- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/3.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:
"3.Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17, 3.18, 3.19, 3.20, 3.21, 3.22 дахь заалт, 14 дэх хэсгийн 14.25, 14.28, 14.32, 14.33, 14.34 дэх заалтад тусгагдсан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд, тусгай зөвшөөрөл эзэмшигч, аймаг, нийслэлийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэрээний загварыг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран батална."
2/8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь заалт:
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
5.12.орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
3/9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Энэ хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор уг хэсэгт заасан гэрээг нөхөн байгуулна."
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь заалтад заасан нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх тухай зохицуулалтыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

