A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 455

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

"Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалт, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолын 1 дэх заалтын "2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл" гэснийг "2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН