A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/248

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.4, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Цахим системээр тендер илгээх үйлчилгээний хураамжийг 50,000.0 (тавин мянга) төгрөг байхаар тогтоосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын "Журам батлах тухай" 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН