- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага/ ЗХХАЭ №35. 2023.12.15

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр
Дугаар А/116
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрхзүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Цагаанхүү)-т үүрэг болгосугай.
САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
