- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 452
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Итали Улсад зохиогдсон "Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан"-д хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн багш, төгөлдөр хуурч Б.Ариунаа, С.Алимаа нарт тус бүр 6.0 (зургаан) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
2.Мөнгөн шагналд шаардагдах 12.0 (арван хоёр) сая төгрөгийг 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
