A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/254

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын "Журам батлах тухай" 2021 оны 103, "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2023 оны А/115 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалын хавсралтаар батлагдсан журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зарласан тендер шалгаруулалтад дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН