- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
"
11 |
Цахилгаан тэжээлт автомашин |
0-100 000 |
0-80 000 |
"
2 дугаар зүйл.Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"
3 |
Суудлын автомашин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш |
Улаанбаатар хот /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/
16-96 18-108 22-132 |
14-42 16-48 20-60 |
Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/
16-48 18-54 22-66 |
3 дугаар зүйл.Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "татвар, гааль, зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

