- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам, Эмнэлгийн хуудасны маягтын загвар/ ЗХХАЭ №37. 2023.12.28
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/177, А/433
Улаанбаатар хот
ЖУРАМ, МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Эмнэлгийн хуудасны маягтын загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Л.Мөнхзул/, эрүүл мэндийн байгууллагад тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал), Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар (А.Өнөржаргал)-т тус тус даалгасугай.
4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A