A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 450

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай цахимаар солилцох ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА