- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС СУРГАЛТАД ХАМРАГДАХ НЭГ ДААТГУУЛАГЧИД ОЛГОХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 361
Улаанбаатар хот
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС СУРГАЛТАД ХАМРАГДАХ НЭГ ДААТГУУЛАГЧИД ОЛГОХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 12.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ажилгүйдлийн даатгалын сангаас мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөг байхаар тогтоосугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 440
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 361 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
