- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ ДАМЖУУЛАХ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 11сарын 07 -ны өдрийн А/116 дугаартай тушаалын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ ДАМЖУУЛАХ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт үнэ төлбөргүй дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох, үнэлэх аргачлалыг тодорхойлох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Энэ баримт бичиг нь Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Радио долгионы тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцсэн байна.
1.3. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "Төрийн захиргааны төв байгууллага" гэх), Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх), Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч баримт бичгийг дагаж мөрдөнө.
1.4. Олон нийтийн радио, телевизийн үндсэн суваг нь сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр шууд сонгогдоно.
Хоёр.Үйлчилгээний хамрах хүрээ
2.1. Радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон Улаанбаатар хотод хөтөлбөрөө хүргэх радио, телевизийг сонгоход Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хүсэлт гаргасан үйлчилгээ эрхлэгчээс сонгоно.
2.2. Радио, телевизийн газрын сүлжээгээр тухайн орон нутагт хөтөлбөр хүргэх радио, телевизийг сонгоход тухайн аймгийн нутаг дэвсгэрт өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хүсэлт гаргасан үйлчилгээ эрхлэгчээс сонгоно.
Гурав. Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
3.1. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан "Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага", "Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг хангасан, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, сүүлийн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хөтөлбөрөө нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч (цаашид "радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч" гэх) сонгон шалгаруулалтад оролцоно.
3.2. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан "Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага", "Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-ыг хангасан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч сонгон шалгаруулалтад оролцоно.
3.3. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 21.2-д заасан нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай,үндэсний стандарт, норматив, баримт бичгийн шаардлагыг хангасан байна.
3.4. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь дунд хугацааны буюу 3 жилийн стратеги болон бизнесийн төлөвлөгөөтэй байна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын зохион байгуулалт
4.1. Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох сонгон шалгаруулалтыг 3 жил тутам зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан нээлттэй явуулна.
4.2. Төрийн захиргааны төв байгууллага нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан тухай бүр "Ажлын хэсэг" байгуулна.
4.3. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцож байгаа радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийн илгээсэн баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтын дүнг гаргаж Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.4. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлага хангасан талаарх нотлох баримтыг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийн хамт сонгон шалгаруулалтын жилийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөөлөх эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.5. Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийг энэ журмын 5 дугаар зүйлд заасан шалгуурын дагуу 5 хоногт багтаан үнэлж, хамгийн өндөр оноо авсан этгээдийг сонгон шалгаруулна.
4.6. Шалгарсан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр хөтөлбөрөө 3 жилийн хугацаанд дамжуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүсэлт ирүүлсэн цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ.
4.7. Мэдэгдэл хүлээн авсан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь 5 хоногт багтаан мэдэгдлийн хариуг ирүүлэх ба заасан хугацаанд хариу ирүүлээгүй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийг татгалзсанд тооцож, дараагийн өндөр оноо авсан шаардлага хангасан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлнэ.
4.8. Сонгон шалгаруулалтад оролцсон радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд Зохицуулах хорооноос ирүүлсэн, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтэд хийсэн, өмнөх жилийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг харгалзан үзэж сонгон шалгаруулна.
4.9. Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн жагсаалтыг баталгаажуулж, Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ.
4.10. Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч жагсаалтыг хүлээж авснаас хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор шалгарсан радио, телевизийг дамжуулж эхэлнэ.
4.11. Сонгон шалгаруулалтад тэнцсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 7.1 дэх хэсэгт заасан хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр 2 ба түүнээс дээш удаа 60 болон түүнээс доош хувийн үнэлгээ авсан тохиолдолд тус радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид олгосон эрхийг цуцална.
4.12. Ажлын хэсэг нь эрх цуцлагдсан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийн оронд дараагийн өндөр оноо авсан, шаардлага хангасан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийг жагсаалтаас нөхөж оруулна.
Тав. Сонгон шалгаруулалтад оролцогчийг сонгох шалгуур үзүүлэлт
5.1. Радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон Улаанбаатар хотод хөтөлбөрөө хүргэх телевизийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулахад дараах шалгуур үзүүлэлтийг баримтална.
5.1.1. Үндэсний бүтээл, нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх;
5.1.2. Өөрийн бүтээл, нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх;
5.1.3. Үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх;
5.1.4. Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлгийг насны ангиллын стандартыг хангасан нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх;
5.1.5 Өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартай гаргадаг байх;
5.1.6. "Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам"-ын 3.6-д заасан системийн найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдлыг хангасан байх;
5.1.7. Нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны үргэлжлэх хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх;
5.1.8. Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлд ирсэн санал гомдол, түүний шийдвэрлэлтийн байдал;
5.1.9. Радио, телевизийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин сард 99,8%-аас доошгүй байх;
5.2. Радио, телевизийн газрын сүлжээгээр тухайн орон нутагт хөтөлбөрөө хүргэх телевизийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулахад дараах шалгуур үзүүлэлтийг баримтална.
5.2.1. Тухайн орон нутгийн иргэдэд чиглэсэн, тухайн орон нутагт бүтээсэн мэдээ, мэдээлэл, бүтээл нэвтрүүлгийг нэвтрүүлдэг байх;
5.2.2. Тус журмын 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.6, 5.1.7, 5.1.8-д заасан шалгуур үзүүлэлт;
5.3.1. Үндэсний бүтээл, нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх. Үндэсний бүтээл, нэвтрүүлгийн хөтөлбөрт Монгол дуу, цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамруулсан байх;
5.3.2. Өөрийн бүтээл, нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх;
5.3.3. Сонсогчтой харилцаа үүсгэх хөтлөлттэй шууд нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх
5.3.4. "Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам"-ын 3.6-д заасан системийн найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдлыг хангасан байх;
Зургаа. Сонгон шалгаруулалтын үнэлэх аргачлал
6.1.1.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хөтөлбөрөө дамжуулдаг телевиз;
6.1.1.1.Үндэсний бүтээл, нэвтрүүлгийг 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 60-70 хувьд нэвтрүүлсэн бол 10 оноо, 70-аас дээш хувьд нэвтрүүлсэн бол 20 оноо;
6.1.1.2. Өөрийн бүтээл, нэвтрүүлгийг 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30-40 хувьд нэвтрүүлсэн бол 10 оноо, 40-өөс дээш хувьд нэвтрүүлсэн бол 20 оноо;
6.1.1.3. Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийг жилд 200 цагаас дээш нэвтрүүлсэн бол 5 оноо, танин мэдэхүйн нэвтрүүлгийг жилд 180 цагаас дээш нэвтрүүлсэн бол 5 оноо;
6.1.1.4. Хүүхдийн 6+, 12+ насны ангилалтай (бага, өсвөр насны) хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг жилд 130 цаг нэвтрүүлэх шаардлагыг хангасан бол 10 оноо, хүүхдийн 3+ насны ангилалтай (балчир) хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг жилд 90 цаг нэвтрүүлэх шаардлагыг хангасан бол 10 оноо;
6.1.1.5. Тухайн телевизээр хадмал тайлбар, дохионы хэлтэйгээр нэвтрүүлсэн нэвтрүүлгийн нийт нэвтрүүлэгт эзлэх хувь нь 3-5 хувь 5 оноо, 5-аас дээш хувь бол 10 оноо;
6.1.1.6. "Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан системийн найдвартай ажиллагаа техникийн бэлэн байдлыг хангасан бол 5 оноо;
6.1.1.7. Нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны үргэлжлэх хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх шаардлагыг хангасан бол 5 оноо;
6.1.1.8. Зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлд ирсэн санал гомдол, түүний шийдвэрлэлт хангалттай бол 5 хүртэлх оноо;
6.1.1.9. Радио, телевизийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин сард 99,8%-аас доошгүй бол 5 оноо;
6.1.2. Аймгийн нутаг дэвсгэрт дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз:
6.1.2.1. Тухайн орон нутгийн бүтээл, нэвтрүүлгийг 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30-40 хувьд нэвтрүүлсэн бол 10 оноо, 40-өөс дээш хувьд нэвтрүүлсэн бол 20 оноо;
6.1.2.2. Өөрийн бүтээл, нэвтрүүлгийг 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30-40 хувьд нэвтрүүлсэн бол 10 оноо, 40-өөс дээш хувьд нэвтрүүлсэн бол 20 оноо;
6.1.2.3. Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийг жилд 180 цагаас дээш нэвтрүүлсэн бол 10 оноо, танин мэдэхүйн нэвтрүүлгийг жилд 90 цагаас дээш нэвтрүүлсэн бол 10 оноо;
6.1.2.4. Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг жилд 150 цаг нэвтрүүлэх шаардлагыг хангасан бол 20 оноо;
6.1.1.5. Өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартай гаргадаг бол 5 оноо;
6.1.2.6. "Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан системийн найдвартай ажиллагаа техникийн бэлэн байдлыг хангасан бол 5 оноо;
6.1.2.7. Нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны үргэлжлэх хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх шаардлагыг хангасан бол 5 оноо;
6.1.2.8. Зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлд ирсэн санал гомдол, түүний шийдвэрлэлт хангалттай бол 5 хүртэлх оноо;
6.1.3. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хөтөлбөрөө дамжуулдаг радио:
6.1.3.1. Үндэсний бүтээл, нэвтрүүлгийг 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50-60 хувьд нэвтрүүлсэн бол 15 оноо, 60-аас дээш хувьд нэвтрүүлсэн бол 30 оноо;
6.1.3.2. Сонсогчтой харилцаа үүсгэх хөтлөлттэй шууд нэвтрүүлгийг 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 15-20 хувьд нэвтрүүлсэн бол 15 оноо, 20-аас дээш хувьд нэвтрүүлсэн бол 30 оноо;
6.1.3.4. "Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан системийн найдвартай ажиллагаа техникийн бэлэн байдлыг хангасан бол 10 оноо;
6.2. Энэхүү шаардлагын 5.1-т заасан үнэлгээг Хавсралт маягтын дагуу сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн гишүүд үнэлнэ.
Долоо. Бусад
7.1. Зохицуулах хороо нь эрх авсан үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа, хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын хэрэгжилтэд улирал тутамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.
7.2. Зохицуулах хороо нь энэхүү шаардлагын хүрээнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг ажлын 5 хоногийн хугацаанд төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх ба олон нийтэд цахимаар нээлттэй мэдээлнэ.
7.3. Төрийн захиргааны төв байгууллага энэ шаардлагын 7.2 дахь хэсэгт заасан тайланд үндэслэн төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн сонгогдсон сувагт өөрчлөлт оруулж болно.
---оОо---
Сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас
2023 оны ... сарын ...өдөр Улаанбаатар хот
Сонгон шалгаруулалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтэд хийсэн, өмнөх жилийн хяналт, мониторингийн тайланд дүн шинжилгээ хийж, дараах шалгуур үзүүлэлт, аргачлалын дагуу дараах оноогоор дүгнэж үнэлнэ:
1.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хөтөлбөрөө дамжуулдаг телевизийн хувьд:
Шалгуур үзүүлэлт |
Шаардлага |
Авах оноо
|
Авсан оноо |
|
1 |
Үндэсний бүтээл /7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 60% дээш/ |
60-70 хувь |
10 |
|
70-аас дээш хувь |
20 |
|||
2 |
Өөрийн бүтээл, нэвтрүүлэг /7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30% дээш/ |
30-40 хувь |
10 |
|
40-өөс дээш хувь |
20 |
|||
3 |
Үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн нэвтрүүлэг |
Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг жилд 200 цаг |
5 |
|
Танин мэдэхүйн нэвтрүүлэг жилд 180 цаг |
5 |
|||
4 |
Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлэг
|
6+, 12+ насны ангиллаар жилд 130 цаг |
10 |
|
3+ насны ангиллаар жилд 90 цаг |
10 |
|||
5 |
Хадмал тайлбар, дохионы хэл бүхий нэвтрүүлэг /нийт нэвтрүүлэгт эзлэх хувь/ |
3-5 хувь |
5 |
|
5-ээс дээш хувь |
10 |
|||
6 |
Гамшгийн болон онцгой байдал, урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журмыг хангаж ажилласан байдал |
Системийн бэлэн байдал хангасан |
5 |
|
7 |
Зар сурталчилгааны үргэлжлэх хугацаа |
Нэг цаг тутамд үргэлжлэх хугацаа 15 минутаас хэтрээгүй |
5 |
|
8 |
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлд ирсэн санал гомдол |
5 хүртэлх оноогоор дүгнэнэ |
5 |
|
9 |
Радио, телевизийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ) сард 99,8%-аас доошгүй байна |
Шаардлагыг хангасан бол |
5 |
|
|
Нийт оноо |
|
100 |
|
2. Аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрөө дамжуулдаг телевизийн хувьд:
№ |
Шалгуур үзүүлэлт |
Шаардлага |
Авах оноо
|
Авсан оноо |
1 |
Орон нутгийн бүтээл, нэвтрүүлэг /7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30% дээш/ |
30-40 хувь |
10 |
|
40-өөс дээш хувь |
20 |
|||
2 |
Өөрийн бүтээл, нэвтрүүлэг /7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30% дээш/ |
30-40 хувь |
10 |
|
40-өөс дээш хувь |
20 |
|||
3 |
Үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн нэвтрүүлэг |
Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг жилд 180 цаг |
10 |
|
Танин мэдэхүйн нэвтрүүлэг жилд 90 цаг |
10 |
|||
4 |
Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлэг
|
жилд 150 цаг |
20 |
|
5 |
Хадмал тайлбар, дохионы хэл бүхий нэвтрүүлэг |
Хадмал тайлбар, дохионы хэлтэй нэвтрүүлдэг |
5 |
|
6 |
Гамшгийн болон онцгой байдал, урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журмыг хангаж ажилласан байдал |
Системийн бэлэн байдал хангасан |
5 |
|
7 |
Зар сурталчилгааны үргэлжлэх хугацаа |
Нэг цаг тутамд үргэлжлэх хугацаа 15 минутаас хэтрээгүй |
5 |
|
8 |
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлд ирсэн санал гомдол |
5 хүртэлх оноогоор дүгнэнэ |
5 |
|
|
Нийт оноо |
|
100 |
|
3. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хөтөлбөрөө дамжуулдаг радиогийн хувьд:
№ |
Шалгуур үзүүлэлт |
Шаардлага |
Авах оноо |
Авсан оноо |
1 |
Үндэсний бүтээл, нэвтрүүлэг /Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50 хувь/ |
50-60 хувь |
15 |
|
60-аас дээш хувь |
30 |
|
||
2 |
Өөрийн бүтээл, нэвтрүүлэг /Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30 хувь/ |
30-40 хувь |
15 |
|
40-өөс дээш хувь |
30 |
|
||
3 |
Сонсогчтой харилцаа үүсгэх хөтлөлттэй шууд нэвтрүүлэг /Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 15 хувь/ |
15-20 хувь |
15 |
|
20-оос дээш хувь |
30 |
|||
4 |
Гамшгийн болон онцгой байдал, урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журмыг хангаж ажилласан байдал |
Системийн бэлэн байдал хангасан байна |
10 |
|
|
Нийт оноо |
|
100 |
|
---oOo---
ТАНИЛЦУУЛГА
Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр
орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах
өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох
шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага батлах тухай
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь "Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавина" гэж заасны дагуу "Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага"-ын төслийг боловсруулан танилцуулж байна.
Нэг. Өнөөгийн байдал
Өнөөдрийн байдлаар Монголын үндэсний олон нийтийн 5 телевиз, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий телевиз УБ хотод 18, орон нутагт 60, арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй УБ хотод 62, орон нутагт 32 нийт 172 телевиз, мөн радиогийн үйлчилгээ эрхлэгч Монголын үндэсний олон нийтийн радиогийн 4 суваг, УБ хотод 33, орон нутагт 26 буюу 63 радио үйл ажиллагаагаа явуулж байна.
Улсын хэмжээнд 920,165 өрхөөс 730,149 өрх телевизийн үйлчилгээг хүлээн авч байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос УБ хотын телевизүүдэд хийсэн хяналт шалгалт, мониторингийн үнэлгээний 2022 оны 2-р улирлын дүнгээр:
- Хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээлийн хувь хэмжээг УБ хотод 13, орон нутагт 12;
- Хөтөлбөрт эзлэх өөрийн бүтээлийн хувь хэмжээг УБ хотод 27, орон нутагт 36;
- Зар сурталчилгааны хэтрэлттэй УБ хотод 25 телевиз, орон нутагт 17 телевиз тус тус шаардлага хангаагүй байна.
Иймд үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн болон үндэсний бүтээл давамгайлсан радио, телевизийг дэмжих, тэдгээрийн телевизүүдийн хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, гамшгийн болон онцгой нөхцөл байдлын үеийн зарлан мэдээллийг орон даяар шуурхай, хүртээмжтэй дамжуулах зорилгоор төрөөс тодорхой тооны радио, телевизийг үнэ төлбөргүй дамжуулах зорилгоор энэхүү журмыг боловсруулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшнээс доош орлого бүхий өрхийг мэдээллээр хангах хүртээмж нэмэгдэх, мэдлэг боловсрол олгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Хоёр. Шаардлагын төслийн бүтэц, зохицуулах харилцаа
Тус шаардлагад төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь үнэ төлбөргүй дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох, шалгаруулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих харилцааг зохицуулахаар тусгасан.
Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо Зохицуулах хорооноос хийдэг мониторинг, хяналт, шалгалтын дүн, Зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлд ирсэн гомдол, түүний шийдвэрлэлт, дохионы хэлмэрч тухайн телевизийн үйлчилгээ эрхлэгчийн үндсэн орон тоонд багтдаг байдал, орон нутагт ажиллах хүний нөөц, техникийн чадавх, нэг жилд шинээр хийсэн өөрийн бүтээлийн хувь хэмжээ, зохиогчийн эрхийн зөрчил, тухайн радио, телевизийн үзэлт, сонсолтын судалгаа зэргийг тоон утгаар үнэлж, хамгийн өндөр оноо авсан радио, телевизийг Монгол Улсын засгийн газраас тогтоосон тоонд[1] багтаан шалгаруулахаар тусгасан.
Уг шаардлага батлагдсанаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:
Ард, иргэд газарзүйн байршил, техник, технологи, санхүүгийн боломж зэргээс үл хамаарч үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн болон Монгол бүтээл давамгайлсан, дуу дүрсний чанарын шаардлага хангасан телевиз, радиогийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломж бүрдэнэ.
Гамшгийн болон онцгой байдлын үеийн мэдээ, мэдээлэл холбогдох журам, зааврын дагуу нэг цэгээс шуурхай, олон нийтэд хүртээмжтэй хүрнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан "Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй" гэсэн заалт хангагдаж, өргөн нэвтрүүлгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ
"ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ ДАМЖУУЛАХ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА"-ЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ЯВЦАД ХИЙСЭН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар баталсан "Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-ын дагуу "Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага"-ын төслийн нөлөөллийн шинжилгээг 6 бүлэг асуудлын хүрээнд хийж гүйцэтгэсэн.
- Захиргааны хэм хэмжээний акт гаргах үндэслэл, шаардлага
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлээр өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан. Мөн зүйлийн 29.1.5 дахь заалтаар төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах бүрэн эрх олгогдсоны дагуу энэхүү журмыг боловсруулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17-д заасан "Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй" гэж заасан.
- Захиргааны хэм хэмжээний актаар зохицуулах харилцаа
Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, түүнд ногдох үнэлгээ, энэ эрхийг авах радио, телевизэд тавигдах шаардлагыг тогтоож, сонгон шалгаруулах ажиллагаа, эрх авсан байгууллагын үйл ажиллагаанд тавих хэрэгжилттэй холбоотой зохицуулалтыг энэ журамд тусгасан.
Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг шалгаруулах шалгуур үзүүлэлтэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийдэг мониторинг, хяналт, шалгалтын дүн, уг хорооны дэргэд байгуулагдсан "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөл"-д ирсэн гомдол, түүний шийдвэрлэлтийн байдал, тухайн телевизийн үйлчилгээ эрхлэгчийн үндсэн орон тоонд дохионы хэлмэрч орон тоог баталж, ажиллуулсан эсэх, орон нутагт ажиллах хүний нөөц, техникийн чадавх, нэг жилд шинээр хийсэн өөрийн бүтээлийн хувь хэмжээ, зохиогчийн эрхийн зөрчил гаргасан эсэхэд хийсэн дүгнэлт, тухайн радио, телевизийг хэрэглэгч сонгосон эсэх үзэлт, сонсолтын судалгаа зэргийг тоон утгаар үнэлж, хамгийн өндөр оноо авсан радио, телевизийг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон тоонд багтаан шалгаруулахаар тусгасан.
- Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулаагүй.
- Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авсан байдал.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/74 дүгээр тушаалаар байгуулагдсан тус яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио, телевизийн үндэсний сүлжээ Улсын төсөвт үйлдвэрийн газрын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг уг журмын төслийг боловсруулсан.
Журмын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 18-аас 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны цахим хуудсанд байршуулж олон нийтээс санал авахад Харилцаа холбооны зохицуулах хороо, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болох ДДЭШ ТВ ХХК, Монголсат Нэтворкс ХХК-аас санал ирүүлснийг тусгасан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын телевизүүдийн холбоонд тус яамнаас хандан албан бичгээр санал авсан.
Журмын төслийг батлуулахтай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын телевизүүдийн холбоо ТББ, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ТББ, орон нутгийн телевизүүдийн "Гал холбоо" ТББ-ын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг тус тус төсөлд тусгасан.
ЦАХИМ ХӨГЖИЛ,
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
"ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ ДАМЖУУЛАХ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ,ТАВИГДАХ ШААРДЛАГА"-ЫН ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛ БЭЛТГЭХ ЯВЦАД ХИЙСЭН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ
№ |
Аргачлал |
Асуудал |
Дэлгэрэнгүй тайлбар /судалгаа байгаа бол хавсаргах/ |
1 |
1.Акт гаргах үндэслэл, шаардлага, зорилтыг тодорхойлох |
Хуулиар тусгайлан эрх олгогдсон байх |
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлээр өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан. Мөн зүйлийн 29.1.5 дахь заалтаар төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах бүрэн эрх олгогдсоны дагуу энэхүү журмыг боловсруулсан. |
2 |
Тухайн шийдвэрийг хэрэгжүүлснээр тавьсан зорилгод хүрч чадах эсэхийг тогтоох |
Төрөөс иргэдэд радио, телевизийг үнэ төлбөргүй дамжуулах нөхцөлийг бүрдүүлснээр ард иргэд үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн болон үндэсний бүтээл давамгайлсан радио, телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч, гамшгийн болон онцгой нөхцөл байдлын үеийн зарлан мэдээллийг орон даяар, шуурхай, хүртээмжтэй дамжуулах техникийн боломж бүрдэнэ. Түүнчлэн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж байна. |
|
3 |
Зорилт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх |
Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, түүнд ногдох үнэлгээ, энэ эрхийг авах радио, телевизэд тавигдах шаардлагыг тогтоож, сонгон шалгаруулах ажиллагаа, эрх авсан байгууллагын үйл ажиллагаанд тавих хэрэгжилттэй холбоотой зохицуулалтыг энэ журамд тусгасан. |
|
4 |
Тодорхой, хэмжих боломжтой, бодитой байдлаар томьёолох |
Тус журамд төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлал болон холбогдох бусад зохицуулалтыг тодорхойлж тусгасан. |
|
5 |
2.Тухайн актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ |
Актаар зохицуулах харилцааны хүрээ, хэмжээг тодорхой заах |
Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч болон телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр радио, телевизийг орон даяар болон тухайн орон нутагт гэсэн хамрах хүрээнд дамжуулахад үүсэх харилцааг зохицуулах асуудлыг уг журамд тодорхой тусгаж өгсөн. |
6 |
Бүтцийн хувьд гарчиг, тэмдэглэх хэсэг, тогтоох хэсэг, шаардлагатай бол урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай хэсэг болон акт хүчин төгөлдөр болох хугацааг заах |
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актад тавигдах шаардлага, 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан. |
|
7 |
3.Акт батлагдсаны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг тодорхойлох |
Тухайн захиргааны хэм хэмжээний актын улмаас нийгмийн ямар бүлэг, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх |
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17-д заасан "Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй" гэж заасны дагуу ард, иргэд газарзүйн байршил, техник, технологи, санхүүгийн боломж зэргээс үл хамаарч төрийн шаардлагад нийцсэн, үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн болон монгол бүтээл давамгайлсан, дуу дүрсний чанарын шаардлага хангасан телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх таатай боломж бүрдэнэ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээд энэ сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. |
8 |
4.Хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх |
Хүний эрх, эрх чөлөө ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх |
Журмын зохицуулалтын хүрээнд хүний эрх, эрх чөлөө ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсэхгүй. |
9 |
Зохицуулалт нь хүний эрхийг хязгаарласан бол энэ нь хууль ёсны зорилгод нийцсэн эсэх |
Журмын зохицуулалтын хүрээнд хүний эрх, эрх чөлөө ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсэхгүй. |
|
10 |
Жендерийн эрх тэгш байдлыг хангасан эсэх |
Журмын зохицуулалтын хүрээнд жендерийн эрх тэгш байдалд нөлөө үзүүлэхгүй. |
|
11 |
Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх |
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалтад Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд олгохыг хориглосон тул дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэхгүй. |
|
12 |
Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөргөдлийг бий болгох эсэх |
Үгүй |
|
13 |
Аль нэг аж ахуйн нэгжид, эсхүл зах зээлд шинээр орж ирж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэлийг бий болгох эсэх |
Үгүй |
|
14 |
Төрийн байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагад захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болгож байгаа эсэх |
Үгүй |
|
15 |
Тухайлсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд эсхүл эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх |
Үгүй. Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт үнэ төлбөргүй дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг шалгаруулах талаарх харилцааг зохицуулсан тул аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд эсхүл эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд нь хориг тогтоохгүй. |
|
16 |
Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтад ямар нэг хязгаарлалт, эсхүл хориг тавих эсэх |
Үгүй. |
|
17 |
Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх |
Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй, хадмал тайлбартай гаргаснаар зорилтот бүлэг мэдээ мэдээллийг хүлээн авах өргөн боломж бүрдэж, хэрэглэгчдийн эрх ашигт эергээр нөлөөлнө. |
|
18 |
5.Тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт гаргах эсэх |
Эрх зүйн зохицуулалтын давхардал үүссэн эсэх |
Үгүй. |
19 |
6.Актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоог хийх |
Шинээр төрийн байгууллага байгуулах эсэх |
Үгүй. |
20 |
Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэх эсэх |
Үгүй. |
|
21 |
Захиргааны шинэ чиг үүрэг бий болгох эсэх |
Үгүй. |
|
22 |
Тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдон улсын төсөв болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зардал үүсэх, эсхүл зардал бууруулах эсэх |
Журам хэрэгжсэнээр улсын төсөв аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нэмэлт зардал үүсэхгүй. |
|
23 |
7.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авсан эсэх |
Цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авсан эсэх |
Журмын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 18-аас 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны цахим хуудсанд байршуулж олон нийтээс санал авахад Харилцаа холбооны зохицуулах хороо, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болох ДДЭШ ТВ ХХК, Монголсат Нэтворкс ХХК-аас санал ирүүлснийг тусгасан.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын телевизүүдийн холбоонд тус яамнаас хандан албан бичгээр санал авсан.
Журмын төслийг батлуулахтай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын телевизүүдийн холбоо ТББ, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ТББ, орон нутгийн телевизүүдийн "Гал холбоо" ТББ-ын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг тус тус төсөлд тусгасан. |
---oOo---
"ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ ДАМЖУУЛАХ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА" –ИЙН ТӨСӨЛД ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДААС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ТОВЬЁГ
№ |
САНАЛ ИРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫН НЭР |
ИРҮҮЛСЭН САНАЛ |
САНАЛЫГ ТУСГАСАН БАЙДАЛ |
|
Боловсрол, шинжлэх ухааны яам 2022.12.15 2/6096 |
1. "Бүх нийтийн мэдээлэл харилцаа холбооны ур чадварын боловсролд зориулсан контент хувь нь 7 хоногийн хөтөлбөрийн 10 хувиас доошгүй байх" гэж; 2. "Бүх нийтийн хөл хорио, онцгой байдал зарласны улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа бүрэн эсвэл хэсэгчлэн зогссон тохиолдолд боловсрол, сургалтын контентыг үнэ төлбөргүй нэвтрүүлдэг байх" гэж тус тус нэмэх. |
Тус асуудлыг холбогдох хууль тогтоомжоор тухай бүр зохицуулах боломжтой тул саналыг тусгаагүй. |
|
Соёлын яам 2022.12.28 Утсаар санал өгсөн. Хуулийн эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Дуламжав 88061302
|
Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн журмын төслийн 3.3.2 дахь заалтад "Хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна;" гэж нэмэх. |
Саналыг тусгасан. Журмын төслийн 5.1.4-т "Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлгийг насны ангиллын стандартыг хангасан нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх" гэж тусгасан. Мөн журмын төслийн 6.1.1.4-т "Хүүхдийн 6+, 12+ насны ангилалтай (бага, өсвөр насны) хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг жилд 130 цаг нэвтрүүлэх шаардлагыг хангасан бол 10 оноо, хүүхдийн 3+ насны ангилалтай (балчир) хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг жилд 90 цаг нэвтрүүлэх шаардлагыг хангасан бол 10 оноо" гэж үнэлгээний аргачлалд нарийвчлан тусгасан. |
|
Харилцаа холбооны зохицуулах хороо 2022.12.15 08/1731 |
1. "Нэг. Нийтлэг үндэслэл хэсэг". Тус шаардлагын зорилго нь 1.2 дахь хэсгээр тодорхойлогдсон байна. Тиймээс 1.2 дахь заалтыг 1.1 болгон өөрчилж дараах байдлаар найруулах; "Энэхүү баримт бичгийн зорилго нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь үнэ төлбөргүй дамжуулах радио, телевизийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох, шалгаруулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих болон бусад харилцааг зохицуулахад оршино." гэх. |
1.Саналыг тусгасан. Журмын төслийн 1.1 дэх заалтад " Энэ журмын зорилго нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт үнэ төлбөргүй дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох, үнэлэх аргачлалыг тодорхойлох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна" гэж өөрчлөн найруулсан.
|
2. Төслийн 1.1-ийг 1.2 болгон өөрчлөн дараах байдлаар найруулах: "Сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо үндэсний түүх, соёл, хэл бичиг, уламжлал, хүүхэд танин мэдэхүй, боловсролын нэвтрүүлэг бэлтгэн хүргэж, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оруулах хувь нэмэр, хөтөлбөр нь олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх зарчмыг хангаж байгаа байдлыг харгалзан үзнэ." гэж өөрчлөх, (ТВ-ийг сонгохдоо хөтөлбөр нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5-р зүйлд заасан зарчимд нийцсэн байх гэдэг зарчим баримтлах гэдэг утгаар дээрх хувилбарыг бичив.) |
2.Саналыг тусгасан. Журмын төслийн 1.2 дахь заалтад "Энэ баримт бичиг нь Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Радио долгионы тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцсэн байна" гэж найруулсан.
|
||
3. Хамрах хүрээ гэсэн хэсэгт тухайн сонгон шалгаруулалтад ямар радио, телевизүүд ямар хамрах хүрээнд хөтөлбөрөө дамжуулах боломжтой талаар тодорхой оруулах нь илүү ойлгомжтой юм. -Тухайлбал Улаанбаатар хотын болон орон нутгийн телевизүүд тухайн орон нутагтаа Радио, телевизийн газрын сүлжээгээр дамжих тул энэ агуулгыг тусгах. Жишээ нь. • Радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон Улаанбаатар хотод хөтөлбөрөө хүргэх телевизийг сонгоход Монгол улсад хамрах хүрээтэй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдээс сонгох, • Радио, телевизийн газрын сүлжээгээр тухайн орон нутагт хөтөлбөр хүргэх телевизийг сонгоход орон нутагт хамрах хүрээтэй телевизүүдээс сонгох гэсэн санаагаар оруулах. |
Саналыг тусгав. Журмын төслийн 2.1 дэх заалт, 2.2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан.
|
||
Мөн 2.1-ээс "хамрах хүрээ" гэснийг "үйлчилгээ эрхлэх хүрээ" гэж өөрчлөх. |
Саналыг тусгасан. Журмын төслийн 2.1 дэх заалтыг "Радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон Улаанбаатар хотод хөтөлбөрөө хүргэх радио, телевизийг сонгоход Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хүсэлт гаргасан үйлчилгээ эрхлэгчээс сонгоно" гэж өөрчлөн найруулсан.
|
||
4. Төслийн 3.1.1-д " ... нийт үндэсний бүтээл, ..." гэснээс "нийт" гэснийг хасах. Тус хорооноос хийдэг хөтөлбөрийн хяналт мониторингийн дүнгээр Улаанбаатар хотын телевизүүдээр нэвтрүүлдэг үндэсний буюу Монгол бүтээл, нэвтрүүлгийн эзлэх хувь тухайн телевизийн хөтөлбөрийн 50-100% буюу дунджаар 71% орчим байдаг. Тэгвэл эдгээр бүх нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийг бүгдийг дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэх боломжтой юу гэдгийг бодитоор тооцож үзэх шаардлагатай. Учир нь Монгол Улсад дохионы хэлний мэргэжлийн хэлмэрчийн хүний нөөцийн хомсдолтой байдаг. |
Саналыг тусгасан. Саналыг тусгахдаа ХХЗХ-оос баталсан Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагад нийцүүлэн төслийн 5.1.5 дахь заалтыг "Өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартай гаргадаг байх" гэж өөрчлөн, үнэлгээ өгөхдөө нийт нэвтрүүлэгт эзлэх хадмал тайлбар, дохионы хэл бүхий нэвтрүүлгийн эзлэх хувиар үнэлэхээр өөрчилсөн. |
||
5. Төслийн 3.1.2 заалтад "Үндэсний түүх, соёл, уламжлалын" гэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23.5.5-д заасантай нийцүүлэх. |
Саналыг тусгав. Тус журмын төслийн 5.1.1 дэх заалтад "Үндэсний бүтээл, нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх" гэж өөрчлөв.
|
||
6. Төслийн 3.1.3, 3.1.4 дэх заалтууд нь бодит байдалд биелэх боломжтой эсэх талаар дахин авч үзэх. Улаанбаатар хотын телевизүүдийн нэг өдрийн эфир дунджаар 18-20 цаг, орон нутгийн телевизийн хувьд 8-10 цаг байдаг. "Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-д заасан Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз нь жилд:
|
Саналыг тусгасан. Саналыг тусгахдаа ХХЗХ-оос баталсан Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагад нийцүүлэн төслийн 5.1.3 дахь заалтыг "Үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх" гэж, 5.1.4 дахь заалтыг "Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлгийг насны ангиллын стандартыг хангасан нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх" гэж тус тус өөрчилсөн.
|
||
7. Төслийн 3.1.4-т хүүхдийн насны онцлогт тохирсон танин мэдэхүйн нэвтрүүлгийн хувийг 7 хоногийн хөтөлбөрийн 25 хувиас доошгүй гож тогтоожээ. 3.1.3 болон 3.1.4-т заасан хувьд хэмжээний нийлбэр нь 50-иас доошгүй хувь байгаа нь үлдсэн хэсэг болох 50-иас доош хувьд нь 3.3.1 болон 3.1.5, 3.1.8 болон 3.2.1. мөн тухайн радио, телевизийн өөрийн бүтээл гээд багтаах нь эргээд хяналт, мониторингийн чиг үүргийг хангуулахтай холбоотойгоор 6.1-д заасан чиг үүргийг XX3X-ноос хийхэд, мөн журмын төслийн 5.1.1-ийг хангах дүгнэлт гаргах бололцоогүй, журмын төслийн уялдаа холбоогүй, гүйцэтгэлд хяналт, мониторинг хийхэд хийдэл, давхардал, эрсдэл үүсэх байдалтайгаар боловсруулагдсан байна. |
Саналыг тусгасан. Саналыг тусгахдаа ХХЗХ-оос баталсан Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагад нийцүүлэн төслийн 5.1.4 дахь заалтыг "Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлгийг насны ангиллын стандартыг хангасан нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх" гэж өөрчлөн үнэлэхдээ Улаанбаатар буюу Монгол улсын нийт нутаг дэвсгэрт хөтөлбөрөө дамжуулах телевизийн хувьд насны ангилал, нэвтрүүлэх цаг, орон нутгийн телевизэд нэвтрүүлэх цагийн шаардлага тавьсан.
|
||
8. Төслийн 3.1.3 нь мөн төслийнхөө 3.1-тэй зөрчилдөж байгаа бөгөөд хасах саналтай байна. Өөрөөр хэлбэл Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хүрээнд батлагдсан нөхцөл, шаардлага, журамд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23.5-д заасны дагуу тодорхой хувь, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Уг хувь, хэмжээг энэхүү төслийн хүрээнд өсөн нэмэгдүүлсэн байдлаар тогтоон өгөх бололцоотой ч 7 хоногийн эфирийн нийт цагийн 25 хувьд Иргэний эрх зүй болон ёс суртахууны боловсролыг дэмжсэн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулах нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт тухайлан зааж өгөөгүйг анхаарах. - Нөгөө талаар Иргэний эрх зүй болон ёс суртахууны боловсролыг дэмжсэн нэвтрүүлэг гэдэгт маш олон төрөл, жанрын нэвтрүүлэг, кино контент ч орох тул агуулгыг нарийвчлан хянаж, хувийг гаргах боломжгүй гэдгийг анхаарч авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ХХ3X нь агуулгын хяналт огт хийдэггүй тул энэ шаардлагыг хасах үндэслэл нь болж байна. |
Саналыг тусгаагүй. Журмын төслийн 3.1.3 дэх заалтыг хассан.
|
||
9. Төслийн 3.1.7 дахь заалтаас "мэдээ, мэдээлэл" гэснийг хасах эсхүл 3.1.2-т "мэдээ, мэдээлэл" гэж нэмэх байдлаар заалтуудыг хоорондын нь уялдуулах. |
Саналыг тусгасан тус заалтыг хассан.
|
||
10. Төслийн 3.1.8-д: "Өргөн нэвтрүүлгийн сан..." гэснийг хуульд нийцүүлэн "Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан…" гэх. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн контент гэдэг нь маш өргөн хүрээтэй, нийгмийн шинжтэй зар сурталчилгаанууд хүртэл орох тул ямар чиглэлээр бэлтгэсэн контент болохыг арай илүү нарийвчлан оруулбал телевизүүдэд илүү ойлгомжтой болно. |
Саналыг тусгасан.
|
||
11. Төслийн 3.2 болон 3.3 дахь хэсгийг дээрх саналуудтай уялдуулан дахин найруулах, уялдаа холбоог нь нарийвчлан тогтоож өгөx. Орон нутгийн телевизүүдээс тухайн аймаг, орон нутагт нь дамжуулах телевизийг сонгоход 3.1.1-д заасан дохионы хэл, бичгэн тайлбартай нэвтрүүлэг бэлтгэн гаргахад бодит байдалд хүндрэлтэй байдлыг харгалзан үзэх мен орон нутгийн телевизүүдийн онцлогийг харгалзан орон нутгийн иргэдэд тухайн орон нутгийн мэдээ, мэдээлэл хүргэх үндсэн зорилгод нийцсэн, хэрэгжих боломжтой шаардлага байх. Орон нутгийн телевизүүдийн хувьд зөвхөн өөрийн аймгийн хэмжээнд орон нутгаас нэвтрүүлэг болон мэдээ мэдээлэл бэлтгэх талаар нь ялгаж, заагласан байдлаар шаардлагад тусгах. |
Саналыг тусгасан. Улаанбаатар буюу Монгол улсын нийт нутаг дэвсгэрт хөтөлбөрөө дамжуулах телевизийн хувьд хадмал тайлбар, дохионы хэл бүхий нэвтрүүлэгт өгөх оноог өндөр тогтоож, орон нутгийн телевизэд арай бага оноогоор үнэлэхээр тусгасан.
|
||
12. Төслийн 3.3-аас "өргөн нэвтрүүлгийн радио" гэснийг хасах. Учир нь өргөн нэвтрүүлгийн радио гэсэн тусгай зөвшөөрөлтэй радио байхгүй юм. |
Саналыг тусгаагүй. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.21 дэх заалтад "өргөн нэвтрүүлгийн радио, телевиз" гэж олон талт хөтөлбөртэй, энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг" гэж тодорхойлсон тул саналыг тусгаагүй.
|
||
13. Төслийн 4.1 болон 4.4 дах заалтуудыг хооронд нь уялдуулах. Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хэдий ч нөгөө талаасаа радио, телевизүүд нь уг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ оны 1 дүгээр сарын 2 дахь 7 хоногт багтаан ирүүлэхээр заажээ. Хугацааг нь илүү нарийвчлан тодорхойлж өгөх шаардлагатай байна. |
13. Саналыг тусгасан. Журмын төслийн 4.1 дэх заалтад "Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох сонгон шалгаруулалтыг 3 жил тутам зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан нээлттэй явуулна" гэж өөрчлөн найруулав.
|
||
14. Төслийн 4.2-ыг найруулах. хаалт дотор товчлол хийж тодорхойлсон нь агуулгын хувьд зөрчилдөж байна. Хуулийн нэр томьёоны хэсгийг нягтлан харна уу. |
Тус заалтыг хассан. |
||
15. Мөн төслийн 4.7 нь 4.5-тай зөрчилдөж байна. Засгийн газраас тоог нь тогтоон өгсөн байтал 4.7-гоор дараагийн өндөр оноо авсан 3 хүртэлх гэж зааж өгсөн нь агуулгын зөрчил дагуулж, хожим маргаан дагуулахаар байна. |
Саналыг тусгасан. Журмын төслийн 4.7 дахь заалтыг "Мэдэгдэл хүлээн авсан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь 5 хоногт багтаан мэдэгдлийн хариуг ирүүлэх ба заасан хугацаанд хариу ирүүлээгүй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийг татгалзсанд тооцож, дараагийн өндөр оноо авсан шаардлага хангасан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлнэ" гэж өөрчлөн найруулав.
|
||
16. Төслийн 5.1.3-т заасан шалгуур үзүүлэлт нь XX3X-ноос тодорхойлон гаргах боломжгүй үзүүлэлт болохыг анхаарна уу. |
Саналыг тусгасан. Төслийн 5.1.3 дахь заалтыг хассан. |
||
17. Төслийн 5.3.1-д дохионы хэлмэрч мэргэжлийн хүний нөөцийн хомсдолтой байдаг тул телевизүүдэд орон, тооны дохионы хэлмэрчтэй байхыг шаардах нь цаг үеийн нөхцөл байдалтай нийцэхгүй, аж ахуйн нэгжийн хүний нөөцийн асуудалд хэт орсон байна. Гэрээт ажилтантай байдлаар шийдвэрлэх боломжтой. Мөн бичгэн тайлбартайгаар тухайн нэвтрүүлгийг хүргэх бололцоог харгалзан үзэх. |
Саналыг тусган дохионы хэлмэрчтэй байх шаардлагыг хассан. |
||
18. Төслийн 6.1-д зааснаар радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд ХХ3Х нь улирал болгон хяналт, шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр болон тухайн орон нутагт (нийт 21 аймаг 330 гаруй суманд) хийх хүний нөөцийн болон техник хэрэгслийн хувьд бололцоогүй тул уг "хяналт, шалгалт" гэснийг "мониторинг" гэдгээр солих саналтай байна. Түүнчлэн XX3X нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30.1.8-д мониторинг хийх чиг үүрэгтэй ч уг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 болон 24 дүгээр зүйлд тодорхойлсон хэм хэмжээний хүрээнд хийдэг болохыг анхаарна уу. ХХ3Х нь хуулиар тодорхойлсон хэмжээнээс хэтрүүлэн мониторинг хийх нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн эрсдэлд орох болно. |
Саналыг тусгасан. Төслийн 7.1 дэх хэсгийг "Зохицуулах хороо нь эрх авсан үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа, хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын хэрэгжилтэд улирал тутамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ" гэж өөрчлөн найруулсан.
|
||
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.2, 4.1.5, 4.1.7 гэсэн заалтуудын хүрээнд зөвхөн өргөн нэвтрүүлгийн телевиз гэж хязгаарлахгүйгээр бусад арилжааны телевизүүдийг оруулах боломжийг эрэлхийлэх байдлаар энэхүү баримт бичгийг боловсруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ тохиолдолд төслийн 1.2, 1.4, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.6 дахь заалтуудаас "...өргөн нэвтрүүлгийн…" гэснийг хасах байдлаар боловсруулах нь зүйтэй гэсэн саналтай байна. |
Саналыг тусгаагүй. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт ".... өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг..." гэж заасан тул арилжааны телевизийг оруулах боломжгүй тул саналыг тусгаагүй. |
||
|
Радио телевизийн сүлжээ УТҮГ 2022.12.12 01/262 |
1.Тус төслийн 3.3.3-т нэмэлтээр 7 хоногт дамжуулах хөтөлбөрийн цаг нь /19*7=133/ 133 цагаас багагүй байна. |
Саналыг тусгаагүй. Тус журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцох радио нь тус журмын 3 дугаар зүйлд заасан тавигдах шаардлагыг бүрэн хангасан радиогийн үйлчилгээ эрхлэгч оролцох тул энэхүү заалтыг тусгаагүй. |
2.Мөн төслийн "Гурав. Шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага"- д нэмэлтээр - Дамжуулах сувгийн тоо, SD болон HD форматыг тодорхой болгох; |
Саналыг тусгаагүй. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 28.2 дахь заалтаар дамжуулах сувгийн тоог боломжит зурвасын өргөнд тохируулан тоог тогтоох тул SD болон HD форматыг энэхүү журамд тодорхойлох шаардлагагүй. |
||
3.Төрөөс зайлшгүй дамжуулах сувгийн 1 ба 2 дахь мультиплексийн төвийг байгуулах гэсэн тус тус саналтай байна. |
Саналыг тусгаагүй. Тус нөхцөл, шаардлагын хамрах хүрээний асуудал биш тул саналыг тусгаагүй. |
||
4.Энэхүү шаардлагын 3.1-р зүйлд бүх телевизүүдийг хамруулах нь телевизүүдийн үйл ажиллагааний чиглэлийн / гэр бүл , боловсрол соён гэгээрүүлэх, улс төр, эрүүл мэнд гэх мэт / ялгааг байхгүй болгох шаардлага болж хувирах эсэх |
Саналыг тусгасан. Тус журмын төслийн 3.1-т Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан "Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага", "Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг хангасан, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, сүүлийн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хөтөлбөрөө нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч (цаашид "радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч" гэх) сонгон шалгаруулалтад оролцоно гэж шинэчлэн найруулсан. |
||
5.4.1. "Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгон шалгаруулах комисс байгуулж, жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан нээлттэйгээр сонгон шалгаруулна" гэсэн нь шаардлагатай эсэх, хасагдах, нэмэгдэх телевизийг сонгон шалгаруулах гэж оруулах, |
Саналыг тусгасан. Журмын төслийн 4.1 дэх заалтад "Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох сонгон шалгаруулалтыг 3 жил тутам зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан нээлттэй явуулна" гэж өөрчлөн найруулсан. |
||
6.Жил тутам солих нь техникийн хувьд боломжтой, хүндрэл гарахгүй байх эсэх; |
Саналыг тусгасан. Журмын төслийн 4 дүгээр бүлэгт 3 жил байхаар тусгаж өөрчилсөн. |
||
|
Монголын телевизүүдийн холбоо 2022.12.12 22/40 |
Төслийн 3-р хэсгийн 3.1.1-3.1.8-д дурдсан шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага нь одоо мөрдөгдөж буй холбогдох дүрэм журмуудтай зөрчилдсөн, олон улсын болон Монгол Улсын телевизийн салбарын практикаас зөрүүтэй, амьдралд хэрэгжих боломжгүй заалтууд байна. Иймд Монголын Телевизүүдийн Холбооноос уг теслийн одоогийн хувилбарыг дэмжихгүй байгаа бөгөөд шалгаруулалтад оролцогчдод тавих шаардлагыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. |
Саналыг тусгасан. ХХЗХ-ны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолоор баталсан "Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-д нийцүүлэн дахин боловсруулсан.
|
|
Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо |
Саналгүй /Тус холбооноос утсаар холбогдон санал өгсөн./ |
Саналгүй. |
|
Орон нутгийн телевизүүдийн "Гал холбоо" |
1.Монгол орон даяар хөтөлбөрөө дамжуулах эрх бүхий телевизүүдийн тоо хэмжээ нь орон нутагт 5-аас ихгүй байх, орон нутгийн телевизийн тоо нь тухайн аймагт үйл ажиллагаа явуулдаг телевизийн тооноос хамааран 2-3 байх саналыг дэмжиж байна. |
Дэмжиж байна. |
2.2-р заалтын хүрээнд орон нутгийн телевизүүдийн нөхцлийг харгалзан үзэж зарим заалтуудыг тооцохгүй байхаар оруулах |
Саналыг тусгасан. Орон нутагт зайлшгүй мөрдөгдөх нөхцөл, шаардлагуудыг тусгайлан заасан. |
||
3.Хөтөлбөр, зар сурталчилгаанд тавигдах нөхцөл шаардлагын хүрээнд Монгол орон даяар хамрах хүрээ бүхий телевизүүд, орон нутгийн телевизүүдийн хооронд асар их ялгаа байдаг тул энэ бүлэгт хамаарах заалтуудыг Харилцаа Холбооны Зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн газрын саналын үндсэн дээр тус хорооны зохицуулалт бодлоготой уялдуулан гаргах нь зүйтэй. |
Зар сурталчилгаатай холбоотой шаардлагыг ХХЗХ-ны 2020 оны 77 дугаар тогтоолоор баталсан "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-д нийцүүлэн тусгагдсан. |
||
4.Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутгийн онцлогоос хамаарч эфирийн дамжуулах үйл ажиллагаа нь программ хангамжид суурилсан байдаг тул мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн хувь хэмжээ, мөрдөх заалтыг төвийн телевизүүдээс ялгаатай тусгаж өгөх нь зүйтэй. |
Саналыг тусгасан. Радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон Улаанбаатар хотод хөтөлбөрөө хүргэх телевизийн үйлчилгээ эрхлэгчийн шалгуур үзүүлэлтийг 5.1, орон нутагт хөтөлбөрөө хүргэх телевизийн үйлчилгээ эрхлэгчийн шалгуур үзүүлэлтийг 5.2 дугаар заалтаар ялган үнэлгээний аргачлалыг мөн ялгаатай байхаар боловсруулсан. Эдгээр шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлалыг ХХЗХ-ны 2021 оны 01 тоот тогтоолоор баталсан "Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-д нийцүүлэн боловсруулсан. |
||
Шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг тооцох, сонгон шалгаруулах ажлын хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбоо, Радиогийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулж үндсэн шалгуур үзүүлэлтээс гадна мэргэжлийн үйл ажиллагааны үнэлэмжийг тооцож, нээлттэй ил тод сонгон шалгаруулалт явуулдаг бүтцийг бий болгож ажиллах шаардлагатай. |
Саналыг тусгаагүй. Тус журмын 4.2 дахь заалтад "Төрийн захиргааны төв байгууллага нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбогдуулан тухай бүр "Ажлын хэсэг" байгуулна" гэж заасан тул саналыг тусгаагүй.
|
---o0o---
"ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ ДАМЖУУЛАХ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА"-Д
ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ТОВЬЁГ
№ |
САНАЛ ИРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫН НЭР |
ИРҮҮЛСЭН САНАЛ |
САНАЛЫГ ТУСГАСАН БАЙДАЛ |
1 |
Харилцаа холбооны зохицуулах хороо 2023.10.30 01/1487 |
1.Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд зааснаар тус журмаар өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгохоор заасан, иймд журмын төсөлд зарим заалтуудад "өргөн нэвтрүүлгийн радио, телевиз", зарим зүйл заалтуудад "радио, телевизийн үйлчилгээ" гэж орсон байгаа тул цаашид маргаантай асуудал үүсгэхгүйн үүднээс журмын 2.1, 2.2-т (цаашид радио, телевизийн үйлчилгээ гэх) гэж тодотгол оруулбал зүгээр гэж үзэж байна |
Саналыг тусган журмын 3.1-ийг "Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан "Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага", "Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг хангасан, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, сүүлийн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хөтөлбөрөө нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч (цаашид "радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч" гэх) сонгон шалгаруулалтад оролцоно" гэж өөрчлөн найруулав. |
2.Журмын 2.2-т "... тухайн аймгийн нутаг дэвсгэрт радио, телевизийн үйлчилгээ эрхлэх ..." гэснийг "...тухайн аймгийн нутаг дэвсгэрт өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ тусгай зөвшөөрөл..." гэж өөрчлөх. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 22.3-д "...болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг" гэж заасан байдаг. |
Саналыг тусгав. |
||
3.Журмын 3.3 дахь заалтыг хасах. Өргөн нэвтрүүлгийн телевиз нь өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.21-д заасны дагуу олон талт хөтөлбөртэй байхаар хуульчлагдсан бөгөөд тусгай зөвшөөрлийн төрлийн хувьд өргөн нэвтрүүлгийн телевиз байх тул энэ заалт байх нь ач холбогдол багатай гэж үзэж байна. |
Саналыг тусган тус заалтыг хасав. |
||
4.Энэхүү журмын Тавдугаар зүйлд тавигдах шаардлагууд нь сонгон шалгаруулалтад оролцох өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүдийн хангах хамгийн бага шаардлага гэж ойлгогдож байна. Тиймээс журмын 5.1.1-5.1.4 болон 5.3.1-5.3.3 дахь заалтуудыг "нэвтрүүлдэг байх" биш "нэвтрүүлгийн хувь, цагийн шаардлага хангасан байх" гэсэн агуулгаар бичих. Учир нь өргөн нэвтрүүлгийн радио, телевиз нь хуулиар эдгээр шаардлагыг хангах үүрэгтэй тул шаардлага хангасан байх гэсэн агуулгаар журамд тусгах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хөтөлбөр, зар сурталчилгаанд тавих шаардлагыг хангасан радио, телевиз нь орон даяар хөтөлбөрөө нэвтрүүлэх сонгон шалгаруулалтад орох эрх үүсэх юм. |
Саналыг тусгав. |
||
5.Мөн Журмын Тавдугаар зүйлд "Радио, телевизийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ) сард 99,8%-аас доошгүй байх" гэж нэмэлт заалт оруулах. Сонгон шалгаруулалтаар шалгаран орон даяар хөтөлбөрөө үнэ төлбөргүй нэвтрүүлэх радио, телевиз нь хөтөлбөрөө тасралтгүй найдвартай хүргэдэг байх нь бас нэгэн чухал шалгуур үзүүлэлт юм. |
Саналыг орон даяар болон Улаанбаатар хотод хөтөлбөрөө хүргэдэг телевизийн шалгуурт тусгав. |
||
6.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр хувийн хэвшлийн радио дамжуулдаггүй, радио давтамжийн хувьд зөвхөн Монголын үндэсний олон нийтийн радиог дамжуулдаг. Тус газрын дүрэм болон давтамжийн зориулалт нь мөн олон нийтийн радиог дамжуулахаар заасан байдаг. Иймд орон нутагт хөтөлбөрөө хүргэх радиогийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулснаар дамжуулалтыг хэрхэн шийдвэрлэхийг давхар анхааралдаа авахыг хүсье. |
|
---o0o--
[1] Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт "Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тодорхойлно" гэж заасан.
Текст томруулах
A
A
A