A

A

A

Бүлэг: 1979

 

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралт

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД БАТАЛГАА ГАРГАХ, ОРЛОГО БОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид "хууль" гэх)-д зааснаар тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа, ерөнхий гэрээний аргын тендер шалгаруулалтад тендер баталгаажуулах мэдэгдэл гаргах, тендерийн баталгааг улсын орлого болгох харилцааг зохицуулна.

 

1.2.Энэ журмын дагуу баталгаа гаргах Монгол Улсын банк, даатгагч, бусад эрх бүхий этгээд нь худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) (цаашид "цахим систем" гэх)-ээр баталгаа гаргах нөхцөл, шаардлагыг хангаж, хуулийн 49.4.12-т заасан гэрээг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай байгуулна.

 

1.3.Монгол Улсын даатгагчийн гаргах баталгааг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Даатгагчийн багц дүрэм"-ийн даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журамд заасан хамтын удирдлагын бүтэц нь хууль болон журамд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулснаар цахим системээр илгээнэ.

 

Хоёр.Тендерийн баталгаа гаргах, улсын орлого болгох

 

2.1.Хуулийн 14.1 зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалт, түүний багцын сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаас багагүй үнийн дүнтэй тендерийн баталгааг хуулийн 22.7-д зааснаар цахим системээр дамжуулан ирүүлнэ.

 

2.2.Тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол тендерийн баталгааг 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй багц тус бүрд гаргуулна.

 

2.3.Тендерийн баталгааг энэ журмын хавсралтын Маягт 1, 2-ын дагуу гаргана.

 

2.4.Тендерийн баталгаа нь гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн хувьд гэрээ байгуулах хүртэл, бусад оролцогчийн хувьд тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28-аас доошгүй хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

2.5.Хуулийн 32.5-д зааснаар урьдчилан зохион байгуулж буй тендер шалгаруулалтад оролцогчоос тендерийн баталгааг хугацаагүйгээр гаргуулна.

 

2.6.Хуулийн 14.3-т зааснаар тендерийн баталгаа гаргах Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны эргэн төлөгдөх хугацаа нь тендерийн нээлтээс хойш гурван сараас багагүй байна.

 

2.7.Хуулийн 28.1.3 зааснаар тендерээс татгалзах шийдвэр хүлээн авсан оролцогч дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр өөрийн тендерт холбогдох тендерийн баталгааг цуцлуулах хүсэлтийг цахим системээр гаргаж болно. Үүнд:

 

2.7.1.захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ба хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргахгүй байх;

 

2.7.2.баталгаа цуцлуулах хүсэлтийг цахим системээр гаргасан байх.

 

2.8.Захиалагч хуулийн 14.6-д заасан нөхцөл үүссэн бол тендерийн баталгааг бүхэлд нь Төв төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд, үнэт цаасны баталгааг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэр дээр шилжүүлэх шаардлагыг баталгаа гаргагчид хүргүүлнэ.

 

2.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол захиалагч тухайн тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийн баталгааг хуулийн 14.7 заасан үнийн дүнд нийцүүлэн улсын орлого болгоно.

 

2.10.Хуулийн 38.6-д зааснаар ерөнхий гэрээний аргын тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийг баталгаажуулах мэдэгдлийг энэ журмын хавсралтын Маягт 3, 4-ийн дагуу гаргана.

 

2.11.Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд оролцогч тендерийн баталгааны мэдэгдлийн нөхцөлийг зөрчиж ерөнхий гэрээ байгуулахаас татгалзсан бол тухайн ерөнхий гэрээний тендер шалгаруулалтад дахин оролцох эрхгүй байна.

 

2.12.Ерөнхий гэрээний аргын хоёрдугаар үе шатанд гүйцэтгэгч хуулийн 38.4-т зааснаар гэрээ байгуулахаас татгалзсан, гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийн нөхцөлийг зөрчсөн бол захиалагч энэ тухай мэдээллийг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

2.13.Энэ журмын 2.12-т заасан мэдээлэл хүлээн авснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус гүйцэтгэгчтэй байгуулсан ерөнхий гэрээг цуцалж, тендер шалгаруулалтад оролцох эрх хязгаарласан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хүргүүлнэ.

 

Гурав.Гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн
баталгаа гаргах, төлбөр төлүүлэх

 

 3.1.Хуулийн 42.1-д зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаас багагүй үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг захиалагчид хүргүүлнэ.

 

 3.2.Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг болон гэрээнд урьдчилгаа төлбөр олгохоор заасан бол урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлэх ажлын нэр төрөл, тоо хэмжээ, төсөв, ажил гүйцэтгэх хуваарийн хамт урьдчилгаа төлбөрөөс багагүй үнийн дүнтэй баталгааг захиалагчид хүргүүлнэ.

 

 3.3.Хуулийн 42.3-т заасан хэлбэрээр гаргах гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ журмын хавсралтын Маягт 5, 6,7, 8-ын дагуу үйлдэнэ.

 

 3.4.Төсөл, арга хэмжээний цар хүрээ, шинж чанараас шалтгаалан тендер шалгаруулалтын баримт бичигт тусгайлсан гэрээний нөхцөл хэрэглэж, түүнд нийцүүлэн гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааны загварыг өөрөөр заасан нь захиалагчийн эрхийг дордуулахгүй бол гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг маягтаас өөрөөр тогтоож болно.

 

 3.5.Хуулийн 42.3.2-т зааснаар гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас, Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны эргэн төлөгдөх хугацаа нь гэрээний хэрэгжиж дуусах хугацаанаас хойш гурван сараас багагүй байхыг шаардана.

 

 3.6.Урьдчилгаа төлбөрийн баталгааны үнийн дүн тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан гүйцэтгэлийн баталгааны болон урьдчилгаа төлбөрийн нийлбэр дүнгээс багагүй бол гүйцэтгэгч хуулийн 43.4-т зааснаар гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн баталгааны дүнд оруулж тооцуулах хүсэлт гаргаж болно.

 

 3.7.Захиалагч энэ журмын 3.6-д заасан хүсэлтийг үндэслэн гүйцэтгэлийн баталгааг хүчингүй болгох зөвшөөрөл олгож болно.

 

 3.8.Монгол Улсын баталгаа гаргагчийн гаргасан гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааны мэдээллийг цахим системд бүртгэж, баталгаа гаргагч, гүйцэтгэгч болон захиалагч хүчинтэй байдалд хяналт тавина.

 

 3.9.Захиалагч урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлөх нөхцөлийг ажлын эхний болон дундын санхүүжилтээс суутгахаар худалдан авах гэрээнд тусгах ба суутгасан үнийн дүнгийн тухай мэдэгдлийг тухай бүр гаргана. Суутгасан үнийн дүнгээр урьдчилгаа төлбөрийн баталгааны хэмжээг бууруулж болно.

 

 3.10.Захиалагчийн хүлээн авсан, шаардлага хангасан гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа нь гэрээний салшгүй хэсэг байна.

 

 3.11.Баталгааны хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гүйцэтгэгч баталгааны хугацааг сунгасан, эсхүл шинэчилсэн тухай нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд захиалагч баталгааны дагуу төлбөр шаардах арга хэмжээ авна.

 

 3.12.Гүйцэтгэлийн баталгаа болон урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн баталгаанд заасан мэдэгдэл бүхий захиалагчийн зөвшөөрлөөр хүчингүй болгоно.

 

Дөрөв.Гадаад улсын банк баталгаа гаргахад
тавигдах шаардлага

 

4.1.Гадаад улсын банкнаас хуулийн 42.4-т зааснаар гаргах баталгаанд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагын мэдээллийг энэ журмын хавсралт дахь маягтын дагуу тусгана.

 

4.2.Гадаад улсын банкны гаргах баталгаанд энэ журмын 2, 3 дугаар зүйлд заасан тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааны холбогдох зохицуулалт нэгэн адил хамаарна.

 

4.3.Гадаад улсын банкны баталгаанд заасан Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага нь баталгааны мэдээллийг харилцаа холбооны системээр хүлээн авч дараах ажиллагааг хийнэ. Үүнд:

 

4.3.1.баталгааны мэдээлэл энэ журам болон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг шалгах;

 

4.3.2.баталгаа шаардлагад нийцсэн бол баталгааны мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системд төлбөрийн үүрэг хүлээхгүйгээр шивж илгээх.

 

4.4.Тендерийн баталгааны мэдээллийг баталгаанд заасан этгээд энэ журмын 1.2-т заасан гэрээний дагуу тендер илгээх эцсийн хугацаанаас өмнө цахим системээр илгээнэ.

 

4.5.Баталгааны мэдээлэл шаардлагад нийцэхгүй, эсхүл баталгааны мэдээллийг илгээх боломжгүй бусад нөхцөл байвал Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага энэ тухай баталгаа гаргагчид нэн даруй мэдэгдэж, баталгааны мэдээлэл дамжуулахаас татгалзана.

 

4.6.Сонирхогч этгээд баталгааны мэдээллийг энэ журмын 4.3, 4.4.,4.5-д зааснаар шалгах, цахим системээр илгээх боломжит хугацааг тооцоолсны үндсэн дээр гадаад улсын банкнаас гаргуулах шийдвэрийг гаргана.

 

4.7.Гадаад улсын банкны гаргасан баталгаанаас зөрүүтэй мэдээллийг цахим системээр илгээсэнтэй холбоотой хариуцлагыг Монгол Улс дахь банк, санхүүгийн байгууллага хүлээнэ.

 

4.8.Гадаад улсын банкны баталгааны мэдээллийг цахим системээр илгээснээс хойш ажлын таван өдрийн дотор баталгааны эх хувийг орчуулгын хамт захиалагчид хүргүүлнэ.

 

4.9.Захиалагч гадаад улсын банкны тендерийн баталгааны эх хувийг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.

 

4.10.Гадаад улсын банкны гаргасан тендерийн баталгааг энэ журмын 2.7-д заасан үндэслэлээр цуцлуулах бол хүсэлтийг захиалагчид бичгээр гаргана.

 

4.11.Гадаад улсын банкны гаргасан баталгаанаас шаардлага гүйцэтгүүлэх мэдэгдлийг баталгаанд заасан Монгол Улсын хуулийн этгээдэд хүргүүлснээр баталгаа гаргагчийг хүлээн авсанд тооцно.

 

Тав.Бусад зүйл

 

5.1.Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгохтой холбогдох зардал, шимтгэл, төлбөрийг сонирхогч этгээд, оролцогч, гүйцэтгэгч бүрэн хариуцна.

 

5.2.Захиалагчийн шаардлагын дагуу баталгаа гаргагч шаардлагын дагуу үүрэг гүйцэтгээгүй тухай мэдээллийг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн нь баталгаа гаргагчийн цахим системээр баталгаа гаргах гэрээний хэрэгжилтийг дүгнэж, цуцлах үндэслэл болно.

 

5.3.Захиалагч тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааны дагуу төлөгдөөгүй төлбөр, шилжүүлээгүй үнэт цаас, холбогдох хохирлыг баталгаа гаргагчаас шүүхийн журмаар барагдуулах арга хэмжээ авна.

 

-оОо-

 


 

"Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах,
орлого болгох журам"-ын хавсралт

 

Маягт 1 Тендерийн баталгаа (банк эсхүл даатгагчийн)

 

Баталгаа хүлээн авагч: [захиалагч байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [баталгаа гаргасан огноог бичих]

Дугаар: [баталгааны дугаар бичих]

Баталгаа гаргагч: [хэвлэмэл хуудсанд бичигдээгүй бол баталгаа гаргагч банк эсхүл даатгагчийн нэр, хаягийг бичих]

 

1. Баталгаа гаргагч нь [оролцогчийн нэр] (цаашид "оролцогч" гэх)-ийг [тендер шалгаруулалтын нэр, дугаар] тендер шалгаруулалтад оролцож тендер (цаашид "тендер" гэх) хүргүүлэхтэй холбогдуулан баталгаа хүлээн авагчийн өмнө нийт [мөнгөн дүн]–ийн төлбөрийн үүрэг хүлээх баталгаа гаргаж байна.

 

2. Энэхүү баталгааны дагуу төлбөр төлөх үүрэг доор дурдсан нөхцөлд үүснэ. Үүнд:

 

2.1. тендер нээсний дараа, тендерийн хүчинтэй байх хугацаа (сунгасан хугацааг оролцуулан цаашид "Тендер хүчинтэй байх хугацаа" гэх) дуусахаас өмнө оролцогч тендерээс бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзсан;

 

2.2. оролцогч гэрээ байгуулах эрх авсан үед гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ, эсхүл гүйцэтгэлийн баталгааг захиалагчаас тогтоосон хугацааны дотор ирүүлээгүй;

 

2.3. төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

 

3. Дээр тодорхойлсон аль нэг нөхцөл үүссэнийг дурдаж төлбөр төлүүлэх тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруйд баталгаа гаргагч төлбөрийг тус мэдэгдэлд заасан Төв төрийн сангийн дансанд шилжүүлнэ. Баталгаа гаргагчаас төлөх шаардлагын хэмжээ нь энэ баталгааны 1-д заасан мөнгөн дүнгээс хэтрэхгүй байна.

 

4. Энэхүү баталгаа Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

5. Энэхүү баталгааны дагуу гаргах аливаа шаардлагыг баталгааны хүчинтэй хугацаанд багтааж баталгаа гаргагчид мэдэгдэнэ.

 

6. Баталгаа гаргагч дараах үндэслэлээр захиалагчаас олгосон зөвшөөрлийг үндэслэн баталгааг хугацаанаас өмнө хүчингүй болгож болно:

 

6.1. тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг оролцогч хүлээн зөвшөөрсөн;

 

6.2. тендер шалгаруулалтад гэрээ байгуулсан.

 

7. Энэхүү баталгааг дээр дурдсанаас бусад үндэслэлээр хүчингүй болгосонтой холбоотой хариуцлагыг баталгаа гаргагч хүлээнэ.

 

[Баталгаа гаргагч нь гадаадын банк бол өөрийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага, түүний хаягийн мэдээллийг заана.]

 

Баталгаа гаргасан,

 

Банк эсхүл даатгагчийн эрх бүхий албан тушаалтны нэр:

Албан тушаалын нэр:

Албан тушаалтны гарын үсэг:

Байгууллагын тамга,тэмдэг


Маягт 2 Тендерийн баталгаа (Засгийн газрын үнэт цаас)

 

Баталгаа хүлээн авагч: [захиалагч байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [баталгаа гаргасан огноог бичих]

Дугаар: [баталгааны дугаар бичих]

Баталгаа гаргагч: [хэвлэмэл хуудсанд бичигдээгүй бол баталгаа гаргагч банкны нэр, хаягийг бичих]

 

1. Баталгаа гаргагч нь [оролцогчийн нэр] (цаашид "оролцогч" гэх)-ийг [тендер шалгаруулалтын нэр, дугаар] тендер шалгаруулалтад оролцож тендер (цаашид "тендер" гэх) хүргүүлэхтэй холбогдуулан баталгаа хүлээн авагчийн өмнө нийт [мөнгөн дүн] буюу түүнтэй тэнцэх гадаад валютын нэрлэсэн үнэ бүхий [Засгийн газрын бонд эсхүл үнэт цаасны нэр болон холбогдох бусад мэдээллийг бичих] (цаашид "Үнэт цаас" гэх)-г үндэслэн баталгаа гаргаж байна.

 

2. Энэхүү баталгааны дагуу Үнэт цаасыг шилжүүлэх үүрэг нь доор дурдсан нөхцөлд үүснэ. Үүнд:

 

2.1. тендер нээсний дараа, тендерийн хүчинтэй байх хугацаа (сунгасан хугацааг оролцуулан цаашид "Тендер хүчинтэй байх хугацаа" гэх) дуусахаас өмнө оролцогч тендерээс бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзсан;

 

2.2. оролцогч гэрээ байгуулах эрх авсан үед гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ, эсхүл гүйцэтгэлийн баталгааг захиалагчаас тогтоосон хугацааны дотор ирүүлээгүй;

 

2.3. төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

 

3. Дээр тодорхойлсон аль нэг нөхцөл үүссэнийг дурдаж Үнэт цаасыг шилжүүлэх тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруйд баталгаа гаргагч Үнэт цаасыг Монгол Улсын Сангийн яамны нэр дээр шилжүүлнэ. Баталгаа гаргагчаас шилжүүлэх Үнэт цаасны нэрлэсэн үнийн дүн нь 1-д заасан мөнгөн дүнгээс хэтрэхгүй байна.

 

4. Энэхүү баталгаа Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

5. Энэхүү баталгааны дагуу гаргах аливаа шаардлагыг баталгааны хүчинтэй хугацаанд багтааж баталгаа гаргагчид мэдэгдэнэ.

 

6. Баталгаа гаргагч дараах үндэслэлээр захиалагчаас олгосон зөвшөөрлийг үндэслэн баталгааг хугацаанаас өмнө хүчингүй болгож болно:

 

6.1. тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг оролцогч хүлээн зөвшөөрсөн;

 

6.2. тендер шалгаруулалтад гэрээ байгуулсан.

 

7. Энэхүү баталгааг дээр дурдсанаас бусад үндэслэлээр хүчингүй болгосонтой холбоотой хариуцлагыг баталгаа гаргагч хүлээнэ.

 

Баталгаа гаргасан,

 

Эрх бүхий албан тушаалтны нэр:

Албан тушаалын нэр:

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг:

Байгууллагын тэмдэг:


Маягт 3 Тендерийн баталгааны мэдэгдэл (Ерөнхий гэрээний аргын тендер шалгаруулалтын)

 

Мэдэгдэл хүлээн авагч: [Мэргэжлийн байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [мэдэгдэл гаргасан огноог бичих]

Мэдэгдэл гаргагч: [Оролцогчийн нэр, хаягийг бичих]

 

  1. [Оролцогчийн нэр] (цаашид "оролцогч" гэх)-аас [тендер шалгаруулалтын нэр, дугаар] тендер шалгаруулалтад оролцож тендер (цаашид "тендер" гэх)  илгээхтэй холбогдуулан энэ тендерийн баталгааны мэдэгдлийг гаргаж байна.

 

  1. Энэ мэдэгдлийн дагуу доор дурдсан аль нэг нөхцөл үүсвэл тус ерөнхий гэрээний тендер шалгаруулалтад дахин оролцох эрхгүй болохыг баталж байна. Үүнд:

 

2.1.      тендер нээсний дараа, тендерийн хүчинтэй байх хугацаа (сунгасан хугацааг оролцуулан цаашид "Тендер хүчинтэй байх хугацаа" гэх) дуусахаас өмнө оролцогч тухайн тендерээс бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзсан;

 

2.2.      оролцогч гэрээ байгуулах эрх авсан үед гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ, эсхүл гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийг захиалагчаас тогтоосон хугацааны дотор ирүүлээгүй;

 

2.3.      төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

 

  1. Энэ мэдэгдэл тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

  1. Энэ мэдэгдлийн дагуу гаргах аливаа шаардлагыг мэдэгдэл хүчинтэй хугацаанд багтааж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

 

Мэдэгдэл гаргасан,

 

[Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд,

эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдийн нэр,

албан тушаал, гарын үсэг,

байгууллагын тамга/ тэмдэг]:

Хаяг:

Маягт 4. Гүйцэтгэлийн баталгааны мэдэгдэл (Ерөнхий гэрээний аргын тендер шалгаруулалтын)

 

Мэдэгдэл хүлээн авагч: [Мэргэжлийн байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [мэдэгдэл гаргасан огноог бичих]

Мэдэгдэл гаргагч: [Оролцогчийн нэр, хаягийг бичих]

 

  1. [Оролцогчийн нэр] (цаашид "Гүйцэтгэгч" гэх) нь [тендер шалгаруулалтын нэр, дугаар] тендер шалгаруулалтад ерөнхий гэрээ (цаашид "гэрээ" гэх) байгуулахтай холбогдуулан энэ гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийг гаргаж байна.

 

  1. Доор дурдсан нөхцөлийн аль нэг үүссэн тохиолдолд ерөнхий гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж, гэрээг цуцлах үндэслэл болохыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

 

2.1.      гүйцэтгэгч нь захиалагчтай байгуулах худалдан авах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй;

 

2.2.      ерөнхий гэрээний, эсхүл худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй;

 

2.3.      төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн..

 

  1. Энэ мэдэгдэлд заасан нөхцөл үүссэн тухай мэдэгдэл хүлээн авснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус гүйцэтгэгчтэй байгуулсан ерөнхий гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг цахим дэлгүүрээс хасна.

 

  1. Гүйцэтгэгчтэй байгуулсан ерөнхий гэрээг цуцалсан нь хуулийн 56.5.3-т заасан нөхцөлийн талаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэлт гаргах үндэслэл болно.  

 

  1. Энэ мэдэгдэл нь гүйцэтгэгч гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссаныг мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна.

 

  1. Энэ мэдэгдлийг хүчингүй болгоход зөвхөн мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэх ба бусад үндэслэлээр хүчингүй болгосноос үүдэн гарах эрсдэлийг гүйцэтгэгч хариуцна.

 

 

Баталгааны мэдэгдэл гаргасан,

 

[Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд,

эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдийн нэр,

албан тушаал, гарын үсэг,

байгууллагын тамга/тэмдэг]:

Хаяг:

 

 

Маягт 5 Гүйцэтгэлийн баталгаа (банк эсхүл даатгагчийн)

 

Баталгаа хүлээн авагч: [Захиалагч байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [баталгаа гаргасан огноог бичих]

Дугаар: [баталгааны дугаар бичих]

Баталгаа гаргагч: [хэвлэмэл хуудсанд бичигдээгүй бол баталгаа гаргагч байгууллагын нэр, хаягийг бичих]

 

1. Баталгаа гаргагч нь [Гүйцэтгэгчийн нэр] (цаашид "Гүйцэтгэгч" гэх)-ийг [Гэрээ, эсхүл тендер шалгаруулалтын нэр ба дугаарыг бичих] (цаашид "гэрээ" гэх)-ний үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан баталгаа хүлээн авагчийн өмнө [мөнгөн дүн] [баталгааны дүн тоогоор]–ийн төлбөрийн үүрэг хүлээж баталгаа гаргаж байна.

 

2. Гүйцэтгэгчийн гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр төлбөр төлүүлэх тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруйд Баталгаа гаргагч нь төлбөрийг тус мэдэгдэлд заасан дансанд үл маргах журмаар шилжүүлнэ.

 

3. Баталгаа гаргагчаас төлүүлэх шаардлагын хэмжээ нь энэ баталгааны 1-д заасан мөнгөн дүнгээс хэтрэхгүй ба энэ хүрээнд захиалагчийн шаардсан аливаа мөнгөн дүнд ямарваа нэгэн нотолгоо, үндэслэл болон тайлбар шаардахгүй.

 

4. Энэхүү баталгаа нь захиалагчийн дараах мэдэгдлийг ирүүлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна:

 

4.1. төсвийн жил дамжин гүйцэтгэх гэрээний шинэчилсэн гүйцэтгэлийн баталгааг захиалагч хүлээн авсан; эсхүл

 

4.2. гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссаныг захиалагч хүлээн зөвшөөрсөн.

 

5. Энэхүү баталгааг хүчингүй болгоход зөвхөн захиалагчийн зөвшөөрлийг үндэслэх ба бусад үндэслэлээр хүчингүй болгосноос үүдэн гарах эрсдэлийг баталгаа гаргагч этгээд хариуцна.

 

[Баталгаа гаргагч нь гадаадын банк бол өөрийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага, түүний хаягийн мэдээллийг заана.]

 

Баталгаа гаргасан,

 

Банк эсхүл даатгагчийн эрх бүхий албан тушаалтны нэр:

Албан тушаалын нэр:

Албан тушаалтны гарын үсэг:

Байгууллагын тэмдэг


 

Маягт 6 Гүйцэтгэлийн баталгаа (Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас)

 

Баталгаа хүлээн авагч: [Захиалагч байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [баталгаа гаргасан огноог бичих]

Дугаар: [баталгааны дугаар бичих]

Баталгаа гаргагч: [хэвлэмэл хуудсанд бичигдээгүй бол баталгаа гаргагч байгууллагын нэр, хаягийг бичих]

 

1. Баталгаа гаргагч нь [Гүйцэтгэгчийн нэр] (цаашид "Гүйцэтгэгч" гэх)-ийг [Гэрээ, эсхүл тендер шалгаруулалтын нэр ба дугаарыг бичих] (цаашид "гэрээ" гэх)-ний үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан баталгаа хүлээн авагчийн өмнө нийт [мөнгөн дүн] буюу түүнтэй тэнцэх гадаад валютын нэрлэсэн үнэ бүхий [Засгийн газрын бонд эсхүл үнэт цаасны нэр болон холбогдох бусад мэдээллийг бичих] (цаашид "Үнэт цаас" гэх)-г үндэслэн баталгаа гаргаж байна.

 

2. Гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр төлбөр төлүүлэх тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруйд Баталгаа гаргагч нь Үнэт цаасыг Захиалагчийн нэр дээр үл маргалдах журмаар шилжүүлнэ.

 

3. Баталгаа гаргагчаас шилжүүлэх Үнэт цаасны нэрлэсэн үнийн дүн нь 1-д заасан мөнгөн дүнгээс хэтрэхгүй ба энэ хүрээнд захиалагчийн шаардсан аливаа мөнгөн дүнд ямарваа нэгэн нотолгоо, үндэслэл болон тайлбар шаардахгүй. 

 

4. Энэхүү баталгаа нь захиалагчийн дараах мэдэгдлийг ирүүлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна:

 

4.1. төсвийн жил дамжин гүйцэтгэх гэрээний шинэчилсэн гүйцэтгэлийн баталгааг захиалагч хүлээн авсан; эсхүл

 

4.2. гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссаныг захиалагч хүлээн зөвшөөрсөн.

 

5. Энэхүү баталгааг хүчингүй болгоход зөвхөн захиалагчийн зөвшөөрлийг үндэслэх ба бусад үндэслэлээр хүчингүй болгосноос үүдэн гарах эрсдэлийг баталгаа гаргагч этгээд хариуцна.

 

Баталгаа гаргасан,

 

Эрх бүхий албан тушаалтны нэр:

Албан тушаалын нэр:

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг:

Байгууллагын тэмдэг:


Маягт 7 Урьдчилгаа төлбөрийн баталгаа (банк эсхүл даатгагчийн)

 

Баталгаа хүлээн авагч: [Захиалагч байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [баталгаа гаргасан огноог бичих]

Дугаар: [баталгааны дугаар бичих]

Баталгаа гаргагч: [хэвлэмэл хуудсанд бичигдээгүй бол баталгаа гаргагч байгууллагын нэр, хаягийг бичих]

 

1. Баталгаа гаргагч нь [Гүйцэтгэгчийн нэр] (цаашид "Гүйцэтгэгч" гэх)-ийг [Гэрээ, эсхүл тендер шалгаруулалтын нэр ба дугаарыг бичих] (цаашид "гэрээ" гэх)-ний дагуу урьдчилгаа төлбөр авахтай холбоотойгоор баталгаа хүлээн авагчийн өмнө [мөнгөн дүн] [баталгааны дүн тоогоор]–ийн төлбөрийн үүрэг хүлээж баталгаа гаргаж байна.

 

2. Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг төлүүлэх тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруйд Баталгаа гаргагч нь төлбөрийг тус мэдэгдэлд заасан дансанд үл маргах журмаар шилжүүлнэ.

 

3. Баталгаа гаргагчаас төлүүлэх шаардлагын хэмжээ нь энэ баталгааны 1-д заасан мөнгөн дүнгээс хэтрэхгүй ба энэ хүрээнд захиалагчийн шаардсан аливаа мөнгөн дүнд ямарваа нэгэн нотолгоо, үндэслэл болон тайлбар шаардахгүй.

 

4. Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрөөс эргүүлэн төлсөн тухай захиалагчийн мэдэгдлийг үндэслэн баталгаа гаргагч баталгааны дүнг төлөгдсөн хэмжээгээр бууруулж болно.

 

5. Баталгаа гаргагч 4-т зааснаар баталгааны дүн бууруулсан тухай бүр баталгаа хүлээн авагчид мэдэгдэл хүргүүлнэ.

 

6. Энэхүү баталгааг дээр дурдсанаас бусад үндэслэлээр хүчингүй болгосон, баталгааны дүнг бууруулснаас үүдэн гарах эрсдэлийг баталгаа гаргагч хариуцна.

 

[Баталгаа гаргагч нь гадаадын банк бол өөрийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага, түүний хаягийн мэдээллийг заана.]

 

Баталгаа гаргасан,

 

Банк эсхүл даатгагчийн эрх бүхий албан тушаалтны нэр:

Албан тушаалын нэр:

Албан тушаалтны гарын үсэг:

Байгууллагын тэмдэг


Маягт 8 Урьдчилгаа төлбөрийн баталгаа (Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас)

 

Баталгаа хүлээн авагч: [Захиалагч байгууллагын нэр, хаягийг бичих]

Огноо: [баталгаа гаргасан огноог бичих]

Дугаар: [баталгааны дугаар бичих]

Баталгаа гаргагч: [хэвлэмэл хуудсанд бичигдээгүй бол баталгаа гаргагч байгууллагын нэр, хаягийг бичих]

 

1. Баталгаа гаргагч нь [Гүйцэтгэгчийн нэр] (цаашид "Гүйцэтгэгч" гэх)-ийг [Гэрээ, эсхүл тендер шалгаруулалтын нэр ба дугаарыг бичих] (цаашид "гэрээ" гэх)-ний дагуу урьдчилгаа төлбөр авахтай холбоотойгоор баталгаа хүлээн авагчийн өмнө нийт [мөнгөн дүн] буюу түүнтэй тэнцэх гадаад валютын нэрлэсэн үнэ бүхий [Засгийн газрын бонд эсхүл үнэт цаасны нэр болон холбогдох бусад мэдээллийг бичих] (цаашид "Үнэт цаас" гэх)-г үндэслэн баталгаа гаргаж байна.

 

2. Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг төлүүлэх тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруйд Баталгаа гаргагч нь Үнэт цаасыг Захиалагчийн нэр дээр үл маргалдах журмаар шилжүүлнэ.

 

3. Баталгаа гаргагчаас шилжүүлэх Үнэт цаасны нэрлэсэн үнийн дүн нь 1-д заасан мөнгөн дүнгээс хэтрэхгүй ба энэ хүрээнд захиалагчийн шаардсан аливаа мөнгөн дүнд ямарваа нэгэн нотолгоо, үндэслэл болон тайлбар шаардахгүй.

 

4. Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрөөс эргүүлэн төлсөн тухай захиалагчийн мэдэгдлийг үндэслэн баталгаа гаргагч баталгааны дүнг төлөгдсөн хэмжээгээр бууруулж болно.

 

5. Баталгаа гаргагч 4-т зааснаар баталгааны дүн бууруулсан тухай бүр баталгаа хүлээн авагчид мэдэгдэл хүргүүлнэ.

 

6. Энэхүү баталгааг дээр дурдсанаас бусад үндэслэлээр хүчингүй болгосон, баталгааны дүнг бууруулснаас гарах эрсдэлийг баталгаа гаргагч этгээд хариуцна.

 

Баталгаа гаргасан,

 

Эрх бүхий албан тушаалтны нэр:

Албан тушаалын нэр:

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг:

Байгууллагын тэмдэг