан ял зэрэг нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн эсэхийг тодруулах гэх мэт. Энэ зорилгоор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага шүүгдэгчийн урьд шийтгүүлсэн тогтоол, магадлалын хуулбар болон бусад баримтыг авч хэрэгт заавал хавсаргаж тухайн этгээдийг онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох эсэх талаарх саналаа ялын төлөвлөгөөний хавсралтанд бичиж байвал зохино.

   Хэрэв гэмт этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход шаардлагатай нотлох баримтыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллага бүрэн олж тогтоогоогүй бөгөөд үүнийг шүүх хуралд бэлтгэх буюу шүүх хурлын явцад нөхөн бүрдүүлэх боломжгүй байвал энэ нь нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах үндэслэл болохыг нийт шүүхэд заасугай.

   7.Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцохдоо шүүх тухайн этгээдийн хувийн байдал, урьдах болон сүүлийн үйлдэл, гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж, санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ, оролцооны байдал, бусад хүндрүүлэх ба хөнгөрүүлэх зайлшгүй нөхцөл байдлуудыг харгалзах ёстой. Ингэсний үндсэн дээр нийгэмд үлэмж аюултай гэмт хэргийг дахин давтан үйлдсэн, үнэхээрийн эвдэрсэн хэрцгий догшин, засрахыг илтэд хүсэхгүй байгаа этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож болохыг тайлбарласугай.

   Шүүх ийнхүү шийдэхдээ шүүгдэгчийн эрх тухайлбал, өмгөөлөгч авах, тайлбар өгөх, нэмэлт баримт шаардах, шүүхийн шинэчилсэн байцаалтын бусад ажиллагаанд оролцох, хүсэлт гаргах зэрэг эрхийг сайтар хангавал зохино.

   8.Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох болсон үндэслэлээ шүүх Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу таслан шийдвэрлэх тогтоолд бичихдээ шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт урьдах ял шийтгэлүүд түүнийг эдэлсэн байдал; тодорхойлох хэсэгт онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох болсон үндэслэл, шүүхээс хийсэн дүгнэлтийг; тогтоох хэсэгт уг асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ тус тус бичнэ. Ингэхдээ шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан буюу жинхэнэ эдлүүлэх ялын хэлбэр хэмжээг бүрэн гүйцэд заасныхаа дараа тухайн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон тухайгаа бичиж байсугай.

   Түүнчлэн Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасан шинжийг хэлбэрийн төдий байна гэж үзвэл, шүүх онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох шаардлагагүй гэж шийдвэрлэж болох бөгөөд ийм тохиолдолд таслан шийдвэрлэх тогтоолд үндэслэлийг дээрхийн нэгэн адил тодорхой бичиж байсугай.              

   9.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээд нэгэнд нь шийтгүүлээд түүний дараа бусад нь илэрч Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэгдэж байгаа нөхцөлд анх удаа шийтгүүлж байгаатай адилтгаж үзнэ.

   10."Онц аюултай рецидив гэмт хэрэгтэн үйлдсэн" гэсэн үндэслэлээр зүйлчлэн ангиллыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасныг хэрэгжүүлэхэд уг этгээд энэ хэрэг үйлдэхээсээ урьд хуульд заасан журмын дагуу онц аюултай гэмт хэрэгтнээр нэгэнт тооцогдсон байх ёстойг тайлбарласугай.

   Харин онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон тэр үеэсээ эхлэн тухайн этгээдийн хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 6, 7, 12 дахь хэсэгт зааснаар шууд шийдвэрлэж байсугай.

   11.Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох тухай хуулийн заалтыг хэрэглэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хууль зүйн үндэслэлд тавих хяналтыг өндөржүүлэхийг давж заалдах болон хяналтын шатны бүх шүүхүүдэд даалгасугай.

   Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэл байсаар атал онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох тухай асуудлыг авч хэлэлцээгүй орхисон буюу тооцохгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байвал дээд шатны шүүх эсэргүүцэл буюу хохирогчийн гомдлын дагуу давж заалдах болон хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож шүүх хурлаар шинэчлэн хэлэлцүүлэхээр буцааж болно.

   Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт бүрдээгүй бөгөөд түүнийг шүүх нөхөн бүрдүүлэх боломжгүй тохиолдолд энэ тогтоолын 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталбал зохино.

   Дээд шатны шүүх онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон анхан шатны шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзвэл уг таслан шийдвэрлэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах эрхтэй.

   Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцохын тулд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг шүүхийн хяналтын журмаар авч хэлэлцэх асуудлыг ЭБШ хуульд зааснаар уг тогтоол хүчинтэй болсноос хойш нэг жилийн дотор шийдвэрлэж болохыг заасугай.

   14.Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгох асуудлыг Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны шүүх шийдвэрлэхдээ улс, олон нийтийн байгууллагаас гаргасан санал, хэрэгтний засрал хүмүүжлийн талаарх материал, ял эдэлснээс хойшхи хугацааны байдлыг анхаарч үзвэл зохино. Энэ асуудлыг үндэслэл муутайгаар шийдвэрлэх нь гэмт этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хэргийн зүйлчлэл болон оногдуулах эрүүгийн ял шийтгэлд нөлөөлж ял завшуулах хортойг нийт шүүхэд анхааруулсугай.    

   15.Гэмт хэрэг давтан үйлдсэний шалтгаан нөхцөл тухайлбал, гэмт этгээд нийгмийн тустай хөдөлмөр удаан хугацаагаар эрхлээгүй, тодорхой хаяггүй тэнүүчлэн бусдын хүчийг сорон амьдарсан, хорих газарт гэмт хэрэг үйлдсэн зэрэг бүх байдлыг тухай бүр нь илрүүлэн арилгах арга хэмжээ авч байхыг нийт шүүхэд үүрэг болгосугай.

    Энэ зорилгоор улс, олон нийтийн байгууллагын удирдлагад энгийн магадлал гаргаж, мөрөөр нь зохих шалгалт хийж шаардлагатай арга хэмжээ авахуулж байвал зохино.

   16. Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох, рецидив гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хуулийн заалт, шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгааг 1989 онд нэгтгэн судалж холбогдох арга хэмжээ авч энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүгийн хэрэг эрхэлсэн болон Цэргийн коллеги, Шүүхийн практик судлал, статистик, системчлэлийн хэлтэст даалгасугай. 

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЕНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ