- Нүүр
- Сайдын тушаал
- Гэрээ шууд байгуулах аргын хэлэлцээ хийх дэг, тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/257
Улаанбаатар хот
Гэрээ шууд байгуулах аргын хэлэлцээ хийх дэг, тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.6, 35 дугаар зүйлийн 35.16, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гэрээ шууд байгуулах аргын хэлэлцээ хийхэд баримтлах дэг"-ийг нэгдүгээр, "Гэрээ шууд байгуулах аргаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A