- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 112
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.4, 12.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.17 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын аймгийг 7, нийслэлийг 6 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нийт 13 тойрог байгуулсугай.
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрогт ногдох мандатын тоог хавсралтаар баталсугай.
3.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2, 3 дугаар тойрогт баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг, 1, 4 дүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг, 5, 7 дугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийг, 6 дугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар тойрогт Улаанбаатарын бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийг хамруулан тогтоосугай.
4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A