- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Олон улсын циркчдийн уралдаан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 20 өдөр Дугаар 451 Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохиогдсон "Олон улсын циркчдийн уралдаан"-д хоёрдугаар байр эзэлсэн циркийн жүжигчин Тогтбаатарын Амартүвшин, Хаянхярваагийн Мөнхзоригт, Цэдэвдоржийн Баярхүү, Ганийн Ганзориг, Пүрэвдоржийн Ариун-Эрдэнэ, Цэрэнбаатарын Номин, Чалхаагийн Эрдэнэжаргал, Ганболдын Лхагвадорж, Дамжингийн Бат-Эрдэнэ, Бямбаагийн Бат-Ирээдүй, Баттулгын Энхтулга, Нармандахын Цогтбаяр, Аюушийн Энхтамир, Эрдэнэбатын Алтангэрэл, Хадбаатарын Жаргалсүрэн нарт 40.0 (дөчин) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.
2.Мөнгөн шагналд шаардагдах 40.0 (дөчин) сая төгрөгийг 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
