A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРАА НИЙЛҮҮЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦААНЫ ӨРТӨГ ТООЦОХ АРГАЧЛАЛ, ЗААВАР
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/256 дугаар тушаалын хавсралт

 

БАРАА НИЙЛҮҮЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦААНЫ ӨРТӨГ ТООЦОХ АРГАЧЛАЛ, ЗААВАР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ аргачлал, зааврыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид "хууль" гэх)-ийн дагуу бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер үнэлэх үндсэн шалгуураар ашиглалтын хугацааны өртгийн шалгуурыг тогтоох, бараа, үйлчилгээний ашиглалтын хугацааны өртгийг тооцоход дагаж мөрдөнө.

 

1.2.Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад ашиглалтын хугацааны өртөг тооцоход энэ аргачлал, заавар хамаарахгүй.

 

1.3.Ашиглалтын хугацааны өртгийн шалгуураар тендерийг үнэлэх нь захиалагч худалдан авах үнэд үндэслэн шийдвэр гаргахаас татгалзаж, бараа материал, хөрөнгийн нийт ашиглалт, төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаанд гарах бодит зардлыг тооцсоны үндсэн дээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах боломж бүрдүүлнэ.

 

Хоёр.Ашиглалтын хугацааны өртгийг тендер
үнэлэх үндсэн шалгуураар тогтоох

 

2.1.Захиалагч хуулийн 11.4.2-т зааснаар ашиглалтын хугацааны өртгийг тендер үнэлэх үндсэн шалгуур байхаар тендер шалгаруулалтын баримт бичигт заахын тулд тухайн бараа, үйлчилгээний ашиглалтын хугацааны өртгийг тооцох боломжтой эсэхийг урьдчилан нягтална.

 

2.2.Техникийн тэгш бус санал ирэх магадлалтай бараа, үйлчилгээний саналыг энэ аргачлал, зааврын 2.3-т заасан хугацаанд гарах зардал болон анх худалдан авах зардлын өнөөгийн үнэ цэнд хөрвүүлсэн нийлбэрээр тооцоход хамгийн үр ашигтай байх хувилбарыг сонгоход ашиглалтын хугацааны өртгийн шалгуур тохиромжтой.

 

2.3.Тендер шалгаруулалтын баримт бичигт ашиглалтын хугацааны өртөг тооцохоор заахад тухайн бараа, үйлчилгээний үр дүнд бий болох хөрөнгийг ашиглавал зохих ашиглалтын хугацааг заана.

 

2.4.Хөрөнгийн ашиглалтын хугацааг тооцоо, судалгаанд үндэслэн тогтоох ба тодорхой тооцоо, судалгаагүй тохиолдолд дараах хувилбарыг сонгож болно. Үүнд:

 

2.4.1.барааны хувьд хууль тогтоомжид заасан элэгдэл, хорогдол тооцох хугацаа;

 

2.4.2.үйлчилгээний хувьд гэрээний үргэлжлэх хугацаа.

 

2.5.Захиалагч ашиглалтын хугацааны өртөг тооцоход баримтлах ус, цахилгаан, шатахуун, тос тослох материал, ажиллах хүч зэрэг зардлын нэгж өртгийн мэдээллийг тендер шалгаруулалт зарлах үеийн ханшаар тогтоож, тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.

 

2.6.Ашиглалтын хугацаанд гарах зардлаас тендерийн үнэд багтсан байхаар шаардаагүй дараах төрлийн зардлаас нэг, эсхүл хэд хэдэн төрлийг сонгож тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно. Үүнд:

 

2.6.1.өмчлөл, эзэмшилд хүлээн авах, угсралт суурилуулалт хийх, ашиглалтад хүлээлгэн өгөх зардал;

 

2.6.2.ашиглалтын хугацаан дахь үйл ажиллагааны зардал;

 

2.6.3.ашиглалтын хугацаан дахь материал, техник үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал;

 

2.6.4.ашиглалтаас гаргахтай холбоотой зардлууд.

 

2.7.Захиалагч бараа, үйлчилгээний шинж чанар, төвөгшилд нийцүүлэн энэ аргачлал, зааврын 2.6-д заасан зардлын төрөлд хамаарах ямар зардал тооцохыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана. Журмын нэгдүгээр хавсралт зөвхөн туслах шинж чанартай ба захиалагчийн тогтоох зардлын төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

2.8.Оролцогчийн санал болгох хөрөнгийн ашиглалтын хугацаанд гарах зардлын мэдээллийг нотлоход шаардлагатай, үйлдвэрлэгчээс гаргасан баримт бичгийн жагсаалтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

 

2.9.Бараа, үйлчилгээний үр дүнд хөрөнгийг захиалагчийн өмчлөл, эзэмшилд хүлээн авахтай холбоотой анхдагч зардлыг хуулийн 4.1.22-т заасан харьцуулах үнээр тооцно.

 

2.10.Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт дараах мэдээллийг тусгана. Үүнд:

 

2.10.1.ашиглалтын өртөг тооцох жилийн тоо;

 

2.10.2.зардлын өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцоход ашиглах хямдруулалтын хувь;

 

2.10.3.оролцогчийн тендерт тусгах шаардлагатай зардлын төрөл, түүний нотлоход шаардлагатай баримт бичгийн жагсаалт;

 

2.10.4.техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны, засвар үйлчилгээний, үлдэх өртгийн зардлыг тооцоолоход ашиглах хүчин зүйлс болон аргачлал.

 

2.11.Энэ аргачлал, зааврын 2.10.2-т заасан хямдруулалтын хувь хэмжээг тогтооход тендер шалгаруулалт зарлах үеийн Монголбанкны бодлогын хүүн дээр тодорхой хувь хувийг нэмж тооцож, тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.

 

2.12.Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх хүүгийн хэмжээг төсөл, арга хэмжээний эрсдэлд үндэслэн тогтооно.

 

Гурав.Ашиглалтын хугацааны өртөг тооцох

 

3.1.Оролцогчийн тендерт ашиглалтын хугацааны өртөг тооцоход шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг ирүүлсэн эсэхийг хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзнэ.

 

3.2.Тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцоход шаардлагатай мэдээлэл, баримт бичгийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах бол хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.

 

3.3.Шаардлагад нийцсэн тендер бүрийн дагуу нийлүүлэх хөрөнгийн ашиглалтын хугацаанд хамаарах зардлыг энэ аргачлал, зааврын хоёрдугаар хавсралтын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлж тооцно.

 

3.4.Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийн дагуу гэрээний төлбөрийг он дамжуулан төлөх тохиолдолд тендерийн харьцуулах үнийг төлбөр төлөх онуудад хувь тэнцүүлэн хуваана.

 

3.5.Шаардлагад нийцсэн тендерүүдийн ашиглалтын хугацааны өртөг тооцсон үнийг хуулийн 27.5-д зааснаар өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.

 

-о0о-

 


"Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн
ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал,
заавар"-ын нэгдүгээр хавсралт

 

 

АШИГЛАЛТЫН ХУГАЦААНД ГАРЧ БОЛОХ ЗАРДЛЫН ЖИШЭЭ

 

1. Захиалагч өмчлөл, эзэмшилд хүлээн авах, угсралт суурилуулалт хийх, ашиглалтад хүлээлгэн өгөхтэй холбоотой зардал:

 

- Зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл;

- Сургалт, хүний нөөц бэлтгэх;

- Нийлүүлэлтийн цэгээс шилжүүлэх зардал;

- Угсралт, суурилуулалт;

- Бараа, үйлчилгээг ашиглахтай холбоотой нэмэлтээр авах зөвлөх үйлчилгээ, мэргэжилтний зардал;

- Хууль зүйн баримт бичиг боловсруулах, бүртгэл хийлгэхтэй хууль, эрх зүйн үйлчилгээний зардал;

- Одоогийн гүйцэтгэгч, нийлүүлэгчийг өөрчлөхтэй холбоотой дотоод шилжилтийн зардал (зардлыг тендер шалгаруулалт зарлахаас өмнө тооцсон байх).

 

2. Ашиглалтын хугацаан дахь үйл ажиллагааны зардал:

 

- Ажиллах хүчний зардал

- Засвар үйлчилгээ

- Технологийн шинэчлэл, сайжруулалт

- Түгээлт, ложистик

- Аюулгүй байдал, хамгаалалт

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

- Түүхий эд, материал өөрчлөхтэй холбоотой зардал

- Тээвэр, шатахуун

- Эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлт

- Ус, түүхий эдийн зарцуулалт

 

3. Ашиглалтын хугацаанд гарах материал, техник үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал:

 

- Даатгал, татвар

- Гэрээний удирдлага, менежментийн төлбөр, хураамж

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын менежментийн зардал

- Тайлагналт

- Захиалга, төлбөр тооцоо

- Сэлбэг хэрэгсэл, нэмэлт тоноглол

- Үйлчилгээний болон хяналтын дэглэм, журам

- Тоног төхөөрөмжийг ашиглаагүй хугацааны алдагдал

 

4. Ашиглалтаас гаргах болон устгах зардал:

 

- Ашиглалтаас гаргах, буулгах, устгах зардал

- Өгөгдөл шилжүүлэх, архивлах

- Аюулгүй байдал, хамгаалалт

- Хүний нөөц, ажиллах хүчний зардал

- Дуудлага худалдаа хийх, зуучлагч ажиллуулах хөлс

- Үлдэх үүрэг хариуцлагыг шилжүүлэх

- Хөрөнгийн үлдэгдэл өртөг

- Газар, барилгыг өөр зориулалтаар ашиглахаар нөхөн сэргээх, засварлах зардал.

 

 

-о0о-


"Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн
ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал,
заавар"-ын хоёрдугаар хавсралт

 

АШИГЛАЛТЫН ХУГАЦААНЫ ӨРТГИЙГ ӨНӨӨГИЙН
ҮНЭ ЦЭНД ХӨРВҮҮЛЭХ ЖИШЭЭ

 

Тендерийн дагуу нийлүүлэх хөрөнгөтэй холбоотойгоор жил бүр гарах зардлын өнөөгийн үнэ цэнийг тооцоход тухайн жилд хамаарах үржүүлэгч хувийг тооцож гаргана. Худалдан авах гэрээ байгуулах эхний жилийн үржүүлэгч хувь 1 байх ба дараагийн жилүүдийг дараах томьёоны дагуу тооцно.

 

Үржүүлэгч хувь = 1 / (1+хямдруулалтын хувь) ^жил

 

 Хямдруулалтын хувь = тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хувь

 

^жил = тухайн жилийн тоотой тэнцүү зэрэгт дэвшүүлнэ (жил 1 = 1, жил 2=2 гэх мэт)

 

Захиалагчаас тогтоосон ашиглалтын хугацаа 6 жил, хямдруулалтын хувь 10% байх тохиолдолд хоёр өөр зардал бүхий тендерийг ашиглалтын хугацааны өртгөөр харьцуулах жишээг доор үзүүлэв.

 

2 дахь жилийн үржүүлэгч хувь тодорхойлох жишээ:

 

2 дахь жилийн үржүүлэгч хувь = 1 / (1+0.1)2 = 0.83

 

 

А тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох жишээ

 

 

Зардлын төрөл

Нийт (сая.төг)

Жил 0

Жил 1

Жил 2

Жил 3

Жил 4

Жил 5

Жил 6

Үржүүлэгч хувь

 

1.0

0.91

0.83

0.75

0.68

0.62

0.56

1 Захиалагч өмчлөл, эзэмшилд хүлээн авах зардал

 

 

 

 

 

 

 

 

Гэрээний төлбөр

45

45

 

 

 

 

 

 

Суурилуулалт (гэрээний үнэд ороогүй бол)

5

5

 

 

 

 

 

 

2 Үйл ажиллагааны зардал

 

 

 

 

 

 

 

 

Цахилгаан зарцуулалт

14

2

2

2

2

2

2

2

3 Засвар үйлчилгээний зардал

 

 

 

 

 

 

 

 

Урсгал засвар

28

4

4

4

4

4

4

4

Төлөвлөгөөт засвар

6

 

 

6

 

 

 

 

4 Ашиглалтаас гаргах, устгах зардал

 

 

 

 

 

 

 

 

Шилжүүлэх зардал

10

 

 

 

 

 

 

10

5 Үлдэх өртгөөс орох орлого

 

 

 

 

 

 

 

 

Хаягдал төмөр

(1)

 

 

 

 

 

 

(1)*

НИЙТ

107

56

6

12

6

6

6

15

Өнөөгийн цэвэр үнэ цэн

92.12

56

5.46

9.96

4.5

4.08

3.72

8.4

* Үлдэх өртгөөс олох орлогыг сөрөг утгаар тусгасан.

 

 

Б тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох жишээ

 

Зардлын төрөл

Нийт (сая.төг)

Жил 0

Жил 1

Жил 2

Жил 3

Жил 4

Жил 5

Жил 6

Үржүүлэгч хувь

 

1.0

0.91

0.83

0.75

0.68

0.62

0.56

1 Захиалагч өмчлөл, эзэмшилд хүлээн авах зардал

 

 

 

 

 

 

 

 

Гэрээний төлбөр

58

58

 

 

 

 

 

 

Суурилуулалт (гэрээний үнэд ороогүй бол)

10

10

 

 

 

 

 

 

2 Үйл ажиллагааны зардал

 

 

 

 

 

 

 

 

Цахилгаан зарцуулалт

7

1

1

1

1

1

1

1

3 Засвар үйлчилгээний зардал

 

 

 

 

 

 

 

 

Урсгал засвар

14

2

2

2

2

2

2

2

Төлөвлөгөөт засвар

3

 

 

3

 

 

 

 

4 Ашиглалтаас гаргах, устгах зардал

 

 

 

 

 

 

 

 

Шилжүүлэх зардал

5

 

 

 

 

 

 

5

5 Үлдэх өртгөөс орох орлого

 

 

 

 

 

 

 

 

Хаягдал төмөр

(1)

 

 

 

 

 

 

(1)*

НИЙТ

96

71

3

6

3

3

3

7

Өнөөгийн цэвэр үнэ цэн

88.78

71

2.73

4.98

2.25

2.04

1.86

3.92

* Үлдэх өртгөөс олох орлогыг сөрөг утгаар тусгасан.

 

Дээрх хүснэгтийн дагуу А тендерийн анхны худалдан авах зардал Б тендерээс бага боловч ашиглалтын хугацаанд гаргах зардлын хувьд Б тендер хамгийн сайн тендер байна.

 

 

-о0о-