- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗХХАУНБ-д 2023 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авсан/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар А/298
Улаанбаатар хот
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм"-д дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.2.16 дахь заалтыг бүхэлд нь, "8.7" дахь заалтын "...чадамжтай,..." гэсний дараах "дотоодын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг 3-аас доошгүй жил эрхэлсэн" гэснийг тус тус хасах;
2. Мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм"-д дараах өөрчлөлтийг оруулсугай.
2.1. "3.1.2" дахь дэд заалтыг "Улс хооронд, хотын доторх болон хот орчмын зорчигч тээврийн үйлчилгээг стандартын шаардлагад нийцсэн зориулалтын их болон дунд багтаамжийн автобусаар, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан их, дунд, бага багтаамжийн автобусаар үзүүлнэ" гэж өөрчлөх;
2.2. "3.3.4" дэх дэх заалтыг "Тухайн чиглэлд зорчигч урсгалын хэмжээ нэмэгдсэн тохиолдолд энэхүү журмын 3.1-т заасан тооцоо судалгааг үндэслэн, эрх ашиг нь хөндөгдөх байгууллагуудтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр цагийн давтамжид өөрчлөлт оруулж болно" гэж өөрчлөх;
2.3. "3.3.7" дахь дэд заалтын "...үйлчилгээг..." гэсний дараа "гурваас доошгүй жил" гэснийг хасах;
2.4. "4.1.2.7" дахь дэд заалтыг хасах;
2.6. "8.2.5.3" дахь дэд заалтыг "автобус хөдөлснөөс хойш зорчигч тасалбараа буцаах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй" гэж тус тус өөрчлөх.
3. Энэхүү дүрэмд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ (Б.Гүрсоронзон), хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлого зохицуулалтын газар (Э.Мөнхнасан) нарт тус тус үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (А.Мөнхбат)-т даалгасугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
