A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

"Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-д өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар баталсан "Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-ын 3.1.3 дахь заалтын "...48-аас 72 сарын хооронд" гэснийг "48 сар" гэж, 3.1.4, 3.1.5 дахь заалтын "...60-аас 84 сарын хооронд" гэснийг "60 сар" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн журмын 1.6 дахь хэсгийг "Эрх бүхий албан тушаалтан цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг тогтоохдоо нийт офицерын албан тушаалд эзлэх хурандаа цолны зэрэглэлтэй албан тушаалын тоог 3 хувиас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтална" гэж өөрчлөн найруулсугай.

3. Мөн журмын 3.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ