A

A

A

Бүлэг: 1979

 

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралт

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

 

 

 

 

 

ТЕНДЕР ҮНЭЛЭХ, ДАВУУ ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ, ЗААВАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 он

 

 

 

АГУУЛГА

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.ТЕНДЕР ХЯНАН ҮЗЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

Хоёр.Тендер нээх

Гурав.Тендерийн баталгаажуулалтыг хянан үзэх

Дөрөв.Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах

Тав.Бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод  нийцсэн эсэхийг хянан үзэх

Зургаа.Оролцогчийн чадавхыг хянан үзэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ.ТЕНДЕРИЙН ХАРЬЦУУЛАХ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ, ДАВУУ ЭРХ ОЛГОХ

Долоо.Арифметик алдаа залруулах, үнийн хөнгөлөлт тооцох

Найм.Дотоодын бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгох

Ес.Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох

Арав.Тендерийг харьцуулах

Маягт 1 Тендерийн нээлтэд зарлагдах мэдээлэл

Маягт 2 Оролцогчийн тендерийг хянан үзэх тэмдэглэлийн маягт

Маягт 3 Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл

Маягт 4 Бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх голлох нөхцөл нь шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл

Маягт 5 Тендерийн үнэ тодорхойлох хүснэгт

Маягт 6 Тендерт олгох давуу эрх тооцоолох маягт

Маягт 7 Нэмэлт тохируулга хийх хүснэгт

Хамгийн сайн тендерийн мэдээлэл

Маягт 8 Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийн загвар

Маягт 9 Хуулийн 28.1.2-т заасан шийдвэрийн загвар

Маягт 10 Хуулийн 28.1.3-т заасан шийдвэрийн загвар

 

 

 

 

 

 

 

ТЕНДЕР ҮНЭЛЭХ, ДАВУУ ЭРХ
ОЛГОХ АРГАЧЛАЛ, ЗААВАР

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.ТЕНДЕР ХЯНАН
ҮЗЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид "хууль" гэх)-ийн гуравдугаар бүлэгт зааснаар тендер хянан үзэх, үнэлэхтэй холбоотой нарийвчилсан харилцаанд энэ аргачлал, зааврыг баримтална.

 

1.2.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө холбогдох журмын дагуу ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага нийцэх эсэхийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг үнэлнэ.

 

1.3.Тендерийг хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, нийлүүлэх барааны жишээ загвар, дээжийг үндэслэнэ.

 

1.4.Хуулийн 25.1-д заасан үндэслэлээр оролцогчоос бичгээр тодруулга авах, тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг эрх бүхий байгууллагаас нягтлах шаардлагатай тохиолдолд хүсэлтийг түргэн шуурхай хүргүүлж, зохион байгуулна.

 

1.5.Тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар оролцогч тендерийн нээлтээс өмнө холбогдох мэдээллийн сангаас татаж хүргүүлэхээс бусад мэдээллийг захиалагч тендерийн нээлтээс хойш татаж авахад ижил цаг хугацаанд татан авч хянан үзэх зарчмыг баримтлах нь зүйтэй. Цахим систем болон бусад мэдээллийн баазын ажиллагаанаас шалтгаантай бол өөр өдөр татан авч болно.

 

1.6.Захиалагч тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд багтаан хурдан шуурхай зохион байгуулахын тулд тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг тендер нээсэн өдөрт нь багтаан эхлүүлж, ажлын таван өдрийн дотор дуусгавар болгох зарчмыг баримтална.

 

Хоёрендер нээх

 

2.1.Захиалагч хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар тендер нээхэд энэ аргачлал, зааврын Маягт 1-д заасан мэдээллийг цахим системээр зарлана.

 

2.2.Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад хуулийн 23.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд тухайн тендерийг нээхээс татгалзаж, энэ тухай цахим системээр мэдэгдэнэ.

 

2.3.Гадаад улсын банкнаас гаргасан тендерийн баталгааны мэдээллийг "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-д заасны дагуу цахим систем дэх мэдээлэлд үндэслэн тендер нээх эсэхийг шийдвэрлэнэ.

 

2.4.Захиалагч энэ аргачлал, зааврын 2.3-т заасан баталгааны эх хувийг цахим системээр илгээсэн мэдээллээс зөрүүтэй эсэхийг хянан үзнэ.

 

2.5.Энэ аргачлал, зааврын 2.2, 2.3, 2.4-т зааснаар тендер нээхээс татгалзсан аж ахуй эрхлэгчийг тус тендер шалгаруулалт, эсхүл багцын оролцогч гэж үзэхгүй ба захиалагч хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргахгүй.

 

 2.6.Тендерийг хуулийн 26.4-т заасныг баримтлан хянан үзэх тэмдэглэлийг Маягт 2-ын дагуу хөтөлнө.

 

Гурав.Тендерийн баталгаажуулалт

 

3.1.Хуулийн 9.4-т заасны дагуу баталсан журамд өөрөөр заагаагүй бол оролцогчийн эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендерийг цахим системээр илгээсэн нь гарын үсэг зурах, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулах шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

3.2.Захиалагч Монгол Улсын хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд, гадаадын этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнтэй адилтгах баримт бичгийн мэдээлэлд үндэслэн тогтооно.

 

3.3.Тендерийг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд тоон гарын үсгээр баталгаажуулсан эсэхийг хянан үзнэ. Тендерийн маягтуудыг нэг бүрчлэн баталгаажуулахыг шаардахгүй.

 

3.4.Тендерт итгэмжлэлээр эрх олгосон, эсхүл цахим системд бүртгүүлсэн бүртгэлээр тухайн этгээдийг цахим системд бүрэн төлөөлөх эрх олгогдсон этгээд тендерийг баталгаажуулсан нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болно.

 

Дөрөв.Оролцогчийн ерөнхий шаардлага

 

4.1.Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлахад хуулийн 26.2-т заасныг баримтална.

 

4.2.Оролцогчийг ерөнхий шаардлага хангах эсэхийг магадлах баримт бичиг, мэдээллийн хүрээг хуулийн 26.2-т заасан тул оролцогч ерөнхий шаардлагыг хангахгүй гэж үзэх бодитой үндэслэл байгаагаас бусад тохиолдолд тухайн баримт бичиг, мэдээллээс өөр эх үүсвэрээс баримт шаардах, тодруулах ажиллагаа явуулахгүй.

 

4.3.Оролцогч ерөнхий нөхцөл хангах тухай мэдэгдэлд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд захиалагч эрх бүхий байгууллагаас тодруулах ба хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн этгээдийн талаар мэдээллийг холбогдох журмын дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хүргүүлнэ.

 

4.4.Монгол Улсын хуулийн этгээд хуулийн 7.1.2 заасан нөхцөл байгаа эсэхийг магадлахдаа цахим системээс татсан дараах мэдээллийг үндэслэл болгоно:

 

4.4.1.өр төлбөр төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын;

 

4.4.2.татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай татвар, нийгмийн даатгалын байгууллагын.

 

4.5.Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг  цахим системээс шалгах ба эдгээрийн аль нэг нь жагсаалтад бүртгэсэн хугацаа дуусаагүй бол шаардлагад нийцэхгүй гэж үзнэ.

 

Тав.Бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолт

 

5.1.Захиалагч оролцогчийн тендерт санал болгож буй бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг Маягт 3-ын дагуу, бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээний голлох нөхцөлийг Маягт 4-ийн дагуу хүснэгт үйлдэж хянан үзнэ.

 

5.2.Хуулийн 13.1 зааснаар шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн тухай нотлох баримт ирүүлэхийг шаардах тохиолдолд тухайн бие даасан этгээдэд хүссэн сонирхогч этгээд загвар, дээж хүргүүлж шалгалт, туршилт хийлгэх боломжтой эсэхийг урьдчилан тогтоосон байвал зохино.

 

5.3.Тендер хүлээн авах эцсийн хугацаанд багтаан энэ аргачлал, зааврын 5.2-т засан эрх бүхий бие даасан этгээдээр шалгалт, туршилт хийлгэх боломжгүй тухай  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан оролцогч тухайн шалгалт, туршилтын шаардлагыг бүрэн хангах тухай бусад нотлох баримт ирүүлсэн бол хянан үзнэ.

 

5.4.Тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар ирүүлсэн загвар, дээжийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба шалгалт, туршилтыг тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар зохион байгуулна.

 

5.5.Хуулийн 13.4-т зааснаар баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэгийг цахим хэлбэрээр тусгай тээгч (зөөврийн хатуу диск, оптик диск) дээр хуулж, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.

 

5.6.Захиалагч хуулийн 26.7 заасан зөрүүг өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж хянан үзэж хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд, үнэлгээний хороогүй тохиолдолд захиалагчийн шийдвэрт тодорхой тусгасан байна.

 

Зургаа.Оролцогчийн чадавх, туршлага

 

6.1.Тендер шалгаруулалтын баримт бичигт хуулийн 16.2.1 үндэслэн "харилцагч банкны мэдэгдэл" ирүүлэхийг шаардсан бол дараах баримт бичгийг хянан үзнэ:

 

6.1.1.зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс цахимаар ирүүлсэн лавлагаа (тодорхойлолт);

 

6.1.2.банкны данс, түүний үлдэгдлийн мэдээллийг харилцагч банкны лавлагаа (тодорхойлолт).

 

6.2.Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй.

 

6.3.Энэ аргачлал, зааврын 6.1.1-д заасан лавлагааны дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байх нь шаардлагад нийцэхгүй гэж үзэх шууд үндэслэл болохгүй ба гэрээний үүргийн гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөөг хянан үзнэ.

 

6.4.Захиалагч оролцогчийн нийлүүлэх бараа нь оролцогчийн өмчлөл, эзэмшилд бэлэн байгаа тохиолдолд түргэн хөрвөх чадварын шаардлагыг ялгаатай байхаар зохицуулсан бол бараа, материалын бэлэн байдлыг хөдөлшгүй нотлох баримтыг шаардана.

 

6.5.Монгол Улсын хуулийн этгээдийн санхүүгийн тайлангийн мэдээллийг хянан үзэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тайлагнасан байвал зохих санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг харгалзан үзнэ.

 

6.6.Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг хянан үзэхэд аудитлагдсан тайлан нь холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан санхүүгийн тайлангийн мэдээллээс илтэд зөрүүтэй бол энэ зөрүүг нягтлах шаардлагатай.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ.ТЕНДЕР ҮНЭЛЭХ

 

Долоо.Тендерийн харьцуулах үнийг тодорхойлох

 

7.1.Хуулийн 27.2-т заасныг үндэслэн тендерийн харьцуулах тендерийн үнийг тогтоохын тулд тендерийн нээлтэд зарлагдсан үнэ нь тендер шалгаруулалтын баримт бичгийн холбогдох маягтын дагуу үйлдсэн үнийн задаргааны нийлбэртэй тэнцүү эсэхийг нягтална.

 

7.2.Энэ аргачлал, зааврын 7.1-д заасан маягтын үнийн задаргааны нийлбэр нь арифметик алдаагүй боловч тендер илгээх маягтын үнээс зөрүүтэй бол үнийн задаргааны нийт нийлбэрийг тендерийн нээлтэд зарлагдсан үнэ болгож залруулна.

 

7.3.Тендерийн нээлтэд зарлагдсан үнэд үндэслэн дараах дарааллын дагуу харьцуулах үнийг тодорхойлно. Үүнд:

 

7.3.1.үнийн арифметик алдааг залруулах;

7.3.2.үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох;

7.3.3.шаардлагатай бол энэ аргачлал, зааврын 7.3.1-7.3.3-т заасан үнийг нэг валютад хөрвүүлэх;

7.3.4.давуу эрх олгох;

7.3.5.үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт хэрэглэхээр тусгасан бол мөнгөөр илэрхийлж, харьцуулах үнийг хийсвэрээр нэмэгдүүлэх.

 

7.4.Тендерийн үнийн арифметик алдааг доор дурдсанаар залруулна. Үүнд:

 

7.3.1.нэр төрлийн мөр дэх нийт үнэ нь түүний нэгж үнийг тоо ширхгээр үржүүлэхэд гарсан үнээс зөрвөл нэгж үнийг үндэслэн түүний мөр дэх нийт үнийг залруулна. Харин нэгж үнийн аравтын орны таслалыг илэрхий алдсан гэж үзвэл тухайн мөр дэх нийт дүнг зөв гэж үзэн холбогдох нэгж үнийг залруулах;

 

7.3.2.мөр дэх үнийн нийлбэр эсхүл ялгаварт алдаа байвал мөр дэх үнийг үндэслэн нийт үнийг залруулах;

 

7.3.3.тоо болон үгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол үгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзэж тоон дүнг залруулна. Харин үгээр илэрхийлсэн дүн нь арифметик алдаанаас шалтгаалсан бол 7.3.1, 7.3.2-т нийцүүлэн тоогоор илэрхийлсэн дүнг баримтална.

 

7.4.Тендерийн үнийн арифметик алдааг залруулсан бол хуулийн 27.4-т зааснаар оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана. Арифметик алдааны залруулыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл хариу ирүүлээгүй бол шаардлагад нийцэхгүй гэж үзэж татгалзана.

 

7.5.Арифметик алдааг залруулах болон санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцоход Маягт 5-ыг баримтална.

 

7.6.Үнийн хөнгөлөлтийг хувиар илэрхийлсэн бол үнийн хөнгөлөлтийг зохих тендер илгээх маягтад үнээс, тендер илгээх маягтын үнийн арифметик алдааг залруулсан бол залруулсан дүнгээс тооцож (жишээлбэл, үнийн хөнгөлөлт нь магадлашгүй зардалд хамаарах эсэхийг шалгах) Маягт 5-ын (4) дүгээр баганад тооцоолон тусгана.

 

7.7.Арифметик алдааг залруулсан, үнийн хөнгөлөлт тооцсон, нэг валютад хөрвүүлснээр тендерийн үнэ өөрчлөгдсөн бол энэ тухай тайлбарыг маягтад хавсаргана.

 

7.8.Хэд хэдэн багцад гэрээ байгуулах нөхцөлтэй санал болгосон үнийн хөнгөлөлтийг (эсхүл үнийг өсгөх өөрчлөлтийн) үнэлгээний бусад бүх шатыг дууссаны дараа харгалзан үзнэ.

 

Найм.Дотоодын бараа нийлүүлэх тендерт
давуу эрх олгох

 

8.1.Захиалагч бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгохтой холбоотойгоор шаардлагад нийцсэн тендерүүдийг "А", "Б", "В" гэсэн ангилалд хуваана.

 

8.2.Хуулийн 8.4-т заасан аль нэг нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг захиалагч хянан үзэж баталгаажуулсан бол "А" ангилалд хамааруулна.

 

8.3."А" ангилалд хамааруулсан тендерийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч ирүүлсэн бол түүнийг "Б" ангилалд хамруулна.

 

8.4.Захиалагч хянан үзээд шаардлага хангасан гэж үзсэн тендерүүдээс "А" эсвэл "Б" ангилалд хамаарахгүй бусад тендерийг "В" ангилал гэж үзнэ.

 

8.5.Оролцогчийн бараа нийлүүлэх тендерийн үнээс хийсвэрээр бууруулах дүнг тооцоолох суурь үнэ нь зөвхөн тухайн тендерт санал болгосон дотоодын барааны нийлбэр үнэ байна.

 

8.6.Энэ аргачлал, зааврын 8.5-д заасан дотоодын барааны нийлбэр үнийг тодорхойлохдоо хуулийн 4.1.7-д заасан бараа болохыг зохих ёсоор нотлох ба тухайн барааны үнийг зах зээлийн ханшаас илүүгүйгээр тодорхойлсон байна.

 

8.7.Бараа нийлүүлэх санал бүхий тендерт давуу эрх олгох тооцооллыг энэ аргачлал, зааврын Маягт 6-ын 1 дүгээр хүснэгтийн дагуу хийнэ.

 

8.8.Ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн оролцогч нь "А" эсхүл "Б" ангиллын тендер ирүүлсэн бол түүний ирүүлсэн тендерийн мэргэшсэн төсөвчнөөр баталгаажуулсан төсвөөс давуу эрх тооцуулахад шаардлагатай дотоодын барааг нийлүүлэх боломжтойг нотолсон баримт, нийлүүлэгчтэй байгуулсан гэрээг тендерт ирүүлсэн байна.

 

8.9.Энэ аргачлал, зааврын 8.8-д зааснаар шаардлага хангасан нотлох баримт бүхий барааны үнийн дүнг энэ аргачлал, зааврын 8.7-д зааснаар хийсвэрээр бууруулна.

 

Ес.Ажил гүйцэтгэх тендерт
давуу эрх олгох

 

9.1.Ажил гүйцэтгэхээр ирүүлсэн шаардлагад нийцсэн тендерүүдийг "А", "Б", "В" гэсэн ангилалд хуваана.

 

9.2.Хуулийн 8.7.1-д заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг "А" ангилалд, 8.7.2-т заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг "Б" ангилалд хамруулна.

 

9.3.Ажил гүйцэтгэхээр ирүүлсэн шаардлагад нийцсэн тендерүүдийн "А", "Б" ангилалд хамаарахгүй бусад оролцогчийг "В" ангилал гэж үзнэ.

 

9.4.Ажил гүйцэтгэх тендерт энэ аргачлал, зааврын 8.8-д зааснаар давуу эрх олгосон бол тухайн барааны хэсгийн үнийг хассаны дараах тендерийн харьцуулах үнийг "А" ангиллын хувьд 5 хувиар, "Б" ангиллын хувьд 7.5 хувиар тус тус бууруулна.

 

9.5.Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох тооцооллыг энэ аргачлал, зааврын Маягт 6-ын 2 дугаар хүснэгтийн дагуу хийнэ.

 

Арав.Тендерийг харьцуулах

 

10.1.Захиалагч тендерт давуу эрх олгож гэрээ байгуулсан бол энэ тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу жилийн эцсийн тайланд тусгах ба гэрээний хэрэгжилтийн явцад давуу эрх тооцсон үндэслэл биелэгдсэн эсэхийг нягтална.

 

10.2.Хуулийн 11.5 зааснаар мөнгөөр илэрхийлэн тооцох шалгуур үзүүлэлтийг хангасан тендерийн харьцуулах үнийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан аргачлалын дагуу тооцно.

 

10.3.Энэ аргачлал, зааврын 5.4, 5.5-д зааснаар хүлээн зөвшөөрсөн зөрүүг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан аргачлалын дагуу мөнгөөр илэрхийлэн тооцож тендерийн үнийг хийсвэрээр өөрчлөхөд дараах зарчмыг баримтална:

 

10.3.1.оролцогчоос тодорхойгүй шаардлага, нөхцөл (тухайлбал, "урьдчилгаа төлбөрийн хэмжээг ихэсгэхийг хүсч байна" эсвэл "дуусгах хуваарийг өөрчлөх талаар хэлэлцэхийг хүсч байна" гэх мэт)-ийг хүлээн зөвшөөрсөн бол үүний дагуу харьцуулах үнэд өөрчлөлт оруулахгүй;

 

10.3.2.бараа, үйлчилгээг гүйцэтгэх хуваарь нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанаас хэтэрсэнийг хүлээн зөвшөөрсөн бол хэтэрсэн хугацааг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хэмжээгээр үнэлж, заагаагүй бол гэрээний нөхцөлөөр тооцох алдангийн хувь хэмжээгээр тооцож тендерийн үнийг хийсвэрээр нэмэгдүүлнэ.

 

10.4.Тендер шалгаруулалтын баримт бичиг заасан аргачлалын дагуу харьцуулах үнийг хэрхэн тооцсоныг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тайлбарлана.

 

10.5.Тендерийн харьцуулах үнийг тодорхойлсны дараа хуулийн 27.5, 27.6-ийн аль тохирохыг үндэслэн эрэмбэлнэ.

 

10.6.Хамгийн сайн тендерийн мэдээллийг Маягт 7-ийн дагуу үйлдэнэ.

 

10.7.Хуулийн 27.8-д зааснаар тендерийн хувилбарт саналыг хянан үзсэн бол энэ тухай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгах ба гэрээ байгуулах эрх олгосон бол шийдвэрт тодорхой заана.

 

10.8.Захиалагч хуулийн 28.1-д заасан шийдвэрийг Маягт 8, 9, 10заасан ерөнхий мэдээллийг тусгаж боловсруулах ба тухайн тендер шалгаруулалтын арга, нөхцөлөөс хамааран шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулах эрхийг хязгаарлахгүй.

 

10.9.Хуулийн 30.2-т өөрөөр заагаагүй бол гэрээ байгуулах эрх олгох шийдвэрт гэрээг баталгаажуулах, гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхээр заах хугацаа нь захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах боломжтой хугацаа дууссаны дараа, шалгарсан оролцогчийн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй байх хугацаа байна.

 

10.10.Хоёр ба түүнээс дээш багцтай тендер шалгаруулалтад хэд хэдэн багцад хамтад нь хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерийг тодорхойлох, түүнд санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцохдоо дараах аргачлалыг баримтална. Үүнд:

 

10.10.1.багц тус бүрийн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох;

 

10.10.2.хоёр ба түүнээс дээш багцад гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэхээр санал болгосон тендерийн үнээс уг үнийн хөнгөлөлтийг тендер илгээх маягтад тодорхойлсон аргачлалын дагуу тооцсоны дараа шаардлагатай бол түүний харьцуулах үнийг дахин тодорхойлно. Ийнхүү тодорхойлохдоо хоёр ба түүнээс дээш багцад хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн этгээд нь ТШЗ-ны 35.2-т зааснаар дахин магадлахад шаардлага хангаж байхыг шаардана;

 

10.10.3.дээрх үнэлгээг хийсний дараа тендерийн харьцуулах үнэд үндэслэн захиалагч гэрээ байгуулах эрхийг нэг багцад, хэд хэдэн багцад, эсхүл бүх багцад олгох хувилбаруудыг тооцож, гэрээний үнийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох.

 

-o0o-

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

"Тендер үнэлэх, давуу эрх олгох
аргачлал, заавар"-ын хавсралт

 

Маягт 1 Тендерийн нээлтэд зарлагдах мэдээлэл

 

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: ______________________________

Тендер хүлээн авах эцсийн хугацаа (сунгасан бол сүүлийн сунгасан хугацаа): [●] оны [●] дугаар сарын [●] өдрийн [●] цаг [●] минутын байдлаар ирүүлсэн доорхи тендерүүдийг мөн өдрийн [●] цаг [●] минутанд нээж, дор дурдсан мэдээллийг зарлаж, тэмдэглэл үйлдэв.

 

Оролцогчийн

Тендерийн

Бусад мэдээлэл

Нэр

(1)

Регистрийн дугаар

(2)

Үнэ

(3)

Үнийн хөнгөлөлт

(4)

Хувилбарт тендер бол саналын хувилбарын үнэ

(5)

 Тендерийн баталгаа

(6)

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

Тендерийн баталгаа ирүүлэх шаардлагад нийцээгүй шалтгаанаар нээхээс татгалзсан баримт бичгийн мэдээлэл

 

Аж ахуй эрхлэгчийн

Шаардлагад нийцээгүй шалтгаан

Нэр

(1)

Регистрийн дугаар

(2)

Ирүүлсэн эсэх

(3)

1

 

 

 

 

 

Гарын үсэг:

Маягт 2 Оролцогчийн тендерийг хянан үзэх тэмдэглэлийн маягт

 

Хүснэгт 1. Тендерийн шаардлагыг урьдчилан хянан үзсэн тэмдэглэлТ

 

 

Шалгуур

 

Оролцогч 1

Оролцогч 2

Оролцогч 3

Оролцогч 4

Оролцогч 5

1

Тендерийг баталгаажуулах, илгээх шаардлагыг хангасан эсэх

Эрх бүхий этгээд баталгаажуулсан

 

 

 

 

 

Итгэмжлэл

 

 

 

 

 

 

Ил болгох шаардлагыг хангасан

 

 

 

 

 

2

Тендерийн шалгаруулалтын баримт бичгийн маягтуудын шаардлага хангасан эсэх

 

 

 

 

 

3

Оролцогч шаардлага хангах эсэх

 

(Доорх хүснэгтэд үндэслэнэ)

 

(Доорх хүснэгтэд үндэслэнэ)

 

(Доорх хүснэгтэд үндэслэнэ)

 

(Доорх хүснэгтэд үндэслэнэ)

 

(Доорх хүснэгтэд үндэслэнэ)

4

Барааны гарал үүсэл тохирох эсэх (зөвхөн дотоодын бараа худалдан авах багцын хувьд хэрэглэнэ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 2. Оролцогчийг шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл

 

 

Шалгуур

Оролцогч 1

Оролцогч 2

Оролцогч 3

Оролцогч 4

Оролцогч 5

1

Ерөнхий нөхцөлийг хангах эсэх

 

 

 

 

 

2

Гадаадын этгээд оролцохгүй тендер шалгаруулалт эсхүл багцад гадаадын этгээд тендер ирүүлсэн эсэх

 

 

 

 

 

 

Дангаар эсхүл түншлэлээр оролцож байгаа эсэх

 

 

 

 

 

3

Түншлэл бол гэрээ шаардлага хангах эсэх

 

 

 

 

 

6

Зөвхөн нэг тендер ирүүлэх шаардлагыг хангасан эсэх

 

 

 

 

 

7

Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтанд байхгүй

 

 

 

 

 

 

Чадавхийн шаардлага хангасан эсэх

Санхүүгийн

 

 

 

 

 

 

 

Техникийн чадавхи, туршлага

 

 

 

 

 

 

Шаардлага хангасан эсэх

 

 

 

 

 

 

Тэмдэглэл

 

 

 

 

 

 

Үнэлгээний үнэлгээний хорооны гишүүд

 

 

 

Маягт 3 Техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэх эсэхийг хянан үзсэн тэмдэглэл

 

Тендер шалгаруулалтын нэр:

Багцын дугаар:

 

 

Шаардлага (Бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой захиалагчийн тавьсан шаардлагыг жагсаан бичнэ)

Оролцогч 1

Оролцогч 2

Оролцогч 3

Оролцогч 4

Оролцогч 5

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

Шаардлага хангасан эсэх

 

 

 

 

 

 

Шаардлага хангаагүй бол энэ тухай тайлбар

 

 

 

 

 

 

Үнэлгээний хорооны гишүүд

 

 

 

 

Маягт 4 Бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх голлох нөхцөл нь шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл

 

 

Тендер шалгаруулалтын нэр:

Багцын дугаар:

 

 

 

Шаардлага (Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан голлох нөхцөллийг жагсаан бичнэ)

Оролцогч 1

Оролцогч 2

Оролцогч 3

Оролцогч 4

Оролцогч 5

1

Нийлүүлэх хугацаа

 

 

 

 

 

2

Төлбөрийн нөхцөл

 

 

 

 

 

3

Тендер шалгаруулалтын баримт бичгийн бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай илэрхийлсэн эсэх

 

 

 

 

 

 

Шаардлага хангасан эсэх

 

 

 

 

 

 

Шаардлага хангаагүй бол энэ тухай тайлбар

 

 

 

 

 

 

 

Үнэлгээний хорооны гишүүд

 

 

 

Маягт 5 Тендерийн үнэ тодорхойлох хүснэгт

 

 

Тендер шалгаруулалтын нэр:

Багцын дугаар:

 

 

Оролцогч[1]

Тендерийн зарлагдсан (эсхүл үнийн задаргааны нийлбэр) үнэ[2]

Арифметик алдааны залруулах үнэ[3]

Үнийн хөнгөлөлтийн дүн[4]

Залруулсан, үнийн хөнгөлөлт тооцсон тендерийн үнэ

 

 

(1)

(2)

(3)

(4)

(5)=(2)+(3)-(4)

1

Оролцогч 1

 

 

 

 

2

Оролцогч 2

 

 

 

 

3

Оролцогч 3

 

 

 

 

 

 

Тендерийн валютаас өөр үнийн дүнгээр илэрхийлэгдсэн дүнг тендер зарлах өдрийн ...... ханшаар тооцож тусгана.

 

Үнэлгээний хорооны гишүүд

 

 

Маягт 6 Тендерт олгох давуу эрх тооцоолох маягт

 

Хүснэгт 1. БАРАА НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРТ ОЛГОХ ДАВУУ ЭРХ ТООЦООЛОХ МАЯГТ

 

Үнэлгээний валют: ....................

Оролцогч

Давуу эрхийн ангилал[5]

Давуу эрх олгохын өмнөх харьцуулах нийт үнэ

Давуу эрхэд хамрагдах дүн[6]

Давуу эрхээр хийсвэрлэн бууруулах хувь[7] %

Давуу эрхээр хийсвэрлэн бууруулах дүн

Харьцуулах нийт үнэ

 

(1)

(2)

(3)

(4)

(5)

(6)=(4)*(5)

(7)=(3)-(6)

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

Үнэлгээний хорооны гишүүд

 

 

 

Хүснэгт 2. АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТЕНДЕРТ ОЛГОХ ДАВУУ ЭРХ ТООЦООЛОХ МАЯГТ

 

Үнэлгээний валют: ....................

Оролцогч

Давуу эрхийн ангилал[8]

Давуу эрх олгохын өмнөх харьцуулах нийт үнэ

Давуу эрхэд хамрагдахгүй дүн[9]

Давуу эрхэд хамрагдах дүн

Давуу эрхээр хийсвэрлэн бууруулах хувь[10] %

Давуу эрхээр хийсвэрлэн бууруулах дүн

Харьцуулах нийт үнэ

 

(1)

(2)

(3)

(4)

(5)=(3)-(4)

(6)

(7)=(5)*(6)

(8)=(3)-(7)

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Маягт 7 Хамгийн сайн тендерийн мэдээлэл

 

1

Хамгийн сайн тендер ирүүлсэн

 

 

 

 

оролцогч (гэрээ байгуулах эрх

 

 

 

 

олгохоор санал болгож буй).

 

 

 

 

1.1.

Нэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2.

Хаяг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Түншлэл бол, гишүүн бүрийн нэр, улс, болон

 

1

 

 

 

 

 

 

 

гэрээний гүйцэтгэлийг хариуцах хувийг

 

2

 

жагсаах.

 

 

 

 

 

3 … гэх мэт

 

 

 

 

 

 

 

 

 

4

Бараа/материалын гарал үүслийн улс

 

 

 

 

 

 

 

 

5

Гэрээнд гарын үсэг зурахаар тооцоолсон

 

 

 

 

огноо (он, сар)

 

 

 

6

Бараа, ажил (хүргэж суурилуулах буюу

 

 

 

 

гүйцэтгэх) дуусгах тооцоолсон хугацаа

 

 

 

7

Тендерийн зарлагдсан үнэ (тендерийг нээхэд

Дүн

 

Хувь

 

 

 

 

зарлагдсан)

 

 

 

 

 

 

 

 

8

Залруулсан

 

 

 

 

 

 

 

 

9

Үнийн хөнгөлөлт

 

 

 

 

 

 

 

 

10

Бусад тохируулга

 

 

 

 

 

 

 

 

11

Гэрээний санал болгосон үнэ

 

 

 

 

 

 

 

 

Маягт 8 Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийн загвар

 

 

(Захиалагчийн албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичнэ)

 

[ОРОЛЦОГЧИЙН НЭР]

 

[огноо]

 

Гэрээ байгуулах эрх олгох тухай

 

 

[Тендер шалгаруулалтын болон багцын нэр, дугаар]-ын тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5[11] дахь хэсэгт заасны дагуу "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буйг үүгээр мэдэгдэж байна.

/Энэ хэсэгт Сангийн сайдын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах, тушаал хүчингүй болсонд тооцох тухай А/119 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан (УНС 2024.07.09 хүлээн авсан)/ 

Тендерийн харьцуулах үнэ: […………..]

Гэрээний үнэ: […………..].

 

Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш [ажлын 6 хоногийн дараа][12] [огноо]-ны өдрийн дотор худалдан авах гэрээг баталгаажуулж ирүүлнэ үү.

 

[Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гүйцэтгэлийн баталгааг "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-д заасны дагуу гаргаж ирүүлнэ.][13]

 

Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг гарын үсэг зурсан гэрээний маягтын хамт дээрх хугацаанд багтаан ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Гэрээний маягт, нөхцөлүүдийг хавсаргав.

 

 

 

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:

Албан тушаал, нэр:

 

 

 

 

Маягт 9 Хуулийн 28.1.2-т заасан шийдвэрийн загвар

 

 

(Захиалагчийн албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичнэ)

 

[ОРОЛЦОГЧИЙН НЭР]

 

[огноо]

 

Мэдэгдэл хүргүүлэх тухай

 

[Тендер шалгаруулалтын болон багцын нэр, дугаар]-ын тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн ...-д эрэмбэлэгдсэн болно.

 

Тус [тендер шалгаруулалтад/багцад] [………..]-д шалгарсан […………..]-д дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон.

 

Тендерийн харьцуулах үнэ: […………..]

Гэрээний үнэ: […………..].

 

 

Хүндэтгэсэн,

 

 

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:

Албан тушаал, нэр:

 

Маягт 10 Хуулийн 28.1.3-т заасан шийдвэрийн загвар

 

 

(Захиалагчийн албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичнэ)

 

[ОРОЛЦОГЧИЙН НЭР]

 

[огноо]

 

Мэдэгдэл хүргүүлэх тухай

 

[Тендер шалгаруулалтын болон багцын нэр, дугаар]-ын тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

 

Захиалагчийн тавьсан шаардлага

Оролцогчийн санал

Шалгараагүй тухай тайлбар

1

 

 

 

2

 

 

 

...

 

 

 

 

Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 30 дугаар зүйлийн [тохирох заалтыг бичиг] дэх заалтын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье.

 

Дээрх тендер шалгаруулалтад ................. ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн болно.

 

Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй.

 

 

 

 

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:

Албан тушаал, нэр:

 

 

 

 

 

 

 


 

[1] Зөвхөн шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчийн тендерийг (…  маягтын ... дүгээр багана) энэ болон дараагийн хүснэгтүүдэд хамруулна.

 

 

[2] 2 дугаар маягтын (3) дугаар баганаас авна.

 

 

[3] Энэ багана дахь залруулах дүнг холбогдох аргачлалаар тооцох ба эерэг эсхүл сөрөг байж болно.

 

 

[4] 2 дугаар маягтын (4) дүгээр баганад заасан үнийн хөнгөлөлтийг оролцогчийн санал болгосон аргачлалаар тооцож бичнэ. Аргачлалын дагуу тендерийн үнэ өсөхөөр бол үнийн хөнгөлөлтийг "-"тэмдэгтэй бичнэ.

 

 

[5] 2 дугаар баганад оролцогчийн холбогдох баримтаа ирүүлж, захиалагчийн нягтлан үзэж тогтоосон "А", "Б", эсхүл "В" ангиллыг бичнэ.

 

 

[6] Дотоодын барааны нийлбэр дүн байна

 

 

[7] "А" ангиллын оролцогчийн хувьд 10%, "Б" ангиллын оролцогчийн хувьд 15%, "В" ангиллын хувьд 0% байна.

 

 

[8] 2 дугаар баганад оролцогчийн холбогдох баримтаа ирүүлж, захиалагчийн нягтлан үзэж тогтоосон "А" эсхүл "Б" ангиллыг бичнэ.

 

 

[9] Ажил гүйцэтгэх тендерийн хүрээнд нийлүүлэх барааны нийлбэр дүн байна

 

 

[10] "А" ангиллын оролцогчийн хувьд 7.5%, "Б" ангиллын оролцогчийн хувьд 0% байна.

 

 

[11] Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үед хуулийн 27.6 дахь хэсгийг иш татах

 

 

[12] Хуулийн 30.2-т заасан тохиолдолд хасаж болно.

 

 

[13] Гүйцэтгэлийн баталгаа шаардах тохиолдолд оруулна.