A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Бүлэг: 1979

 

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 24-ны өдрийн А/406 дугаар  тушаалын 2 дугаар хавсралт

 

ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасны дагуу хүнсний худалдааны газар нь үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм (цаашид "дүрэм" гэх)-ийг баримтална.

 

1.2.Хүнсний худалдааны газар /цаашид "худалдааны газар" гэх/ нь Эрүүл ахуйн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Нялх, балчир хүүхдийн хүнсний  тухай, Органик хүнсний тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

 

1.3.Худалдааны газрын үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилт нь хүн амд эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан газар, орчин, барилга байгууламж, ажлын байранд зориулалтын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хүнсний худалдааны чиглэлийн мэргэжлийн болон мэргэшсэн хүн, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн шаардлага хангасан, баталгаажсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэхэд оршино.

 

 1.4.Худалдааны газрын удирдлагын зүгээс хүнсний үйлчилгээний хамааралтай бүх шатны төлөвлөлт, бэлтгэх, бүтээн байгуулах, засварлах, хадгалах, худалдаалах үйл ажиллагаатай холбогдон үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах ажлыг шууд хариуцан зохион байгуулна.

 

1.5.Худалдааны үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана.

 

 Хоёр. Худалдааны барилга байгууламж, газар сонголтод тавигдах шаардлага

 

2.1.Худалдааны газрын барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөх тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын нэгжийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.

 

2.2.Худалдааны газар нь өөрийнхөөс бусад хогийн цэг, биологийн болон хими, физикийн бохирдол үүсгэгч  /гахайн ферм, цемент будгийн үйлдвэрлэл гм/ үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас 100-300 метрийн зайд байрлана.

 

2.3.Тухайн барилга байгууламжийг барих барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт болон Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

               2.4.Хүнсний худалдааны байгууллагууд нь худалдааны газрын хүчин чадлаас хамаарч Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1;2019 стандартад нийцсэн заал, бараа хүлээн авах хэсэг, хадгалах байр, туслах байр, захиргаа аж ахуйн байр, ариун цэврийн болон техникийн байрууд /цахилгаан, дулаан, агааржуулалтын системийн эх үүсвэр байрласан өрөө гэх мэт/ байх ба хүнсний бүтээгдэхүүн дамжин бохирдохоос хамгаалагдсан, эрүүл ахуйн зохистой дадал хэрэгжих боломжтойгоор зохион байгуулагдсан байна.

 

  2.5. Дээрх байрууд, орчны талбайг мөс, усны тогтоолгүй, цэвэр байлгана.

 

               2.6. Хана, шал, тааз, хаалга нь ус нэвтэрдэггүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хоргүй материалаар хийгдсэн байх ба цэвэрлэхэд хялбар гөлгөр гадаргуутай, аливаа тоноглол нь хир тоос, уур үл хуримтлагдах, хортон шавж мэрэгч амьтан үржиж үүрлэхээс сэргийлсэн технологийн нөхцөлтэйгээр төлөвлөгдсөн байна.

 

Гурав. Усан хангамж, ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлага

 

3.1.Худалдааны газар нь төвлөрсөн болон хэсгийн усан хангамжтай байх ба унд, ахуйн усны зориулалтын шугам, хоолойгоор холбогдсон байна.

 

3.2.Ашиглаж буй ундны ус нь стандартын шаардлага хангасан байх ба төвлөрсөн усан хангамжтай тохиолдолд жилд нэгээс доошгүй удаа, хэсгийн усан хангамжтай тохиолдолд жилд хоёроос доошгүй удаа нян судлал, химийн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулж Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтын нэгж, түүний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулсан байна.

 

3.3.Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны усыг ус түгээх байр болон гүн өрмийн худгаас хүнсний зориулалттай, тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий саваар битүүмжлэлтэйгээр зөөвөрлөж, эрүүл ахуйн шаардлага хангасан ус нөөцлөх саванд хадгалж 7 хоногт 1-ээс доошгүй удаа тогтмол угааж, халдваргүйжүүлэн хэрэглэх ба тухайн ундны усны эх үүсвэрээс тухайн жилийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, улсын байцаагчийн дүгнэлтийг авч хадгална.

 

3.4.Өөрийн эзэмшилдээ гүн өрмийн худагтай тохиолдолд паспортжуулсан, битүүмжлэл сайтай, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоосон байна.

 

3.5.Ариун цэврийн өрөө нь угаалтуур, суултуур, шээлтүүр, толь, гар хатаагч, цаасан салфетка болон шингэн саван, халдваргүйжүүлэх бодис хийх сав гэх мэт тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой байна.

 

3.6.Худалдааны газрын ариун цэврийн өрөө нь 50 хүн тутамд тус бүр 1 угаалтуур, суултуур болон шээлтүүр байхаар төлөвлөж хийгдсэн, гар угаах заавар зөвлөмжийг зураг эсвэл дэлгэцээр ил харагдах байрлалд байршуулсан байна. Хэрэв худалдааны газар нь 15-аас дээш ажиллагсадтай тохиолдолд ариун цэврийн өрөөг тусад нь төлөвлөнө.

 

3.7.Бохир усны цооног, угаадасны нүх, нүхэн жорлон нь "Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага" MNS 5924:2015 стандартын шаардлага хангасан байх ба худалдааны газрын хаалга, цонх, бараа буулгах хэсгээс 15 метрээс багагүй зайд ноёлох салхины доод талд /зүүн ба зүүн урд талд/ байрлуулсан, өөрийн онцлогт нийцүүлэн хөрсний бохирдол үүсгэхгүй байх хувилбаруудаас сонгон хэрэглэнэ.

Дөрөв. Ажлын байрны бичил цаг уурт тавигдах шаардлага

4.1.Худалдааны барилга байгууламж нь ердийн болон механик агааржуулалтын системтэй байна.

 

4.2.Ердийн агааржуулалтын системийн агаар дамжуулах хоолой нь агаарын солилцоог бүрэн хийх хүчин чадалтай байх ба агаар дамжуулах хоолойны орох, гарах хэсгүүдэд, цонх, салхивчны онгойдог хэсгүүдэд шавж, хорхой, мэрэгч нэвтрэхээргүй торон хаалттай байна.

 

4.3.Механик агааржуулалтын систем нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Үйлдвэрийн барилгын салхивч, агааржуулалтын системд тавих ерөнхий шаардлага" MNS 5078:2001 стандартын шаардлагыг хангасан байна.

 

4.4.Халаалтын систем нь төвлөрсөн буюу хэсгийн шугамд холбогдсон байна.

 

4.5.Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх ба худалдааны зааланд 540 люкс, агуулахад 220 люкс, хонгил бусад хэсэгт 110 люксээс багагүй байвал зохино.

 

4.6.Гадна орчны цаг уурын өөрчлөлтөөс үл хамааран Худалдааны газрын дотоод орчны агаарын хэм 150С-220С, агаарын харьцангуй чийглэг нь 30-60% байвал тохиромжтой бөгөөд худалдааны заал, хүнсний агуулахад хэм, чийглэг хэмжигчийг байрлуулан өдөрт хоёроос доошгүй удаа үзэж тэмдэглэл хөтөлнө.

 

4.7.Дотоод орчны агаарын хэм, харьцангуй чийглэг өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж хэвийн хэмжээнд хүргэнэ.

 

Тав.Худалдааны байгууллагын төлөвлөлт, тоног, төхөөрөмж  байршуулахад тавигдах шаардлага

 

5.1.Худалдааны газрын дотоод үйл ажиллагааны зохион байгуулалтыг төлөвлөхдөө бараа хүлээн авах, хадгалах, худалдаанд бэлтгэх буюу жижиглэн савлах, худалдаанд гаргах гэсэн технологийн нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулна.

 

5.2.Бүтээгдэхүүнийг төрөлжүүлсэн бүдүүвч зураглал, тасгаар заасан таних тэмдэгтэй, худалдан авагч хайж байгаа зүйлээ хялбар олж авахаар баруунаас зүүн гар луу чиглэсэн байрлалаар зохион байгуулна.

 

5.3.Бүтээгдэхүүнийг бүлэглэн, ангилж, төрөлжүүлэн технологийн дагуу байршуулах, хурааж хадгалах зарчмыг баримтална. Тавиурын нүүрэн талд барааны бүлэг, нэр төрөл, байршил, нөөц тоо хэмжээ, агуулахад хүлээн авсан он, сар, өдөр зэрэг үзүүлэлтийг тодорхойлсон хаяг, тэмдэглэгээг хийсэн байна.

 

5.4.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бусад соёл, ахуйн хэрэглээний бараанаас тусад нь буюу лангуу хооронд 1 метрээс багагүй зайд байрлуулж худалдаална.

 

5.5.Жижиглэн савласан түүхий мах, сүү, цагаан идээ, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг бусад хүнсний бүтээгдэхүүнээс тусад нь хадгалах зориулалтын нөхцөлийг бүрдүүлсэн хөргөгч, хөлдөөгчид хаягжуулан хадгалж худалдаална.

 

5.6.Мах бэлтгэж, жижиглэн савлаж худалдаалах хэсэг нь бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс тусдаа танхимд байх ба зориулалтын тавцан, тавиур, өлгүүр хэрэглэнэ.

 

5.7.Хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээнд хүнсний зориулалтын "Хүнсний бүтээгдэхүүний нийлэг сав баглаа боодол.Техникийн ерөнхий шаардлага MNS 5547:2005" стандартын шаардлага хангасан сав, баглаа боодлыг хэрэглэнэ.

 

Зургаа. Хүнсний бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, борлуулах үеийн шаардлага

 

6.1.Худалдааны газар нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бараа хүлээн авах хэсэгт дараах байдлаар шалгаж хүлээн авна. Үүнд:

         

 6.1.1.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн тохиолдолд бараа хүлээн авах хэсэгт нэвтрүүлнэ.

 

     6.1.2.Барааг хүлээн авахдаа гадна уут, сав, баглаа боодол нь эвдэрч, гэмтээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр өнгө, үнэр, гадаад байдал нь муудаж өөрчлөгдөөгүй, хаяг, шошгын мэдээлэл нь бүрэн гүйцэт, үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь үнэн зөв тавигдсан эсэх, хэрэглэх болон хадгалалтын хүчинтэй хугацааг нэг бүрчлэн шалгана.

 

6.1.3.Тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дагалдах лабораторийн шинжилгээний сорилтын дүн, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (дүгнэлт шаардах бүтээгдэхүүн), гарал үүслийн гэрчилгээ зэргийг ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудасны хамт заавал хүлээн авч, ул мөрийг мөрдөн тогтоох "урагш нэг шат" бүртгэлийн дэвтрийг хөтөлнө.  

 

    6.1.4.Худалдааны газар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээний дараагийн үе шатанд дагалдах лабораторийн шинжилгээний сорилтын дүн, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (дүгнэлт шаардах бүтээгдэхүүн), гарал үүслийн гэрчилгээ зэргийг ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудасны хамт заавал хүлээлгэн өгч, ул мөрийг мөрдөн тогтоох "хойш нэг шат" бүртгэлийн дэвтрийг хөтөлнө.

             6.1.5.Барааг шалгаж хүлээн авах явцад сав, баглаа боодол нь урагдаж, гэмтсэн, муудсан, хаяг, шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, баталгаажилтгүй, хэрэглэх болон хадгалалтын хугацаа дууссан, хуурамч, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудасгүй хүнсний түүхий эд,  бүтээгдэхүүнийг нэн дариу буцаах арга хэмжээ авч бүртгэл хөтөлж, буцаалт хийгдээгүй болон түүнээс гарах эрсдэлийг хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг өөрөө хариуцна.  

 

   6.2.Дээрх зөрчил илрээгүй тохиолдолд бараа хүлээн авагчийн зөвшөөрлөөр худалдааны танхим эсхүл агуулахад нэвтрүүлнэ.

 

  6.3.Хүнсний агуулахад барааг "Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага" MNS 5364 : 2011 стандартын дагуу өрж, төрөлжүүлэн ангилж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод заасан нөхцөлд хадгална.

 

  6.4.Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг чанар муудсан, хурц үнэртэй, хүнсний бус бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалахыг хориглоно.

 

  6.5. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг эхэлж орсон нь эхэлж гарах зарчмын дагуу, хамгийн доод хэсэгт түүхий, дунд хэсэгт, хагас боловсруулсан, хамгийн дээд хэсэг бэлэн бүтээгдэхүүнийг байрлуулах байдлаар лангуу тавиур, хөргөгч, хөлдөөгчид хэт чигжиж ачааллыг хэтрүүлэхгүйгээр өрнө.

 

А. Чихэр, нарийн боов амттан

  

 6.6.1.Чихэр нарийн боовыг хуурай, цэвэр гадны элдэв үнэргүй, агааржуулалт сайтай 180С-аас дээшгүй хэмтэй 65-75 хувийн харьцангуй чийглэгтэй агуулахад, бялуу бялуу төрлийн бүтээгдэхүүнийг 60С-аас дээшгүй хэмтэй зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгалж худалдаална.

  

 6.6.2.Задгай бүтээгдэхүүнийг жижиглэн савлаж худалдаалахдаа зориулалтын хавчаар хутгуур ашиглана.

 

Б. Мах махан бүтээгдэхүүн

  

 6.7.1.Худалдаалах махыг хими, физикийн болон бичил биетний бохирдол, гэмтэл үүсгэхгүй, нян үржихээргүй орчинд хадгалж, тээвэрлэх стандартын шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлнэ. Мах нь гарал үүсэл, ариун цэврийн бичигтэй, эрүүл, чанарын шаардлага хангасан байна.

 

 6.7.2.Мал амьтан, гахай шувуу, ангийн мах, дайвар болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, загасны нөөш, өөхөн тос зэргийг нэг ажлын байраар /лангуугаар/ худалдаалж болно. Харин хиам, утсан болон чанасан мах зэргийг халуун аргын боловсруулалт хийгдээгүй мах бусад түүхий бүтээгдэхүүнтэй хамт нэг ажлын байраар худалдаалж болохгүй.

 

 6.7.3.Мах махан бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь үл зэврэх металлаар доторлосон, битүү тэвштэй, зориулалтын байна. Онцгой түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хөргүүртэй машинаар тээвэрлэж, хөргөгчийн температурыг өдөрт 2-3 удаа үзэж, тэмдэглэл хөтөлсөн бүртгэлтэй байна.

 

 6.7.4.Гулууз махыг жижиглэн бэлтгээгүй байгаа тохиолдолд зориулалтын өлгүүрт агаарын урсгал чөлөөтэй нэвтэрч байхаар, хоорондоо хүрэлцэхгүй, бохирдохгүй байхаар хадгална.

  

 6.7.5.Мах жижиглэн савлаж, худалдаалахдаа зориулалтын хөргөх төхөөрөмжид 80С-аас дээшгүй хэмд, ялаа, шавжнаас хамгаалсан нөхцөлд худалдаална.

 

 6.7.6.Загас, далайн гаралтай мах махан бүтээгдэхүүнийг бусад махтай хамт 1 дор хадгалах, 1 лангуунаас худалдаалахыг хориглоно.

 

В. Өндөг жижиглэн худалдаалах

  

 6.8.1.Өндөгийг хими, физикийн болон бичил биетний бохирдол, гэмтэл үүсгэхгүй, нян үржихээргүй орчинд, бүрэн ажиллагаатай хөргүүртэй машинаар тээвэрлэж, хөргөгчийн температурыг өдөрт 2-3 удаа үзэж, тэмдэглэл хөтөлсөн бүртгэлтэй, гарал үүсэл, ариун цэврийн бичигтэй, чанарын шаардлага хангасан байна.

 

 6.8.2.Өндгийг хадгалахдаа төрлөөс хамаарч хүснэгт 1-д заасан хэм, хугацаагаар 80-88 хувийн харьцангуй чийглэгтэй нөхцөлд, модон тавиур дээр 8 хайрцгаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр 1 эгнээ болгон хурааж шалнаас 15-20 см, хананаас 30-40 см зайд, зориулалтын сав баглаатай хадгална.

             - Хурц үнэр бүхий бүтээгдэхүүнтэй хамт байлгаж болохгүй.

             - Дэлгүүрт өндгийг үүртэй нь, 3-6 хоногт борлуулна.

             - Хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон буюу шохойлог хатуу хальс нь хагарсан, хадгалалтын хугацаа болон чанарын шаардлага хангасан нь эргэлзээтэй /эсвэл үл мэдэгдэх/  өндгийг худалдаалж болохгүй.

 

 6.8.3.Өндгийг хадгалах нөхцөл, хугацаа

Хүснэгт 1

Бүтээгдэхүүний нэр

Хадгалах нөхцөл

Хадгалах хугацаа

  1.  

Сувиллын шинэ өндөг

(0-18) 0С

14 хоног

  1.  

Нийтийн хоолны өндөг

(0-5) 0С

30 хоног

(0-20) 0С

21 хоног

  1.  

Угаасан өндөг

(0-18) 0С

10 хоног

  1.  

Шингэн өндөг

(0-8) 0С

7 хоног

  1.  

Хөлдөөсөн өндөг

-18 0С бага 0С

15 сар

-12 0С -ээс-180С

10 сар

 

   Г. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ

  

 6.9.1.Чанарын ялгалт хийгдсэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүлээн авч, сайн агааржуулалттай, зориулалтын байранд 12-оос дээшгүй хэмтэй, 80-85 хувийн харьцангуй чийглэгтэй байранд хадгалах ба 1.5-2.0 метрээс өндөргүйгээр давхарлаж хураана.

 

 6.9.2.Түүхий төмс хүнсний ногоог жимс жимсгэнэтэй хамт нэг дор тавьж худалдаалж болохгүй.

 

Д. Сүү сүүн бүтээгдэхүүн

 6.10.1.Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын битүү тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хурц үнэртэй өөр төрлийн бараанаас тусад нь хадгална.

 

 6.10.2.Сүү, Сүүн бүтээгдэхүүнийг хүлээн авмагц хөргөгчтэй агуулах лангуунд стандартын шаардлага хангасан хүнсний зориулалтын  битүүмжлэл сайтай, саванд хадгална. Харин сүүний нөөш, хуурай сүү зэрэг түргэн гэмтдэггүй бүтээгдэхүүнийг тавиурт өрж хурааж болно.

 

 6.10.3.Задгай сүү, тараг, цөцгий гэх мэтийг зориулалтын стандарт хэмжээс бүхий хутгуураар худалдах ба худалдахын өмнө бүтээгдэхүүнийг заавал хутгаж холино.

 

 6.10.4.Хутгуур хэмжих хэрэгслийг угааж цэвэрлэн, сайтар хатааж таглаатай зориулалтын саванд хийж хадгална.

 

Е. Архи согтууруулах ундаа, савласан цэвэр ус, ундаа, консервлосон бүтээгдэхүүн

  

 6.11.1.Архи согтууруулах ундаа, савласан цэвэр ус, ундаа, консервлосон бүтээгдэхүүн болон хадгалалтын хугацаа урттай бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд, нарны шууд тусгалгүй хэсэгт байрлуулж худалдаална.

  

 6.11.2.Гарал үүсэл, баталгаажилтын баримт бичиг дагалдах

 

 6.11.3.Консервлосон лаазалсан бүтээгдэхүүнд түмбийлт үүссэн эсэхийг шалгах, шил савтай бүтээгдэхүүнд доторх бүтээгдэхүүний өнгө, биет байдал, чанар алдагдсан эсэхийг шалгаж худалдаална.

 

 Долоо. Ажилчдын хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага

 

7.1.Хүнсний худалдааны газрын зохион байгуулагч, худалдагч нь мэргэжлийн болон мэргэшсэн байх ба шинээр томилогдох ажилтныг  заавал, нийт ажиллагсдыг ажлын байраас хамааран эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний худалдааны эрүүл ахуйн зохих мэдлэг эзэмших сургалтад хамруулсан, сургалтын төлөвлөгөөтэй, хэрэгжүүлж ажилладаг байна.

 

7.2.Ажил эхлэхийн өмнө ажлын дүрэмт хувцсыг бүрэн өмсөж, ажлын бэлтгэлийг хангана.

 

7.3.Лангуу тавиур, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний тоосыг арчин, чийгтэй цэвэрлэгээ хийж, бараанд үзлэг хийн огноо, шошго, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, эхэлж орсон нь эхэлж гарах зарчмын дагуу барааг өрж хураана.

 

7.4.Ажилчдыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, албан ёсны дэвтэр авсан, баталгаажуулсан гарын үсэгтэй байна.

 

7.5.Ажиллагсдын халдварт өвчний нян тээгч болох нь тогтоогдсон, халдварт өвчнөөр өвчилсөн, халдварт өвчинтэй хүн асарсан тохиолдолд халдварын эсрэг арга хэмжээ авч дуусах хүртэл ажлаас түр чөлөөлж, хөдөлмөр зохицуулалтыг хийнэ.

 

7.6.Худалдагч нь ажлын байранд бөгж, бугуйвч, бугуйн цаг зүүхгүй, гарын ариун цэврийг сахиж ажиллана.

 

7.7.Ажиллагсад нь гар бохирдсон үед болон бие засах  газарт орсны дараа гараа байнга угааж хэвшсэн байх ба халдваргүйтгэх нөхцөлөөр хангагдсан, гар угаах заавар зөвлөмжийг ил байршуулсан байна.

 

Найм.Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлага

 

 8.1.Лангуу тавиур, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, сав баглаа боодлын тоосыг арчих алчуур хэрэгсэл нь бусад алчуур хэрэгслээс тусдаа, ялгах тэмдэгтэй, угааж халдваргүйжүүлсэн, зориулалтын газар хадгалагдсан байна.

 

     8.2.Их цэвэрлэгээг 7 хоногт нэгээс доошгүй удаа, төгс цэвэрлэгээг бохирдолтын байдлаас шалтгаалан 2-3 сар тутамд хийх ба таазны хэсгээс эхлэн хана, цонх, шал гэсэн дээрээс доош уруудах чиглэлээр, тоног, төхөөрөмж, лангуу тавиур, эд хогшлыг бүрэн гүйцэт хамруулан хийнэ. Цэвэрлэгээг хийхдээ том овортой тоног төхөөрөмжүүдийг байрнаас нь хөдөлгөх, цахилгаанаас салгах, таазыг цэвэрлэх зэрэгт аюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд хийнэ.

 

  8.3.Өдөр тутмын урсгал цэвэрлэгээг өдөрт 2-с доошгүй удаа буюу бохирдсон тухай бүр хийх зааврын дагуу зориулалтын цэвэрлэгээний бодис багаж хэрэгслээр хийдэг хуваарьтай, бүртгэл хөтөлж, гүйцэтгэлд нь дотоодын хяналт тавьж хэвшинэ.

 

 8.4.Ариун цэврийн өрөө, угаалгын хэсэгт гар угаах дараалал, угаалга, цэвэрлэгээний бодисыг хэрэглэх, найруулах арга гэх мэт заавар зөвлөмжтэй байна.

 

 8.5.Угаалга цэвэрлэгээндээ Байгаль орчин, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран жил бүр шинэчлэн баталдаг тушаалд заагдсан ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг сонгож хэрэглэнэ.

 

8.6.Угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх бодисыг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дам бохирдлоос урьдчилан сэргийлж тусгай тэмдэг, тэмдэглээ бүхий шүүгээнд хийж хадгална.

 

    8.7.Хатуу шингэн хог хаягдлыг тухайн орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар болон сумын Засаг даргатай гэрээ байгуулсан иргэнтэй ачиж зайлуулах гэрээг хийж ачуулан, хог хаягдлын тагтай саванд түр ангилан хадгалж савны 4/3 дүүргэлттэй тохиолдолд суллаж, халдваргүйжүүлнэ.

 

     8.8.Хортон шавж, мэрэгчдээс урьдчилан сэргийлж, мэрэгчгүйтгэл, шавжгүйтгэлийг мэрэгжлийн байгууллагаар, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсон бодисоор гэрээний үндсэн дээр улирал тутам тогтмол хийлгэж, хийлгэсэн тухай актыг хадгалж, тэмдэглэл хөтөлсөн байна.

 

Ёс. Эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох

 

9.1.Энэхүү дүрмийг дагаж мөрдөх үүрэг хариуцлагыг хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага хариуцна.

 

9.2.Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд Эрүүл мэндийн асуудал эхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хяналт тавина.

 

9.3.Зөрчил гаргасан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол "Зөрчлийн тухай" хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.