A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал, заавар/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/256

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.16 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал, заавар"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Б.ЖАВХЛАН