A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • АЛТАЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ,ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №37. 2023.12.28
Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 15

Баян-Овоо

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ,ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-г үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифын хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хууль тогтоомжид заасны дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Д.Эрдэнэжаргал)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА П.ӨЛЗИЙСАЙХАН