A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Амьд донор болон цусны Хүндэт донорыг сувилуулах журам/ ЗХХАЭ №37. 2023.12.28
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/164

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Амьд донор болон цусны Хүндэт донорыг сувилуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2."Амьд донор болон цусны Хүндэт донорыг сувилуулах журам"-ын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Ундрал), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны "Журам батлах тухай" А/43 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Х.БУЛГАНТУЯА