A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/258

Улаанбаатар хот

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 27 дугаар зүйлийн 27.6, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 144 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зарлах нээлттэй тендер шалгаруулалтад дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/103

Улаанбаатар хот

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/258 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН