- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ХОРИХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭДИЙН ЯЛ ЭДЛЭХ ДЭГЛЭМИЙГ ЗӨВ ТОГТООХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1987 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 27
Улаанбаатар хот
ХОРИХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭДИЙН ЯЛ ЭДЛЭХ ДЭГЛЭМИЙГ ЗӨВ ТОГТООХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ
а/ эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн "в" хэсэгт дурдсан хэд хэдэн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл тус бүрд 3 жилээс дээшгүй хугацаагаар хорих ял оногдуулсан боловч ялыг нэмж нэгтгэснээр 3 жилээс дээш хугацааны хорих ял эдлэх бол уг ялыг чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр тогтоож болно.
/а, б, в хэсэгт Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/.
6.Дор дурдсан тохиолдлыг урьд хорих ял эдэлсэн гэж үзэхгүй:
а/ засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон;
б/ хорих ял нь тэнсэгдсэн, түүнчлэн цэргийн хугацаат албан хаагчийг сахилгажуулах ангид явуулсан;
в/ давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхээс өмнө тухайн этгээд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хорих газарт байсан боловч дээд шатны шүүхээс таслан шийдвэрлэх тогтоолын уг этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэсэн буюу тэнссэн бол;
г/ хорих ял шийтгүүлсэн боловч уг ялыг эдлээгүй байхдаа өршөөл, уучлалын журмаар ял эдлэхээс чөлөөлөгдсөн, ялыг хөөн эдлүүлэх хугацаа өнгөрсөн учир таслан шийдвэрлэх тогтоол биелүүлээгүйгээс уг ялыг биечлэн эдлээгүй /Эрүүгийн хууулийн 45 дугаар зүйл/;
д/ хөдөлмөрт заавал татан оруулахаар хорих ял нь тэнсэгдсэн, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан;
е/ шүүхээс оногдуулсан хорих ял нь таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж цагдан хоригдож байсан хугацаанаас илүүгүй байснаас засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад хорих ял эдлээгүй;
ж/ хорих ял эдэлж байгаа этгээд уг таслан шийдвэрлэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа бол түүнийг анх удаа хорих ял эдэлж байгаа гэж үзнэ.
9.Энэ тогтоол 1987 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болно.
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЕНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
