A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Бүлэг: 1979
Ìýðãýæëèéí õÿíàëò ýðõýëñýí ñàéäûí õàìòàðñàí òóøààëûí òºñºë

     Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 24-ны өдрийн А/406 дугаар  тушаалын 6 дугаар хавсралт

                                   

                                                                                 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

 

  Нэг. Нийтлэг үндэслэл

 

   1.1.Энэхүү дүрмийн зорилго нь ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэл /АШМУХ/-ийн үйлчилгээний байгууллагын ажилтан болон үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тухайн үйлчилгээний улмаас химийн бодисоор хордох, осол гэмтэл гарах эрсдэлээс сэргийлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.АШМУХ-ийн үйлчилгээний байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг мөрдлөг болгож, тэдгээрт нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод журмыг батлан хэрэгжүүлж ажиллана.

 

   Хоёр. АШМУХ-ийн үйлчилгээний байгууллагын барилга, байгууламжид тавих шаардлага

            

 2.1.АШМУХ-ийн үйлчилгээний байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник технологи нь үйлчилгээний хүрээ, хүчин чадалд тохирсон, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлагыг хангасан байна. 

  

2.2.АШМУХ-ийн үйлчилгээний байгууллагын барилга байгууламж нь  зориулалтын зураг төслийн дагуу баригдсан, эсвэл эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, бохир усны  төвлөрсөн системд холбогдсон, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай байранд үйл ажиллагаа явуулна. Энэхүү дүрмээр хориглосноос бусад худалдаа, үйлчилгээний байгууллагад байрлах бол тэдгээрийн үйлчилгээний хэсгээс бүрэн тусгаарлагдсан, тусдаа хаалгатай байна.

 

2.3.АШМУХ-ийн үйлчилгээний байгууллагын байршил орон сууцны зориулалттай барилгын суурийн болон үйлчилгээний давхарт байрлахгүй.

 

2.4.Албан ажлын, амралтын болон хувцас солих /гадуур хувцас, цүнх зэрэг хувийн эд зүйлсийг хадгалах зориулалтын шүүгээтэй/, химийн бодис, хор, өгөөш /цаашид бодис гэх/ хадгалах болон найруулах, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн өрөөнүүдтэй байна. 

 

2.5.Өрөөнүүдийн шал, хана, таазыг ус нэвтэрдэггүй, бат бөх, тэгш гөлгөр гадаргуутай, өнгө үзэмж сайтай цэвэрлэхэд хялбар, химийн бодист тэсвэртэй,  засаж сэлбэх боломжтой материалаар хийж, өнгөлсөн байна.

 

2.6.АШМУХ-ийн зориулалтаар хэрэглэх бодис хадгалах өрөө нь байгалийн гэрэлтүүлэг бүхий агаар сэлгэх боломжоор хангагдсан агааржуулалтын тоног төхөөрөмжтэй байна.

2.7.Ажилчдад гар угаах /халуун, хүйтэн ус, саван, гар халдваргүйжүүлэх уусмал/ болон усанд орох, ажлын хувцас угаах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

2.8.Гал унтраах хэрэгслүүдийг зохих журмын дагуу байрлуулсан байна.

 

2.9.Байгууллагын гадна орчны 50м хүртэлх газрын ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламжийн арчилгааг хийсэн байна.

 

  Гурав. АШМУХ-ийн үйлчилгээнд тавигдах шаардлага

 

3.1.Байгууллага нь эрүүл ахуйч /тархвар судлагч их эмч/-ийн удирдлага дор биологич, химич /хор судлагч/, мэргэшсэн ариутгалын ажилтан зэрэг  бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна.

  

  3.2.Химийн хортой болон аюултай бодис, түүний сав баглаа, боодлыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. 

 

3.3.Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь аюулгүй ажиллагааны болон техник ашиглалтын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

3.4.АШМУХ-ийн үйлчилгээнд "Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэлт. Гуравдугаар хэсэг. Үйлчилгээ" MNS 5161-3:2002 стандартад заасан технологийн горимыг мөрдөж ажиллана.

 

3.5.Үйлчилгээний нэр /шавж устгал, мэрэгч устгал, халдваргүйжүүлэх үйлчилгээ гэх мэт/, хэрэглэсэн бодисын нэр, тун хэмжээг тодорхой тусгасан тэмдэглэлийг 2 хувь бичиж, үйлчлүүлэгчийн үнэлгээ, гарын үсгийг зуруулан нэг хувийг байгууллага, иргэнд үлдээнэ.

 

3.6.Химийн бодисоор хордох, осол гэмтэл гарах эрсдэлээс сэргийлж, үйлчилгээний өмнөх болон дараах санамж анхааруулгыг үйлчлүүлэгч байгууллага,  аж ахуйн нэгж, иргэдэд  сайтар танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулна.

 

3.7.Бодис асгарсан, цацагдсан, түүнд хордсон үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хор, бодисыг саармагжуулах уусмал зэргээр зайлшгүй хангаж, хэрэглээнд хяналт тавина.

 

3.8.Ахуйн шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл, халдваргүйжүүлэлт хийх гэрээ, санамж, анхааруулга, ажил гүйцэтгэсэн акт /тэмдэглэл/, үйлчлүүлэгчийн үнэлгээ, үр дүнд хийсэн тандалт судалгаа зэргийг  архив үүсгэж хадгалсан байна.

 

 Дөрөв. Ажилтанд тавигдах шаардлага, хүлээх үүрэг

         

 4.1.Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт зохих журмын дагуу заавал хамрагдсан байна.  

 

 4.2.Ажилтнууд химийн хордлого, осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байна.

 

4.3.Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл /ус болон химийн бодист тэсвэртэй материалаар хийгдсэн комбинезон, малгай, амны хаалт, нүүрний хамгаалалт, нүдний шил, битүү гутал, бээлий зэрэг/-ийг бүрэн хэрэглэж хэвшсэн байна.

 

4.4.Ажилтнууд химийн бодистой харьцаж ажилласан тохиолдол бүрд гараа тогтмол угааж, ажлын өдөр дуусахад усанд орж, ажлын хувцсыг угааж, цэвэрлэж хэвшинэ.

 

4.5.Ажил эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, гарын үсэг зурсан байна.

 

4.6.Удирдлагын буюу эрүүл ахуйч /тархвар судлагч эмч/-ийн үүрэг:

 

 4.6.1.Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор орчны эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын байр, техник хэрэгсэл, хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл болон анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангана.

         

   4.6.2.Ажилтнуудыг АШМУХ-ийн үйлчилгээнд гарч буй дэвшилтэт технологи, орчин үеийн өндөр идэвхтэй бодис болон түүнийг бэлтгэх, хэрэглэх, хадгалах, устгах заавар, хор, аюулын талаарх мэдээллээр хангаж, сургалтыг тогтмол зохион байгуулна.

 

 4.6.3.Байгууллагын дотоод ба гадаад орчны эрүүл ахуй, ариун цэвэр, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоод хяналт тавьж, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээ явуулах бололцоог хангана.

 

 4.6.4.Мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, үйлчилгээг технологийн дагуу зөв зохион байгуулж, дотоодын хяналт тавьж ажиллана.

 

 4.6.5.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн бодисоор тасралтгүй хангана.

  

   4.6.6.Ажил эхлэхээс өмнө ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.

 

 4.6.7.Химич /хор судлаач/, биологич нартай хамтран ажлын үр дүнг тогтмол үнэлж, тэмдэглэл хөтөлнө.

  

 4.7.Химич /хор судлагч/-ийн үүрэг:

  

  4.7.1.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн бодисыг сонгон хэрэглэх, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу заавар, зөвлөгөө өгч, хяналт тавина.  

 

 4.7.2.Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор технологийн горимын дагуу үйлчлүүлэгчийн орон байр, өрөө тасалгаа, эзэмшил газраас илэрсэн ахуйн шавж, мэрэгчийн төрөл зүйл, тархалтын түвшинд тохирсон бодис, тун хэмжээг тогтоож өгнө.

 4.7.3имийн хор, бодисын хэрэглээний явцад ажилтан болон үйлчлүүлэгчид үзүүлж буй нөлөөлөл, үйлчлүүлэгчээс үйлчилгээний чанартай холбоотой гарсан санал, гомдлыг бусад мэргэжилтнүүдтэй хамтран барагдуулж ажиллана.

  

 4.8.Биологичийн үүрэг:

 

 4.8.1.Тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагаа явуулах нутаг, дэвсгэрийн ахуйн шавж, мэрэгчийн тархалт, тэдгээрийн биологийн онцлогийн талаарх мэдээллийг цуглуулсан байна.

 

 4.8.2.Үйлчлэх хүрээний хүн амд ахуйн шавж, мэрэгчийн тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх, үүрлэх, дамжин тархахаас сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийнэ.

 

 4.8.3.Үйлчилгээ үзүүлэхийн өмнө технологийн горимыг мөрдөн, үйлчлүүлэгчийн орон байр, өрөө тасалгаа, эзэмшил газар дахь ахуйн шавж, мэрэгчийн төрөл зүйл, тархалтын түвшин, тоошлыг заавал тогтооно.

   

 4.9.Ариутгагчийн үүрэг:

  

  4.9.1.Үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчлэн, эелдэг, боловсон харилцаж,  тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх аливаа үйлдэл үзүүлэхгүй байна.  

 

 4.9.2.Ариутгагч нь хэрэглэж буй бодис, түүний хор нөлөө, үр дүн, ахуйн шавж мэрэгчийн талаар зохих мэдлэгтэй байж, хэрэглэгчид үйлчилгээний технологи,  үйл ажиллагааны талаар тайлбарлах чадвартай байна.

 

 4.9.3.Ариутгагч нь үйлчилгээ үзүүлэхдээ хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг иж бүрэн өмсөж, байгууллагын болон өөрийн нэр бүхий энгэрийн тэмдгийг зүүсэн байна.

 

 4.9.4.Хэрэглэсэн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг угааж, цэвэрлэн, дараагийн үйлчилгээнд бэлэн байлгана.

 

  Тав. Хариуцлага

  

 5.1. Зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.