A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗАХИРАМЖ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/1433

Улаанбаатар хот

ЗАХИРАМЖИД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1429 дүгээр захирамжийн 1.1 дэх дэд заалтын "сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Мягмар, Пүрэв, Бямба гарагт" гэснийг "автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг 2023 оны 12 дугаар сарын 18, 20, 22, 26, 28, 2024 оны 01 дүгээр сарын 03, 05, 09, 11, 15, 17, 19, 23, 25, 29, 31-ний өдрүүдэд, тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны 12 дугаар сарын 19, 21, 25, 27, 29, 2024 оны 01 дүгээр сарын 02, 04, 08, 10, 12, 16, 18, 22, 24, 26, 30-ны өдрүүдэд" гэж өөрчилсүгэй.

2.Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1429 дүгээр захирамжид "4.Энэ захирамжийн 1.1-д заасан хязгаарлалтын арга хэмжээнд албан тушаалын суудлын автомашин, төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагын тээврийн хэрэгслийг хамааруулсугай." гэсэн 4 дэх заалт нэмж, 4 дэх заалтын дугаарыг "5" гэж өөрчилсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР