- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам/ ЗХХАЭ №37. 2023.12.28

МОНГОЛ УЛС ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар А/680
Ховд
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 7/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Орон нутгийн авто замын сангийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга /Баярсүх/, Ховд аймаг дахь Авто тээврийн төвийн дарга /А.Энхмөнх/, орон нутгийн авто замын санд төвлөрүүлэх хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга /Ч.Багдал/, төлбөрийн орлогыг тухай бүр бүрдүүлж ажиллахыг Ховд аймаг дахь Авто тээврийн төвийн дарга /А.Энхмөнх/, Татварын хэлтсийн дарга /Х.Батцэцэг/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Журам батлах тухай" А/170 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
