A

A

A

Бүлэг: 1979

 

Аймгийн  Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны

өдрийн  А/680 дугаар захирамжийн  хавсралт

 

Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын

байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам

 

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Монгол улсын Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт, аймгийн ИТХ-ын 2022 оны  7/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааг   зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагаанд  Авто замын тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон  холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг баримтална.

1.3.Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг төвлөрүүлэх  Орон нутгийн авто замын сан нь засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн санд данстай байна.

Хоёр. Орон нутгийн авто замын төлбөр авах үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө төвлөрүүлэх

 

2.1.Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг  Автозамын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1, 4.1.24.-д заасан авто замыг; 4.1.11-д заасан байгууламжийг тус тус ашиглахад тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар аймгийн ИТХ-ын 2022 оны "Төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 7/04 дүгээр тогтоолоор баталсан замын урт, төлбөрийн хэмжээг үндэслэн автотээврийн хэрэгсэлд ногдуулна.  

2.2.Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл эзэмшигч Монгол Улсын хууль болон олон улсын гэрээгээр тусгайлан зохицуулснаас бусад иргэн, төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээд, бусад байгууллага аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр төлөгч байна.

 

2.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгслийг авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлнө. 

2.4. Аймгийн орон нутгийн зам, замын  байгууламж ашигласны төлбөрийг жилд нэг удаа авто тээврийн үзлэг, оношлогоо, шилжилт, хөдөлгөөн хийх үеэр төлнө.

2.5. Гадны аймаг, хотын дамжин өнгөрч буй тээврийн хэрэгсэл нутаг дэвсгэр нь  хамаарч буй  суманд тухай бүр төлнө.  

2.6. Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг тухай бүр Төрийн сан дахь дансанд төвлөрүүлнэ.

2.7.Замын төлбөрийг ногдуулах, төвлөрүүлэх, тайлагнах ажиллагааг Ховд аймаг дахь  Авто тээврийн төв, Татварын хэлтэс ажил үүргийн чиглэлийн дагуу гүйцэтгэнэ.

Гурав. Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын

байгууламж ашигласны төлбөрийн төлөвлөлт, хяналт, тайлан

3.1. Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын

байгууламж ашигласны төлбөрийн тухайн жилийн төвлөрүүлэх орлогыг Төсвийн тухай  хуулийн цаглаварын дагуу боловсруулан төлөвлөж батлуулна.

3.2.Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтыг тайлагнах ажиллагааг   холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн захирагч нар гүйцэтгэнэ.

 

3.3.Сумын Засаг дарга ногдуулалт, бүрдүүлэлтэнд хяналт тавих зорилгоор хяналтын цэг байгуулж ажиллуулж болно.

3.4.Сумдад төлбөрийн ногдуулалт, бүрдүүлэлтэнд  тавих хяналтыг цагдаагийн ажилтан болон  олон нийтийн цагдаагийн ажилтан хэрэгжүүлнэ.

3.5.Аймгийн орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтанд бүх шатны ИТХ, Засаг дарга,   эрх бүхий хяналтын байгууллагууд  холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хяналтыг хэрэгжүүлж болно. 

 

Дөрөв. Бусад

4.1.Орон нутгийн зам, замын  байгууламж ашигласны хяналт хийх үед болон төлбөр төлөгч өөрөө хүсэлт гаргавал бэлэн орлого хураах тасалбараар бэлэн мөнгөөр хурааж болно. Бэлэн мөнгөөр хураасан орлогыг 48 цагийн дотор холбогдох дансанд шилжүүлэн сарын эцсийн өдөр тасалбарыг олгосон эрх бүхий албан тушаалтантай тооцоо нийлж актаар баталгаажуулна.

4.2.Төлбөрийн орлогыг зөвхөн олон нийтийн цагдаагийн ажилтан орлого хураах тасалбараар баталгаажуулан бэлнээр хураана.  

4.3.Бэлнээр орлого хураах тасалбар  нь тээврийн хэрэгслийн техникийн үнэмлэхтэй хамт хүчинтэй байна.

4.4.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.