A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ, ЖАГСААЛТ, ҮНИЙН ДҮН БАТЛАХ ТУХАЙ (Гадаадын жуулчны НӨАТ буцаан олголтын төлбөрийн баримтыг бүртгэх, түүнд хяналт тавих, татварын буцаан олголт тооцох барааны жагсаалт)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 445

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЖАГСААЛТ, ҮНИЙН ДҮН БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.19-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын төлбөрийн баримтыг бүртгэх, түүнд хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Гадаадын жуулчны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт тооцох барааны жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Жуулчны буцаан олголт авах барааны төлбөрийн баримт дээрх нэг удаагийн худалдан авалтын үнийн дүнг 500,000.0 (таван зуун мянга) болон түүнээс дээш төгрөг байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН