A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 453

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ЭКСПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тээвэрлэлттэй холбоотой гэрээ нь Гааль, татварын нэгдсэн удирдлага, хяналтын системд бүртгэгдсэн тохиолдолд экспортод гаргаж байх арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Татварын ерөнхий газар (Б.Заяабал), Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Хилийн боомтын захиргаа (Б.Батхишиг)-нд тус тус даалгасугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР