A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.13.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.7, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.4, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны "Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай" А/136 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. "Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, хэрэглэх журам"-ыг шинэчлэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Хоёр. Батлагдсан журмыг мөрдөн ажиллахыг аймаг, дүүрэг (нийслэл)-ийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилт, судалгааны газар (Ц.Ганцэцэг), програм хангамжийг даалгаврын дагуу боловсруулж 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлэхийг Мэдээллийн технологийн төв (Г.Хүрэлбаатар), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Ганзориг)-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны "Журам батлах тухай" А/132 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.Дөрөв.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга (Б.Батсүх)-д даалгасугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ГАНЦЭЦЭГ