- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам/ ЗХХАЭ №37. 2023.12.28
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар А/155
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг ажил олгогчдод, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/-т, хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал /М.Даваабат/-д тус тус даалгасугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар, "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх жишиг үнийг шинэчлэн батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A