A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/12 дугаар зүйлийн 12.5-12.7 дахь хэсэг:

"12.5.Таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг энэ хуулийн 6.1.7-д заасан жишиг тарифт нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

12.6.Энэ хуулийн 12.5-д заасан нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн орлогыг орон нутгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд зарцуулалтад эрх бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавина.

12.7.Энэ хуулийн 12.6-д заасан орлогыг төвлөрүүлэхэд хяналт тавих ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болно."

2/15 дугаар зүйлийн 15.9, 15.10 дахь хэсэг:

"15.9.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно:

15.9.1.нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;

15.9.2.нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;

15.9.3.техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;

15.9.4.автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;

15.9.5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;

15.9.6.автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;

15.9.7.татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;

15.9.8.цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

15.10.Такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно."

3/171дүгээр зүйлийн 171.5-171.8 дахь хэсэг:

"171.5.Нийслэлд олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд тус хязгаарт багтаан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 171.2-т заасан журмын дагуу олгоно.

171.6.Энэ хуулийн 171.1-д заасан автотээврийн хэрэгслийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно.

171.7.Энэ хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална.

171.8.Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч байх бөгөөд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг худалдах, бэлэглэх, барьцаалах замаар бусдад шилжүүлж болно. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч автотээврийн хэрэгслийг орон нутгийн бүртгэлд шилжүүлэн бүртгүүлсэн, эсхүл ашиглалтаас хасуулсан бол автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг өөр автотээврийн хэрэгсэлд ашиглаж болно."

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"15.1.Автотээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, аймаг, нийслэлийн нийтийн зорчигч тээвэр, таксины үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.3, 5.5, 5.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ."

3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн "Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэхээр" гэснийг "Энэ хуулийн 15.1-д заасан ажил, үйлчилгээг эрхлэхээр" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР