A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/252

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 38 дугаар зүйлийн 38.6, 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хавсралтаар батлагдсан журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зарласан тендер шалгаруулалтад дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН