A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №37. 2023.12.28
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар А/406

Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, Засгийн газрын 2022 оны 417, 469 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг нэгдүгээр, "Хүнсний худалдааны газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг хоёрдугаар, "Хүнсний үйлдвэрийн эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг гуравдугаар хавсралтаар, "Үсчин, гоо сайхны газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг дөрөвдүгээр, "Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг тавдугаар, "Ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг зургаадугаар, "Оршуулгын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг долоодугаар хавсралтаар,"Ус хангамжийн барилга байгууламжид тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үлгэрчилсэн дүрмийг нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн жагсаалтад бүртгүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулахыг Салбарын хяналтын газар (С.Сүнчин), аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (С.Сүнчин), аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор тухайн чиг үүрэг Эрүүл мэндийн яаманд шилжин ирсэн тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ