A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 420

Улаанбаатар хот

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн салбарын хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалтыг баталж, хяналтыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг салбарын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН