- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн мэдээллийн сан үүсгэх, бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам/ ЗХХАЭ №37. 2023.12.28

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/361
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн мэдээллийн сан үүсгэх, бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам "-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.
3. Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга /С.Сүхбат/-д даалгасугай.
САЙД Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
