- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДОРНОГОВЬ АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №37. 2023.12.28

ДОРНОГОВЬ АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 15/07
Сайншанд сум
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.1.5, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан үзэж шинэчлэн тогтоосугай.
2.Шинэчлэн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
3.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хувиар ногдуулах, аймгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Батжаргал)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны ахлагч (Б.Хүдэрболд), аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Батсугир) нарт тус тус даалгасугай.
6.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны "Татварын хувь хэмжээ тогтоох тухай" 03/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б. ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
