- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ
Сангийн сайдын 2023 оны 12 -р сарын 25-ны өдрийн А/260-р тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ
2023 он
[ЗАХИАЛАГЧИЙН НЭР]
Тендер шалгаруулалтын нэр:
|
[төсөл, арга хэмжээний батлагдсан нэр бичих]
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
[тендер шалгаруулалтын дугаарыг бичих] |
I БҮЛЭГ.ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА |
||
А.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
|
||
1. Тендерийн цар хүрээ |
1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "Хууль" гэх)-ийн дагуу өгөгдлийн хүснэгтэд заасан захиалагч III бүлэгт тодорхойлсон үйлчилгээ (цаашид "үйлчилгээ" гэх) худалдан авахаар тендер шалгаруулалтыг зохион байгуулна. Тендер шалгаруулалтын нэр болон дугаарыг өгөгдлийн хүснэгтэд заана. |
|
|
1.2. Тендер шалгаруулалт багцтай бол энэ тухай мэдээллийг өгөгдлийн хүснэгтэд заана. |
|
|
1.3. Хуулийн 32.5-д зааснаар тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа үед энэ тухай өгөгдлийн хүснэгтэд заана. |
|
2. Санхүүжилтийн эх үүсвэр болон төсөвт өртөг |
2.1. Тендер шалгаруулалтын нийт болон багц тус бүрийн санхүүжилтийн эх үүсвэр, батлагдсан төсөвт өртгийг өгөгдлийн хүснэгтэд тусгана. |
|
3. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж |
3.1. Энэ худалдан авах ажиллагаанд хуулийн 2.1-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. |
|
4. Худалдан авах ажиллагааны цахим систем |
4.1. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын баталсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) /цаашид "цахим систем" гэх/-ээр зохион байгуулна. |
|
5. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх |
5.1. Захиалагч, сонирхогч этгээд, оролцогч болон хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад хууль тогтоомжийн дагуу мэдэгдэнэ. |
|
|
5.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 201, 21 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна. |
|
6. Сонирхогч этгээд, оролцогчид тавигдах ерөнхий шаардлага |
6.1. Аж ахуй эрхлэгч нь хуулийн 22.10-т зааснаар үйлчилгээний хураамж төлснөөр тус тендер шалгаруулалтын сонирхогч этгээд болно. |
|
|
6.2. Сонирхогч этгээдийн төлсөн үйлчилгээний хураамжийг аливаа үндэслэлээр буцаан олгохгүй. |
|
|
6.3. Оролцогчтой холбоотойгоор хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй буюу ерөнхий шаардлагыг хангасан байна. |
|
|
6.4. Оролцогч хуулийн 6 дугаар зүйлд нийцүүлэн тендер ирүүлнэ. |
|
|
6.5. Тендер шалгаруулалтад оролцох гадаадын этгээд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн мэдээллийг ирүүлнэ. |
|
|
6.6. Монгол Улсын хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэнэ. |
|
|
6.7. Монгол Улсын олон улсын гэрээнд үл нийцэх, худалдааны хоригт хамаарах этгээд тендер ирүүлэх эрхгүй. |
|
7. Туслан гүйцэтгэгч, түншлэлд тавигдах шаардлага |
7.1. Тендерт ирүүлэх түншлэлийн гэрээ, туслан гүйцэтгүүлэх гэрээ нь хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна. |
|
7.2. Туслан гүйцэтгүүлэх гэрээ хуулийн 6.4-т заасныг зөрчсөн бол захиалагч тухайн туслан гүйцэтгүүлэх гэрээ, туслан гүйцэтгэгчид холбогдох баримт бичгийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй. |
||
|
7.4. ТШЗ-ны 7.3-т заасан нь гадаадын этгээд түншлэлийн гишүүн, эсхүл туслан гүйцэтгэгчээр ороход хамаарахгүй. |
|
|
7.5. Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэгдсэн хугацаа дуусгавар болоогүй бол ерөнхий шаардлагад нийцэхгүй гэж үзнэ. |
|
Б.АГУУЛГА |
||
8. Тендер шалгаруулалтын баримт бичиг |
8.1. Тендер шалгаруулалтын баримт бичиг нь доор дурдсан бүлэг болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бүрдэнэ: I Бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа; II Бүлэг. Өгөгдлийн хүснэгт; III Бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага; IV Бүлэг. Тендерийн үнэлгээний шалгуур үзүүлэлт; V Бүлэг. Тендерийн жишиг маягт; VI Бүлэг. Гэрээний нөхцөл. |
|
|
8.2. Сонирхогч этгээд ТШЗ, өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага, шалгуур үзүүлэлт, гэрээний нөхцөл, тендерийн жишиг маягт, техникийн тодорхойлолт болон түүнд оруулсан аливаа өөрчлөлт, иш татсан хууль, журам, зааврыг судалж, тэдгээрт нийцүүлэн тендер бэлтгэнэ. |
|
9. Тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах |
||
|
9.2. Тодруулга авах хүсэлтийг өгөгдлийн хүснэгтэд заасан хаягаар хүлээн авна. |
|
|
9.3. Тодруулга авах хүсэлтэд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана. |
|
|
9.4. Захиалагч тодруулга авах хүсэлтийн хариуг албан бичгээр үйлдэж, цахим системд нийтэлснээр хүргүүлсэн гэж тооцно. |
|
|
9.5. Захиалагч тодруулгын үр дүнд тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл ТШЗ-ы 11-д заасныг мөрдөнө. |
|
10. Тендер ирүүлэхийн өмнөх уулзалт |
||
|
10.2. Уулзалтад сонирхогч этгээд, түүний төлөөлөл оролцоно. |
|
|
10.3. ТШЗ-ны 10.1-д заасан уулзалтад оролцоогүй аж ахуй эрхлэгч тендер шалгаруулалт шалгаруулалтад оролцож болно. |
|
11. Тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах |
11.1. Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно. |
|
|
11.2. Тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулсан бол түүнийг цахим системд нийтэлснээр хүчинтэйд тооцогдоно. |
|
|
11.3. Хэрэв тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана. |
|
12. Тендер шалгаруулалтын баримт бичгийн болон тендерийн хэл |
||
|
||
|
12.3. Хэрэв ТШЗ-ны 12.2-т зааснаар бэлдсэн тохиолдолд тендер шалгаруулалтын баримт бичгийн монгол хэл болон гадаад хэлээр бэлтгэсэн хувилбар хоорондоо зөрвөл монгол хэлээр бэлтгэсэн хувилбарыг баримтална. |
|
|
12.4. Тендер хянан үзэх, үнэлэхэд захиалагч гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийн орчуулгыг үндэслэх ба оролцогч өөрөө, эсхүл бусад этгээд орчуулсан эсэхээс үл хамааран үнэн зөв, зөрүүгүй болохыг захиалагчийн өмнө хариуцна. |
|
13. Тендерийн иж бүрдэл |
13.1. Тендер нь хуулийн 21.1-д нийцүүлж бэлтгэсэн үйлчилгээ үзүүлэх техникийн болон үнийн санал байна. |
|
|
13.2. Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ: |
|
|
13.2.1. ТШЗ-ны 14-т заасны дагуу бэлтгэсэн маягтууд; |
|
|
13.2.2. оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох баримт/; |
|
|
13.2.3. ТШЗ-ны 15-д заасны дагуу бэлтгэсэн хувилбарт санал; |
|
|
13.2.4. оролцогч ТШЗ-ны 1616 |
|
|
13.2.5. тендерт оролцогчийн чадавх, туршлага ТШЗ-ны 17, 18, 19-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахыг нотлох баримт бичиг; |
|
|
13.2.6. санал болгож буй үйлчилгээ ТШЗ-ны 20-д заасан шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг; |
|
|
13.2.7. ТШЗ-ны 21-д заасан үйлчилгээ үзүүлэх төсөв; |
|
|
13.2.8. ТШЗ-ны 21.6 |
|
|
13.2.9. Түншлэлээр, эсхүл туслан гүйцэтгэгчтэй бол холбогдох гэрээ. |
|
|
13.3. Оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцна. |
|
|
13.4. Оролцогч хуулийн 22.7, 22.10-т заасныг үндэслэн тендерийн баталгаа хүргүүлж, үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээнэ. |
|
14. Тендерийн жишиг маягтууд |
||
15. Хувилбарт санал |
15.1. Өгөгдлийн хүснэгтэд заасан бол хуулийн 11.10-т заасан шаардлагад нийцэх хувилбарт саналыг тендерийн хамт ирүүлж болно. |
|
16. Ерөнхий шаардлагыг магадлах баримт бичиг |
16.1. Оролцогчийн ерөнхий шаардлага хангасан эсэхийг дараах баримт бичгээр магадлана. Үүнд: |
|
|
16.1.1. ТШЗ-ны 14.1-д заасны дагуу бөглөж ирүүлсэн V бүлгийн Маягт 1. |
|
|
||
|
||
|
16.2.1. хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг; |
|
|
16.2.2. гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, түүнийг орлох баримт бичиг; |
|
|
16.2.3. тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг. |
|
|
16.3. Захиалагч оролцогчийн ерөнхий нөхцөлийг магадлах зорилгоор зөвхөн ТШЗ-ны 16.1, 16.2.216.2 |
|
|
16.4. Түншлэлийн гишүүн тус бүр ТШЗ-ны 16.1, 16.2-т заасан баримт бичиг ирүүлнэ. |
|
17. Чадавхын болон туршлагын шаардлага |
17.1. Захиалагч ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлага тогтооход хуулийн 15 дугаар зүйлийг баримтална. |
|
|
||
|
17.3. Түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байна. |
|
|
17.4. Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна. |
|
|
17.5. Туслан гүйцэтгэгч нь энэ зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн өөрт холбогдох хэсгийг хангаж байгааг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. |
|
18. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт |
||
|
||
|
18.3. Оролцогчийн дансны мэдээлэл, түүний үлдэгдлийн талаар харилцагч банкны мэдэгдлээс бусад банк, санхүүгийн байгууллагын мэдэгдлийг оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Захиалагч энд зааснаас бусад асуудлаар харилцагч банкны тодорхойлолт ирүүлэхийг шаардахгүй. |
|
|
18.4. Монгол Улсын хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан этгээдээс цахим системээр авч, тендерт ирүүлэх ба уг асуудлаар банк, санхүүгийн байгууллагаас лавлагаа ирүүлэхийг шаардахгүй. |
|
19. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт |
||
|
||
|
19.3. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ байгаа бол өгөгдлийн хүснэгтэд заана. |
|
|
19.4. ТШЗ-ны 19.3-т заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг түншлэлийн гишүүн тус бүр хангасан байна. Хэд хэдэн зөвшөөрөл, гэрчилгээ шаардсан бол түншлэлийн гишүүд хамтдаа бүрэн хангасан байна. |
|
20. Санал болгож буй үйлчилгээ шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг |
||
|
20.2. III бүлэгт заасан техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарыг ирүүлнэ. |
|
|
20.3. Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээс бараа, үйлчилгээ авахаар санал болгосон бол шаардлагад нийцэхгүй гэж үзнэ. |
|
21. Тендерийн үнэ ба үнийн хөнгөлөлт |
21.1. Оролцогчийн санал болгож буй үнэ, үнийн хөнгөлөлт нь энэ зүйлд заасан шаардлагад нийцсэн байна. |
|
|
21.2. Үнийн задаргаанд тусгайлан тусгасан эсэхээс үл хамааран тендерийн үнэд хуулийн 27.13-т заасан зардлыг багтсанд тооцно. |
|
|
21.3.ТШЗ-ны Error! Reference source not found. |
|
|
21.4. ТШЗ Error! Reference source not found. |
|
|
||
|
||
22. Тендерийн валют |
||
23. Тендер хүчинтэй байх хугацаа |
||
|
23.1. Захиалагч хуулийн 28.8-д зааснаар тендер хүчинтэй байх хугацаа сунгах хүсэлт гаргасан бол оролцогч өөрийн ТШЗ-ны 23.1-д заасан хугацааг сунгаж болно. |
|
|
23.2. Оролцогч тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан бол ТШЗ-ны 24-т заасан тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа мөн адил тендерийн баталгааны нөхцөлийн дагуу сунгагдахыг баталгаа гаргагч болон оролцогч хариуцна. |
|
|
23.3. Хуулийн 32.5-д зааснаар тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж буй тохиолдолд оролцогчийн тендерийн хүчинтэй байх хугацаа нь тухайн ажлын санхүүжилтийн эх үүсвэр батлагдсаны дараа гэрээ байгуулах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заана. |
|
24. Тендерийн баталгаа |
24.2. Хуулийн 14.6-д зааснаар дараах тохиолдолд тендерийн баталгааг хуульд заасан хувь, хэмжээгээр улсын орлого болгоно. Үүнд: 24.2.1. ТШЗ-ны 23-т заасан тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан; 24.2.2. гэрээ байгуулах эрх авсан оролцогч гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй; 24.2.3. Захиалагчийн шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. |
|
|
24.3. Тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол тендерийн баталгааг багц тус бүрд ирүүлнэ. |
|
|
24.4. Түншлэлийн хувьд түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүн тендерийн баталгааг ирүүлнэ. |
|
25. Тендер баталгаажуулах, илгээх |
25.1.Тендерийг хуулийн 22.1-д зааснаар баталгаажуулан, тендерийн баталгаа шаардсан тохиолдолд тендерийн баталгааг ТШЗ 24-т зааснаар илгээнэ. |
|
|
25.2. ТШЗ-ны 25.1-д заасны дагуу баталгаажуулсан этгээд оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бол итгэмжлэл ирүүлэх шаардлагагүй. |
|
|
25.3.Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 25.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй. |
|
|
25.4. Оролцогч хуулийн 22.5-д заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил болгохгүйгээр илгээх бол хуулийн 22.6.3-т заасан мэдэгдлийг V бүлгийн 0 |
|
|
25.5. Хуулийн 22.6-д заасан баримт бичиг, мэдээллийг заавал ил болгож илгээх ба ТШЗ-ны 25.4-т заасан нь тус баримт бичгүүдэд хамаарахгүй. Захиалагч тухайн тендер шалгаруулалтад нэмэлтээр ил болгох баримт бичгийг өгөгдлийн хүснэгтэд заах ба уг баримт бичиг хүний эмзэг мэдээлэл хамаарах бол мэдээллийн эзний зөвшөөрлийг авсны үндсэн дээр тендер илгээнэ. |
|
26. Тендер хүлээн авах эцсийн хугацаа |
||
|
||
Д. ЗАХИАЛАГЧ ШИЙДВЭР ГАРГАХ |
||
27. Тендерийн талаар тодруулга авах |
27.1. Захиалагч тендерийн талаар тодруулга авах тохиолдолд хуулийн 25 дугаар зүйлд заасан журмыг баримтална. |
|
28. Тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх |
28.1. Тендерийг хянан үзэхэд хуулийн 26 дугаар зүйлд заасан журам, ТШЗ-ны 13-т заасан тендерийн иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулгад үндэслэн хянан үзнэ. |
|
29. Тендерийг үнэлэх |
29.1. Захиалагч тендерийг хуулийн 27 дугаар зүйл, Сангийн сайдын "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын дагуу үнэлж, харьцуулна. |
|
30. Арифметик алдааг залруулах |
||
|
30.2. ТШЗ-ны 30.1-д заасны дагуу арифметик алдааг залруулсан тухай мэдээллийг оролцогчид хүргүүлнэ. |
|
31. Үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт |
||
32. Тендерийн харьцуулах үнийг тодорхойлох |
32.1. Тендерийн харьцуулах үнийг тодорхойлоход дараах дарааллыг баримтална: |
|
|
32.1.1. ТШЗ-ны 21.1-д зааснаар санал болгосон тендерийн үнийг тогтоох; |
|
|
|
|
|
32.1.3. ТШЗ-ны 30.1-д заасны дагуу тендерийн үнэд хийсэн арифметик алдааг залруулах; |
|
|
32.1.4. ТШЗ-ны 29.1.1, 29.1.2, 29.1.3-т заасан үнийг шаардлагатай бол ТШЗ-ны 22.1-д заасан валютад хөрвүүлэх; |
|
|
32.1.6. ТШЗ-ны 31.1 |
|
|
32.2. ТШЗ-ны 1.2-т заасны дагуу хоёр ба түүнээс дээш багцтай тендер шалгаруулалтад хэд хэдэн багцад хамтад нь хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерийг тодорхойлох, түүнд санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцохдоо дараах аргачлалыг баримтална: |
|
|
32.2.1. багц тус бүрийн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох; |
|
|
32.2.2. хоёр ба түүнээс дээш багцад гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэхээр санал болгосон тендерийн үнээс уг үнийн хөнгөлөлтийг тендер илгээх маягтад тодорхойлсон аргачлалын дагуу тооцсоны дараа шаардлагатай бол түүний харьцуулах үнийг дахин тодорхойлно. Ийнхүү тодорхойлохдоо хоёр ба түүнээс дээш багцад хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн этгээд нь ТШЗ-ны 34 |
|
|
32.2.3. дээрх үнэлгээг хийсний дараа тендерийн харьцуулах үнэд үндэслэн захиалагч гэрээ байгуулах эрхийг нэг багцад, хэд хэдэн багцад, эсхүл бүх багцад олгох хувилбаруудыг тооцож, гэрээний үнийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох. |
|
|
||
|
32.4. ТШЗ-ны 32.3-т зааснаар тендерийн саналын хувилбарыг хянан үзэх, үнэлэхэд үндсэн тендерийг үнэлсэн журмыг баримтална. |
|
33. Тендерийг эрэмбэлэх |
33.1. Захиалагч тендерүүдийг эрэмбэлэхэд хуулийн 27.5, 27.6-д заасныг баримтална. |
|
II БҮЛЭГ. ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ
|
||
|
34.2. ТШЗ-ны 34.1-д заасны дагуу дахин магадлахад зөвхөн ТШЗ-ны 18.1-д заасан санхүүгийн чадавх, ТШЗ-ны 19.1-д заасан техникийн чадавх, туршлага, гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангах эсэхийг тендер хянан үзэхэд ашигласан баримт бичиг, мэдээлэлд үндэслэнэ. |
|
|
34.3. Оролцогчийн чадавхыг дахин магадалж, хуулийн 27.10-т зааснаар гэрээ байгуулах эрх олгоно. |
|
35. Мэдэгдэл хүргүүлэх |
35.1. Захиалагч хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэрийг хуулийн 24.1-д зааснаар ажлын 15 өдрийн дотор гаргаж, оролцогчдод мэдэгдэнэ. |
|
36. Гүйцэтгэлийн баталгаа |
||
|
36.2. Гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-д нийцүүлэн гаргана. |
|
37. Урьдчилгаа төлбөр |
37.1. Гэрээг хэрэгжүүлж эхлүүлэхтэй холбогдох зардалд урьдчилгаа төлбөр олгохгүй. |
|
38. Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах |
||
|
38.2. Захиалагч тендер шалгаруулалтын үр дүнд нийлүүлэгчтэй гэрээ байгуулахад тендер шалгаруулалтын баримт бичгийн VI бүлэг дэх гэрээний нөхцөлийг баримтална. |
|
|
38.3. Шалгарсан оролцогч ТШЗ-ны 38.1-д зааснаар ирүүлсэн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулан захиалагчаас шаардсан хугацааны дотор хүргүүлнэ. 38.4. Захиалагч хуулийн 30.4-т зааснаар ажлын 10 өдрийн дотор гэрээг баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцогдоно. |
|
39. Тендер шалгаруулалтын гомдол |
39.1. Хууль болон Сангийн сайдын баталсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын дагуу гомдлыг хянан шийдвэрлэнэ. |
|
ТШЗ-ны холбогдох заалт |
A. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ |
ТШЗ 1.1 |
Захиалагч: [захиалагчийн нэрийг бүрэн, товчлохгүйгээр бичих] |
ТШЗ 1.1 |
Тендер шалгаруулалтын нэр: [төсөл, арга хэмжээний батлагдсан нэр, дугаарыг бүтэн бичих] |
ТШЗ 1.1 |
Тендер шалгаруулалтын зарлалын дугаар: [цахим системд заасан тендер шалгаруулалтын зарлалын дугаарыг бичих] |
ТШЗ 1.2 |
Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багц № 1: багцын нэр, Багц № 2: багцын нэр...гэх мэт. |
ТШЗ 1.3 |
Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: ["Тийм" эсхүл "Үгүй" гэж бичих]. |
ТШЗ 2.1 |
Санхүүжилтийн эх үүсвэр нь: [хөрөнгийн зардал, урсгал зардал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламж, сан, өөрийн хөрөнгө эсэхийг тусгана.] |
ТШЗ 2.1 |
Нийт төсөвт өртөг: [мөнгөн дүн бичих] [Хэрэв багцад хуваасан бол багц тус бүрийн төсөвт өртгийг бичих: Багц №...: __________ Багц №...: __________] |
Б.АГУУЛГА |
|
ТШЗ 9.1 |
Тендерийн баримт бичгийн талаар тодруулга авах хаяг: Хүлээн авагчийн нэр: [хариуцсан ажилтны албан тушаал, нэрийг бичих] Хаяг: [байгууллагын хаягийг бичих] Утасны дугаар: [байгууллагын утасны дугаарыг бичих] Цахим шуудангийн хаяг: [байгууллагын цахим шуудангийн хаягийг бичих] |
ТШЗ 10.1 |
Тендер ирүүлэхийн өмнөх уулзалт зохион байгуулах эсэх: ["Тийм" эсхүл "Үгүй" гэж бич. Хэрэв "Тийм" бол уулзалт болох газар, огноо, цагийг бичих] |
В. ТЕНДЕР БЭЛТГЭХ |
|
ТШЗ 12.1 |
Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл. [ТШЗ Error! Reference source not found. |
ТШЗ 15.1 |
Хувилбарт санал ирүүлэхийг: ["Зөвшөөрнө" эсхүл "Зөвшөөрөхгүй" гэж бичих]. |
ТШЗ 16.1.2 |
Ерөнхий шаардлагыг магадлахад шаардагдах бусад баримт бичиг: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэж бичих. Хэрэв шаардах бол хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу сонгож бичнэ]. |
ТШЗ 18.1 |
Санхүүгийн чадавхын шаардлага: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэж бичнэ. Хэрэв шаардах бол дор дурдсан шаардлагаас гэрээний үүргийн гүйцэтгэлд ач холбогдол бүхий доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг тусгах ба үүгээр хязгаарлагдахгүй. - Борлуулалтын орлогын хэмжээ: ТШЗ-ны 17.3-т заасан хугацаанд гүйцэтгэсэн нийт борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсвийн [тоо бич] хувиас багагүй байх.] - Түргэн хөрвөх хөрөнгөтэй холбогдох шаардлага - Өр, төлбөртэй холбогдох шаардлага - ... гэх мэт |
ТШЗ 18.2 |
Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг: [ТШЗ 19.1-д зааснаар оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримтыг жагсаан бичнэ.] хуулийн 16.2, 16.4-т заасан дараах баримт бичгээс сонгож шаардаж болох ба бусад баримт бичиг шаардахыг хуулиар зөвшөөрөөгүй болохыг анхаарна уу. Жишээлбэл: - Үнэлгээнд харгалзах санхүүгийн тайлангийн хугацаа; - харилцагч банкны мэдэгдэл; - Монгол Улсын хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойшхи өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан этгээдийн лавлагаа; - сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан; - сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл. - санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт.] |
ТШЗ 19.1 |
Техникийн чадавх болон туршлагын шаардлага: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" аль нэгийг сонгож бичнэ. Хэрэв шаардах бол дор дурдсан шаардлагаас гэрээний үүргийн гүйцэтгэлд ач холбогдол бүхий шаардлыг тусгах ба үүгээр хязгаарлагдахгүй.] Үйлчилгээ үзүүлэх хүний нөөц: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэдгээс аль нэгийг сонгож бичих. Хэрэв шаардах бол уг үйлчилгээг үзүүлэх удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг үзүүлэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагын талаар шаардах мэдээллийг тодорхой бичих] Үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэдгээс аль нэгийг сонгож бичих. Хэрэв шаардах бол зайлшгүй шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд тавигдах шаардлагыг тодорхой заана.] Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэдгээс аль нэгийг сонгож бичих. Жишээ: батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн [●] хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээг ТШЗ 17.2-т заасан хугацаанд доод тал нь [●] удаа байх. Захиалагч ижил төстэй үйлчилгээг тухайлан зааж болно.] Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй". Хэрэв шаардсан бол холбогдох шаардлагыг тусгана.] Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад шаардлага: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэдгээс аль нэгийг сонгож бичих. Хэрэв шаардсан бол холбогдох шаардлагыг тусгана.] |
ТШЗ 19.2 |
Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: [ТШЗ 19.1-д заасан шаардлагыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичгийг хуулийн 17.2-т заасан баримт бичгээс сонгож бичнэ. Жишээ нь: - Шаардсан хүний нөөцийг мэдээллийг V бүлгийн маягтын дагуу ирүүлэх; - Оролцогчийн туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй - Үйлчилгээ үзүүлсэн гэрээний талаар V бүлгийн 0 - Үйлчилгээ үзүүлэхэд ашиглахаар заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл, (өөрийн өмчлөл, эзэмшлийн, түрээслэх гэх мэт); - техникийн чадавх болон туршлагын талаар заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлоход шаардлагатай бусад баримт.] |
ТШЗ 19.3 |
Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэдгээс аль нэгийг сонгож бичих. Хэрэв шаардах бол зөвшөөрөл олгодог байгууллага, тусгай зөвшөөрлийн нэрийг тодорхой бичих] |
ТШЗ 21.5 |
Оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад: ["Тохируулж болно" эсхүл "Тохируулахгүй тогтмол байна" гэж бичих. Хэрэв гэрээний үнийг тохируулах бол үнэ тохируулах нөхцөл, аргачлалыг захиалагч тендер зарлахаас өмнө урьдчилан тогтоож, аргачлалыг гэрээнд тусгана.] |
ТШЗ 24.1 |
Тендерийн баталгааны дүн: [Тендерийн баталгааны дүнг төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож заах ба багцтай бол багц тус бүрээр доорх байдлаар заана: Багц №1: [●] төгрөг; Багц №2: [●] төгрөг.] |
Г. ТЕНДЕР ИЛГЭЭХ, НЭЭХ |
|
ТШЗ 25.5 |
Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт: [Ил болгох баримт бичгийг жасаан бичнэ үү.] |
ТШЗ 26.1 |
Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь: Огноо: [он, сар, өдрийг бичих] Цаг: [цаг, минутыг тодорхой бичих] |
ТШЗ 26.2 |
Тендерийн нээлтийг доор дурдсан хугацаанд цахим системээр хийх бөгөөд нээлтийн мэдээллийг оролцогч цахим системээр хүлээн авна. Огноо: [он, сар, өдрийг бичих. Жишээ нь: 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр] Цаг: [цаг, минутыг тодорхой бичих. Жишээ нь: .. цаг .. минут г.м] Тендер нээлтэд оролцох боломжтой газрын хаяг: [аймаг/хот, сум/дүүрэг, гудамжны нэр, байшингийн дугаар, давхар, өрөөний дугаар] |
Д. ТЕНДЕРИЙГ ХЯНАН ҮЗЭХ, ҮНЭЛЭХ |
|
ТШЗ 31.1 |
Тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх: [хуулийн 11.4.2, 11.4.3-т заасан шалгуурыг хэрэглэхээс бусад тохиолдолд "Үгүй" гэж бич.] Хэрэв "Ашиглах" бол IV бүлгийн үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлтээс аль тохирохыг сонгож бичнэ үү.] |
Е. МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ |
|
ТШЗ 36.1 |
Шалгарсан оролцогч гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх эсэх: ["Тийм" эсхүл "Үгүй" гэж бичих] |
III БҮЛЭГ. ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДААЛГАВАР
[Үйлчилгээний даалгаврыг хавсаргана уу.]
IV БҮЛЭГ. ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНД ХАРГАЛЗАХ НЭМЭЛТ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 32.1-д үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт ашиглахаар заасан бол захиалагч тендерийн үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлтийг үлдээж бусад шалгуур үзүүлэлтийг хасна.
Энэ бүлэг нь ТШЗ-ны зүйл бөгөөд захиалагч өгөгдлийн хүснэгтэд тусгайлан зөвшөөрсөн бол тендерийн үнэлгээ хийхэд тендерийн маягтад тусгасан үнийн саналаас гадна энэ хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг мөнгөөр илэрхийлэн, тендерийн үнийг хийсвэрээр нэмэгдүүлэх замаар тендерийн харьцуулах үнийг тодорхойлон үнэлгээ хийх зорилгоор ашиглана.
Захиалагч энэ хэсэгт зааснаас өөр шалгуур үзүүлэлтийг үнэлгээнд харгалзахгүй.
- Үйлчилгээ дуусгах хугацаа: ["Ашиглана" эсхүл "Ашиглахгүй" гэж бичих]
Хэрэв "ашиглах" бол: Тухайн тендер шалгаруулалтад холбогдох гэрээний дагуу гүйцэтгэх хуваарьт заасан зөвшөөрөгдөх хугацааны хооронд (гэрээний үүргийн гүйцэтгэлийг эхлэх эхний өдрөөс хойш үүрэг гүйцэтгэвэл зохих сүүлчийн өдрийг оролцуулан) гэрээний үүргийг хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Захиалагчийн заасан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө гүйцэтгэх санал ирүүлсэн тендерт урамшуулал, эсхүл үнэлгээнд бусад тендерээс давуу нөхцөл олгохгүй.
Захиалагч уг шалгуур үзүүлэлтийг үнэлгээнд ашиглахаар тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд захиалагчаас заасан гэрээний гүйцэтгэлийн хуваарьт зааснаас хоцорч гүйцэтгэхээр санал болгосон тендерээс татгалзахгүй ба үнэлгээнд харгалзах зорилгоор хоцорсон хоног тутамд [хувь бичих]–аар тооцож тендерийн харьцуулах үнэ дээр нэмнэ.
Захиалагчаас заасан гэрээний гүйцэтгэлийн хуваарьт зааснаас [тоо бичих]-аас илүү ["сар", "өдөр" гэдэг үгнээс сонгож бичих] хоцроож гүйцэтгэх санал болгосон тендерээс татгалзана. Харин өгөгдлийн хүснэгтэд тусгайлан зөвшөөрөөгүй тохиолдолд захиалагчийн тогтоосон гүйцэтгэлийн хуваариас хойш гүйцэтгэх санал ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
- Үйлчилгээний гэрээний гүйцэтгэлийн дараах үйлчилгээг захиалагчийн заасан газар үзүүлэх боломж: ["Ашиглана" эсхүл "Ашиглахгүй" гэж бичих.]
Хэрэв "ашиглах" бол урсгал засвар үйлчилгээний цэг бий болгох болон үндсэн/шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангахын тулд захиалагчид шаардагдах зардлыг тусад нь үнэлж ирүүлсэн бол түүнийг үнэлгээний зорилгоор тендерийн харьцуулах үнэ дээр нэмж үнэлнэ.
- Байгаль орчинд нөлөөлөх байдал: ["Ашиглана" эсхүл "Ашиглахгүй" гэж бичих.]
Гэрээний гүйцэтгэлийн явцад байгаль орчинд нөлөөлөх байдалтай холбоотой дараах үзүүлэлтийг үнэлгээнд харгалзан үзэж, тендерийн харьцуулах үнэ дээр хийсвэрээр нэмж үнэлнэ. [Захиалагч харгалзан үзэх шалгуур үзүүлэлт, түүнд хамаарах утгыг доор жагсааж бичих.]
- Хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт: ["Ашиглана" эсхүл "Ашиглахгүй" гэж бичих.]
Гэрээний гүйцэтгэлд хамаарах хуульд нийцсэн дараах үзүүлэлтийг үнэлгээнд харгалзан үзэж, тендерийн харьцуулах үнэ дээр хийсвэрээр нэмж үнэлнэ. [Захиалагч харгалзан үзэх шалгуур үзүүлэлт, түүнд хамаарах утгыг доор жагсааж бичих.]
Тухайлбал хуулийн 12.3-т заасныг үндэслэн тендерийн үнэлгээнд эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх тендерийн харьцуулах үнийг тодорхойлж болно.
V БҮЛЭГ.ТЕНДЕРИЙН ЖИШИГ МАЯГТ
Маягт 1.Тендер илгээх маягт
[огноо]
[Захиалагч байгууллагын нэр]-д
Манай [оролцогчийн нэр] нь танай байгууллагаас зарласан [тендер шалгаруулалтын нэр, дугаар] тендер шалгаруулалтад [үнийн хөнгөлөлт тооцоогүй тендерийн үнийг тоогоор болон үсгээр] төгрөгөөр тендерийн баримт бичигт заасан хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэхээр, дор дурдсан нөхцөлийг баталж энэхүү тендер (цаашид "тендер" гэх)-ийг хүргүүлж байна. Үүнд:
- Тендерийн баримт бичиг, түүнд заасан гэрээний нөхцөл (гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягт)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон.
- Оролцогч, түүний түншлэлийн гишүүн худалдан авах ажиллагаанд оролцох холбоотой хуулиар хориглосон нөхцөлд хамаарахгүй бөгөөд үүний дотор дараах нөхцөлийг гэрчилж байна:
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй;
2.2. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд биш;
2.3. Захиалагчийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтанд ашиг олгодоггүй.
2.4. Оролцогчийг төлөөлж буй этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтад заасан хязгаарлалтад хамаарахгүй.
- Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна.
- Тендерт үнийн хөнгөлөлт ["санал болгоно" эсхүл "санал болгохгүй" гэж бичих]. [Хэрэв үнийн хөнгөлөлт санал болгох бол түүнийг хэрхэн хэрэглэх нөхцөл, аргачлалыг бичих].
- Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш [30 ба түүнээс дээш хоногийн тоо] хоногийн хугацаанд хүчинтэй байна.[1]
- Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 6 дугаар зүйл, 13.4 болон 17.1-д заасныг зөрчсөн, эсхүл тендерт хуурамч баримт бичиг, мэдээллийг хүргүүлсэн бол уг тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж тооцохыг хүлээн зөвшөөрч байна.
- Тендерт санал болгосон үйлчилгээ нь оюуны өмчийн зөрчилгүй, эрхийн болон биет байдлын доголдолгүй болохыг баталж байна.
- Тендерийг холбогдох журмын дагуу бусад оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч, тендерийг нууцлах аливаа үүргээс захиалагчийг бүрэн чөлөөлж байна.
[Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд,
эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдийн нэр,
албан тушаал, гарын үсэг,
байгууллагын тамга, тэмдэг]:
Хаяг:
Маягт 2. Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн гэрээний мэдээлэл
Гэрээний нэр |
Захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас |
Төсөвт өртөг |
Хугацаа /эхэлсэн, дууссан/ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Маягт 3.Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл
Оролцогчийн нэр: [түншлэлийн гишүүн тус бүр бүрэн дуусгавар болсон гэрээ тус бүрээр бөглөнө]. |
|
Захиалагчийн нэр |
|
Гэрээний нэр |
|
Гэрээний дугаар |
|
Гэрээ байгуулсан огноо |
|
Гэрээ дуусгавар болсон огноо |
|
Гэрээний дүн |
|
Гэрээ гүйцэтгэсэн хаяг, байршил |
|
Гэрээнд оролцсон байдал (нэгийг сонгох) □Үндсэн нийлүүлэгч □Түншлэлийн гишүүн □Туслан гүйцэтгэгч |
Маягт 4.Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл
Гэрээний нэр |
Захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас |
Төсөвт өртөг |
Гэрээ эхэлсэн хугацаа |
Хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувь, мөнгөн дүнгээр |
Дуусах хугацаа |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Маягт 5. Үйлчилгээг үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалын талаарх танилцуулга
Техникийн тодорхойлолтод тусгагдсан ажлын даалгаврыг гүйцэтгэх аргачлалын талаарх танилцуулга болон хэрэв ажлын даалгаврын талаар гаргах санал, зөвлөмж ирүүлнэ.
Маягт 6. Үйлчилгээ үзүүлэх хуваарь
Техникийн тодорхойлолтод тусгагдсан ажлын даалгаврын дагуу үзүүлэх үйлчилгээг гүйцэтгэх хуваарийг боловсруулж ирүүлнэ.
Маягт 7.Хүний нөөцийн мэдээлэл
Албан тушаал |
Ажилтны нэр |
Боловсрол, мэргэжлийн ур чадвар |
Нийт ажлын туршлага, жилээр |
Тухайн албан тушаалд ажилласан туршлага, жилээр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Маягт 10. Санал болгож буй ажилтны жишиг намтар (cv)
Санал болгож буй албан тушаал:
Овог, нэр:
Мэргэжил: Төрсөн он, сар, өдөр: Тухайн байгууллагад ажилласан жил: Иргэншил:__________ |
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл:
Хариуцах ажил:
Ур чадварын:
[Хариуцах ажлын чиглэлээр туршлагажсан, сургалтад хамрагдсан байдлыг товч харуулна. Өмнө гүйцэтгэж байсан ижил төрлийн зөвлөх үйлчилгээнд хариуцаж байсан ажил, хугацаа, байршлыг зааж харуулах. Эдгээр мэдээллийг хагас хуудсанд багтааж бичнэ.]
Боловсрол:
[Мэргэжилтний их, дээд сургууль, коллеж болон бусад эзэмшсэн мэргэжлийн боловсролын байдал, сургуулийн нэрс, оролцсон/дүүргэсэн хугацаа болон хамгаалсан эрдмийн зэргийн хамт нэгтгэж харуулах. Эдгээр мэдээллийг хуудасны дөрөвний нэгт багтааж бичнэ.]
Ажилласан туршлага:
[Өнөөгийн байдлаас эхлэн эсрэг дарааллаар ажилласан туршлагыг бич. Сургууль төгссөнөөс хойш ажилласан бүх албан тушаалын нэр, ажил эрхэлсэн хугацаа, ажил олгогч байгууллага, байршил зэргийг бичнэ. Сүүлийн 10 жилийн туршлагын хувьд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ болон шаардлагатай бол харилцагчийн тодорхойлолтыг хавсаргана. Эдгээр мэдээллийг бичгийн 2 хуудсанд багтаан бичнэ.]
Хэлний мэдлэг:
[Эзэмшсэн хэлний мэдлэгийн түвшинг ярих, унших, бичих тус бүрт онц, сайн, дунд эсхүл муу гэж тодорхойлно.]
Батламж:
Дээрх мэдээлэл нь миний мэдлэг, чадвар, туршлагыг үнэн зөв харуулсан болохыг үүгээр баталж байна.
Мэргэжилтний овог, нэр, гарын үсэг: ________________________________ Огноо:_______
Эрх бүхий этгээдийн овог, нэр, гарын үсэг: _____________________ Огноо:_______
Маягт 11. Үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл
Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, зориулалт |
Хүчин чадал |
Тоо ширхэг |
["Өөрийн эзэмшил" эсхүл "түрээс" аль нэгийг бичих] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Маягт 12.Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт
|
Нууцалсан баримт бичиг, мэдээлэл |
Хүний эмзэг мэдээлэлд хамаарах хууль зүйн үндэслэл |
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
4. |
|
|
5. |
|
|
VI БҮЛЭГ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
Захиалагч, түүнээс томилсон үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн дагуу тендер шалгаруулалт зохион байгуулж үйлчилгээ үзүүлэхэд энэхүү гэрээний загварыг боловсруулж ашиглана.
Гэрээний ерөнхий нөхцөл (цаашид "ГЕН" гэх) болон гэрээний тусгай нөхцөл (цаашид "ГТН" гэх), гэрээ баталгаажуулах маягт, түүнд заасан бусад баримт бичиг нь хоёр талын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох баримт бичиг болно. Энэ гэрээ нь захиалагчаас ажил, түүнтэй холбогдох бараа нийлүүлэх, үйлчилгээг үзүүлэх харилцааг зохицуулсан жишиг заалтуудыг агуулна. Гэрээний нөхцөлийг боловсруулахад ГЕН-д өөрчлөлт оруулахгүй.
ГТН-ийг тухайн ажлыг гүйцэтгүүлэх нөхцөлд тохируулан ГЕН-ийн холбогдох зүйл, заалтыг тодруулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор ашиглана. Гэрээний нөхцөлийг бэлтгэхэд дараахыг анхаарна:
ГЕН-ийн аль нэг зүйлд тодорхой мэдээллийг ГТН-д тусгахаар заасан бол холбогдох мэдээллийг ГТН-д заавал оруулна. ГЕН-ийн аль нэг зүйл, заалтыг тухайн ажлыг гүйцэтгэхэд хэрэглэхгүй бол энэ тухай ГТН-д тусгах;
- Гэрээ баталгаажуулах маягтад шалгарсан тендерт оролцогчийн мэдээлэл болон "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерийн мэдээллийг тусгах;
- Гэрээний үнийг тендерийн үнэд залруулга болон хөнгөлөлтийг тооцох бол түүнийг тооцож, нэг валютад хөрвүүлсний дараах үнээр тогтоох;
- Гүйцэтгэх ажил, дагалдах бараа, үйлчилгээний дэлгэрэнгүй тодорхойлолт, зураг зэргийг гэрээнд хавсаргах;
- ГЕН, ГТН болон холбогдох хавсралтууд нь өөр хоорондоо зөрчилдөөнгүй байх;
- Гэрээ баталгаажуулах маягтын хаалтан дотор бичсэн жишээ, зааврыг тендер шалгаруулалтын үр дүнд шалгарсан тендерийн нөхцөлд тохирох үг, өгүүлбэр, тоо хэмжээ зэргээр тусгана. Зарим жишээ нөхцөлийг зөвхөн санаа өгөх зорилгоор оруулсан ба тухайн гэрээний онцлогийг харгалзан захиалагч эцэслэнэ.
- Гэрээний зүйл болон бусад хэсгийн гарчиг нь гэрээний нөхцөлийн утга агуулгыг тайлбарлах үндэслэл болохгүй.
ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. Энэхүү гэрээнд хэрэглэсэн үг, хэллэг, илэрхийлэл дор дурдсан утгыг агуулна: |
|
1.1.1. "Захиалагч" гэж Гэрээ баталгаажуулах маягтад нэрлэсэн этгээдийг; |
|
1.1.2. "Захиалагчийн төлөөлөгч" гэж Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлахаас бусад Гэрээтэй холбоотой бүх асуудлаар Гүйцэтгэгчтэй харилцах, хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй Захиалагчаас томилогдсон этгээдийг; |
|
1.1.3. "Гүйцэтгэгч" гэж гэрээ байгуулах эрх авсан бөгөөд Гэрээ баталгаажуулах маягтад нэрлэсэн этгээдийг; |
|
1.1.4. "Гүйцэтгэгчийн төлөөлөгч" гэж Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлахаас бусад Гэрээтэй холбоотой бүх асуудлаар Захиалагчтай харилцах эрхтэй Гүйцэтгэгчээс томилогдсон этгээдийг; |
|
1.1.5. "Талууд" гэж Захиалагч болон Гүйцэтгэгчийг хамтад нь нэрлэснийг; |
|
1.1.6. "Хууль" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг; |
|
1.1.7. "Үйлчилгээ" гэж ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод заасан ажлыг; |
|
1.1.8. "Ажлын байр" гэж ажил гүйцэтгэж байгаа газрыг; |
|
1.1.9. "Баталгаат хугацаа" гэж гүйцэтгэсэн ажлыг ашиглах явцад ажилд илэрсэн доголдлыг Гүйцэтгэгч хариуцах хугацааг; |
|
1.1.10. "Гомдлын шаардлага гаргах хугацаа" гэж Захиалагчаас баталгаат хугацаанд илрүүлсэн доголдолтой холбогдуулж Гүйцэтгэгчид шаардлага гаргах хугацааг; |
|
1.1.11. "Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал" гэж талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болгох байгалийн гамшиг, Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл /эс үйлдэхүй/, гоц халдварт, олон улсын хөл хориот өвчин, цар тахлын улмаас бүх нийтийн хорио цээр тогтоосон нөхцөл байдал бий болохыг ойлгоно. |
|
1.2. Гэрээг тайлбарлах, хэрэглэхэд дараах журмыг баримтална: |
|
|
1.2.1. Ганц тоогоор илэрхийлсэн үг нь олон тоон утгыг, олон тоогоор илэрхийлсэн үг нь ганц тоон утгыг илэрхийлж болно. |
|
1.2.2. Бүлэг болон зүйлийн гарчиг нь гэрээг системчлэх зорилготой бөгөөд гэрээг тайлбарлахад ашиглахгүй. |
|
1.2.3. Зүйл, заалт, үг өгүүлбэрийг энэ гэрээнд заасан нэр томьёог үндэслэн тайлбарлах бөгөөд гэрээнд тайлбарлаагүй тохиолдолд гэрээний агуулгад нийцүүлэн тайлбарлана. Хэрэв гэрээний агуулгад нийцүүлэн тайлбарлах боломжгүй тохиолдолд Иргэний хуульд заасан журмыг баримтлан тайлбарлана. |
|
1.2.4. Ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөл хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тусгай нөхцөлийг баримтална. |
|
1.2.5. Гэрээний хэрэгжилтийн явцад харилцах хэл нь Монгол хэл байх бөгөөд гэрээг өөр хэл дээр байгуулснаас хувиуд нь хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Монгол хэл дээрх хувийг баримтална. |
2.1. Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд үнийг төлнө. |
|
2.2. Захиалагч хууль тогтоомж болон гэрээнд заасан баримт бичиг, зөвшөөрлийг Гүйцэтгэгчид зохих ёсоор гаргаж өгнө. |
|
2.3. Захиалагч нь үйлчилгээ авахтай холбоотой гаргаж өгсөн ажлын даалгавар, техникийн нөхцөл зэрэг баримт бичгийн алдаатай холбоотой үр дагаврыг хариуцна. |
|
2.4. Захиалагчийг төлөөлөн гүйцэтгэгчтэй харилцах, хяналт тавих төлөөлөгчийг Захиалагч томилно. |
|
2.5. Захиалагчийн төлөөлөгчийн мэдээллийг Гэрээ баталгаажуулах маягтад заана. |
|
2.6. Захиалагчийн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр эрх, үүргээ аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно. |
|
2.7. Захиалагч нь ажил эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд ажлын талбайд нэвтрэх, үйл ажиллагаа явуулах эрхийг Гүйцэтгэгчид бичгээр олгоно. |
|
2.8. Ажлын талбайд нэвтрэх эрх олгоогүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хэтрэх болон түүнтэй холбоотой үүссэн аливаа үр дагаврыг Захиалагч хариуцна. |
|
3.1. Гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, Захиалагчид хүлээлгэн өгнө. |
|
3.2. Гүйцэтгэгч нь ажлын талбайд ажиллах хүч (удирдах ажилтан, инженер, техникийн ажилтан гэх мэт) болон ашиглаж буй тоног төхөөрөмж, машин механизмын дэлгэрэнгүй жагсаалт, мэдээллийг Захиалагчид өгнө. |
|
3.3. Ажил гүйцэтгэхэд шаардагдах материал, техник, тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгсэл, баримт бичгүүд, Гүйцэтгэгчийн түр ба байнгын ажлын байранд ажиллах ажилтан болон үйлчилгээг гүйцэтгэгч хариуцна. |
|
3.4. Ажлын явцад шаардлагатай ус, хий, цахилгаан холбооны болон бусад хангамжийг Гүйцэтгэгч хариуцна. |
|
3.5. Гүйцэтгэгч нь нийт ажлын 20 (хорь) хувиас дээш ажлыг Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй. |
|
3.6. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй. |
|
3.7. Гүйцэтгэгч нь захиалагч, түүний эрх олгосон этгээдийг ажлын талбайд чөлөөтэй нэвтрүүлэх үүрэгтэй. |
|
3.8. Гүйцэтгэгч нь Захиалагчтай харилцах эрх бүхий этгээдийг томилж, гэрээ баталгаажуулах маягтад заана. |
|
3.9. Гүйцэтгэгчийн төлөөлөгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тухайн салбараар мэргэшсэн, дадлага туршлага бүхий хүн байна. |
|
3.10. Гүйцэтгэгчийн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр эрх, үүргээ аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно. |
|
3.11. Захиалагч нь үйлчилгээтэй холбоотой нөхцөл байдлын талаарх өөртөө байгаа бүх өгөгдөл мэдээллийг Гүйцэтгэгчид мэдээллийн журмаар ажил эхлэхээс өмнө өгнө. |
|
3.12. Гүйцэтгэгч ажлын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Галын аюулгүй байдлын хууль зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдалд холбогдох бусад хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, норм ба дүрмийг дагаж мөрдүүлнэ. |
|
3.13. Гүйцэтгэгч нь ажлын талбай дээрх бүх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангана. |
|
3.14. Ажил, түүний бүрэлдэхүүн хэсгийг байгалийн болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаална. |
|
3.15. Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. |
|
3.16. Гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой үүссэн аливаа хариуцлагыг бүрэн хариуцна. |
|
3.17. Гүйцэтгэгч нь ГЕН-ийн 3.19-3.22-т заасан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх аливаа үр дагаврыг бүрэн хариуцна. |
|
3.18. Ажилд ашигласан эсхүл бий болгосон аюултай, хортой, бохирдсон материал, бодисыг холбогдох хууль тогтоомж, Захиалагчийн шаардлагын дагуу хадгалж, устгана. |
|
4.1. Гүйцэтгэгч нь ГТН-д заасан хугацаанд ажлыг эхлүүлж, ажлын хуваарийн дагуу гүйцэтгэнэ. |
|
4.2. Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй хөтөлбөр (төлөвлөгөө)-ийг ГТН-д заасан хугацаанд захиалагчийн төлөөлөгчид хүргүүлнэ. |
|
4.3. Хөтөлбөрт ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааны ерөнхий аргачлал, зохион байгуулалт, дэс дараалал, ажлыг эхлэхээс дуусах хүртэл ажлын үе шатны хугацааг болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан байна. |
|
4.4. Хөтөлбөр (төлөвлөгөө)-т өөрчлөлт оруулсан тохиолдолд Захиалагчийн төлөөлөгчид мэдэгдэнэ. |
|
4.5. Гүйцэтгэгч дараах тохиолдолд ажил гүйцэтгэх хугацааг сунгах тухай хүсэлт гаргаж болно: |
|
4.5.1. ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүйд хүргэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон; |
|
4.5.2. холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт шинээр батлагдсан, өөрчлөгдсөн нь ажлын гүйцэтгэлд нөлөөлөхөөр байвал; |
|
4.5.3. Захиалагч хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй; |
|
4.5.4. Захиалагч зөвшөөрөл, баримт бичиг гаргуулах хүргүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь ажлын хугацаанд нөлөөлсөн. |
|
4.6. Гүйцэтгэгч хугацаа сунгах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт Захиалагчид ирүүлнэ. |
|
4.7. ГЕН-ийн 4.5.1-т заасан нөхцөл байдал үүссэн болохыг Гүйцэтгэгч нотлох үүрэгтэй. |
|
4.8. Захиалагч ГЕН-ийн 4.5-д заасан үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд Гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн хугацааг сунгаж болно. |
|
4.9. Гүйцэтгэгч ажлын явцын тайланг ГТН-д заасан хуваарийн дагуу гаргаж Захиалагчийн төлөөлөгчид хүргүүлнэ. |
|
4.10. Явцын тайланд үйл ажиллагаа бүрийн бодит гүйцэтгэлийн хувийг гаргаж, түүнийг төлөвлөсөн хувьтай харьцуулсан харьцуулалт, хийгдээгүй ажил байвал тухайн ажлын талаарх мэдээлэл, хэзээ хийх санал, Захиалагчийн төлөөлөгчийн шаардсан бусад мэдээллийг тусгана. |
|
4.11. Гүйцэтгэгч нь ажил, түүний бүрэлдэхүүн хэсгийг ажиллуулж, техник үйлчилгээ хийх, задлах, буцаан угсрах, тохиргоо хийх болон засварлах талаар ашиглалт үйлчилгээний зааварчилгааг Захиалагчид гаргаж өгнө. |
|
5.1. Гэрээний үнийг гэрээ баталгаажуулах маягтад заана. |
|
5.2. Гэрээний үнэд хуулийн 11.11-д заасан үндэслэлээр тохируулга хийх эсэх, тохируулга хийх бол аргачлалыг ГТН-д тусгана. |
|
5.3. ГЕН-ийн 5.2-т заасны дагуу үнэ тохируулж, гэрээний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсноос хойш өөрчлөгдсөн үнийг баримтална. |
|
5.4. Тендер шалгаруулалтын баримт бичигт урьдчилгаа төлбөр олгохоор заасан бөгөөд Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийн хүсэлт гаргасан бол Захиалагч урьдчилгаа төлбөрийг ГТН-д заасан хэмжээгээр олгоно. |
|
5.5. Захиалагч нь урьдчилгаа төлбөрийн баталгааг хүлээн авснаас хойш Гүйцэтгэгчид ГТН-д заасан хугацаанд урьдчилгаа төлбөр олгоно. |
|
5.6. Захиалагч нь төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхийг үндэслэн ГТН-д заасан хугацаанд төлбөрийг төлнө. |
|
5.7. Захиалагч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тухай баримтын хуулбар хувь болон холбогдох баримтыг төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхэд хавсаргахыг шаардаж болно. |
|
5.8. Гүйцэтгэгчийн хүсэлтээр Захиалагч ажил хүлээлгэн өгөх хугацааг ГЕН-ийн 4.8-д заасны дагуу сунгасан бол сунгагдсан хугацаагаар Захиалагчийн төлбөр төлөх хугацааг сунгагдсан гэж үзнэ. |
|
5.9. Захиалагчийн төлсөн аливаа төлбөрийг ажил, түүний бүрэлдэхүүний хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. |
|
5.10. Төлбөрийн нэхэмжлэх нь Монгол Улсын Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэгдсэн байна. |
|
5.11. Захиалагч нь алданги болон бусад төлбөр шаардах эрхтэй бол Гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутгана. |
|
6.1. ГЕН-ийн 5.4-д заасны дагуу урьдчилгаа төлбөр олгохоор бол ГТН-д заасан хэмжээний урьдчилгаа төлбөрийн баталгааг ГТН-д заасан хугацааны дотор хуульд заасан хэлбэрээр, холбогдох маягтын дагуу ирүүлнэ. |
|
6.2. Гүйцэтгэлийн баталгаа гаргуулахаар Өгөгдлийн хүснэгтэд заасан бол Гүйцэтгэгч нь тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн 3 хувийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг холбогдох маягтын дагуу захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ. Төсвийн жил дамжин хэрэгжих гэрээний гүйцэтгэлийн баталгааг Гүйцэтгэгч жил бүр шинэчлэн ирүүлнэ. |
|
6.3. Захиалагч дараах нөхцөл бий болсон тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Гүйцэтгэлийн баталгаагаар үл маргах журмаар хангуулна: |
|
6.3.1. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ аливаа шалтгааны улмаас гүйцэтгээгүй; |
|
6.3.2. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй; |
|
6.3.3. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. |
|
6.4. Захиалагч Гүйцэтгэлийн баталгаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь Гүйцэтгэгчээс алданги, хохирол шаардах эрхийг хязгаарлахгүй. |
|
6.5. ГЕН-ийн 4.8-д заасны дагуу хугацаа сунгагдсан тохиолдолд Гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааг мөн хугацаагаар сунгуулна. |
|
6.6. Чанарын баталгаа шаардсан тохиолдолд ГЕН-ийн 6.8-д заасан Чанарын баталгаа гаргаснаар Гүйцэтгэлийн баталгааг чөлөөлнө. |
|
6.7. Үйлчилгээний чанарын баталгааг хангуулах зорилгоор баталгаат хугацаанд Чанарын баталгаа гаргуулж болно. Чанарын баталгаа гаргуулах бол чанарын баталгааны хэмжээг ГТН-д заана. |
|
6.8. Гүйцэтгэгч Чанарын баталгааг хуулийн 42.5-д заасны дагуу баталгаажуулж болно. |
|
6.9. ГЕН-ийн 6.9-д заасны дагуу баталгаажуулсан тохиолдолд Захиалагч барьцаалсан мөнгийг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр олгоно. |
|
6.10. Баталгаат хугацаанд үйлчилгээнд аливаа доголдол илрээгүй бол Чанарын баталгааг чөлөөлнө. |
|
6.11. ГЕН-ийн 8.6-д зааснаар Захиалагч доголдлыг арилгасан бол доголдол арилгахтай холбоотой гарсан зардал, хохирлыг суутгаж, баталгаат хугацаа дуусмагц үлдсэн мөнгийг Гүйцэтгэгчид олгоно. |
|
6.12. ГЕН-ийн 8.5-д заасны дагуу доголдлыг арилгасан тохиолдолд баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаа хэвийн үргэлжилнэ. |
|
6.13. Ажил, түүний бүрэлдэхүүн хэсэгт баталгаат хугацаа тогтоох бөгөөд баталгаат хугацааг ГТН-д заана. |
|
6.14. Захиалагч нь баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг арилгуулахыг Гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. |
|
7.1. Үйлчилгээ үзүүлэх хугацаанд Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч түүний эрх бүхий этгээдийн аливаа үйлдэл (эс үйлдэхүй)-н улмаас бусдад эдийн болон эдийн бус хохирол (хүний амь нас, эрүүл мэнд) учирсан бол хохирлыг Гүйцэтгэгч хариуцна. |
|
7.2. Захиалагч түүний эрх олгогдсон этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй)-н улмаас эдийн болон эдийн бус хохирол (хүний амь нас, эрүүл мэнд) учирсан бол Гүйцэтгэгч хариуцахгүй. |
|
7.3. Захиалагч дараах эрсдэлийг хариуцна: |
|
7.3.1. Үйлчилгээний үр дүнг захиалагчид шилжүүлснээс хойш ажлын үр дүн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэмтсэн, устсан; |
|
7.3.2. гүйцэтгэсэн үйлчилгээг хүлээлгэн өгөх мэдэгдэл өгсөн боловч захиалагч ажлыг хүлээн авах үүргээ биелүүлээгүйгээс ажил, түүний бүрэлдэхүүн хэсэг гэмтсэн, устсан; |
|
7.3.3. Захиалагчийн буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-н улмаас үйлчилгээ, материал болон тоног төхөөрөмж гэмтсэн, устсан; |
|
7.3.4. Захиалагчийн ажлын даалгаврын алдааны улмаас үүссэн аливаа эрсдэл. |
|
7.4. Үйлчилгээний доголдлын улмаас захиалагч ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзсан бол ажлыг хүлээн авах хүртэлх хугацаанд бий болсон аливаа эрсдэлийг захиалагч хариуцахгүй. |
|
7.5. Гүйцэтгэгч нь ажлын явцад учирч болзошгүй эрсдэлийг ажил эхлэх өдрөөс дуусах хүртэл хугацаанд ГТН-д заасан даатгалд даатгуулна. |
|
7.6. Захиалагч болон гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй хохирлыг Гүйцэтгэгч даатгуулна. |
|
7.7. Гүйцэтгэгч нь даатгалын гэрээ, гэрчилгээний хуулбар хувийг захиалагчийн төлөөлөгчид хүргүүлнэ. |
|
7.8. Гүйцэтгэгч даатгалын гэрээ, гэрчилгээний хуулбар хувийг ирүүлээгүй бол захиалагч уг даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамжийг Гүйцэтгэгчээс гаргуулна. |
|
7.9. Даатгалын нөхцөлийг Захиалагчийн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно. |
|
8.1. Гүйцэтгэгчээс ирүүлсэн үйлчилгээ, түүний хэсэг нь зөрчил, доголдолгүй байна. |
|
8.2. Захиалагчийн төлөөлөгч үйлчилгээний явцад зөрчил, доголдолтой байж болзошгүй аливаа ажилд зөрчил, доголдлыг илрүүлэх, уг ажлын далд хэсгийг нээж шалгалт, туршилт явуулах талаар зааварчилгааг Гүйцэтгэгчид өгнө. |
|
8.3. Захиалагч хүлээж авсан ажил, түүний бүрэлдэхүүн хэсэгт ГТН-д заасан баталгаат хугацааны дотор зөрчил, доголдол илэрвэл гомдлын шаардлага гаргах хугацаа дуусахаас өмнө зөрчил, доголдол арилгах тухай мэдэгдлийг Гүйцэтгэгчид хүргүүлнэ. |
|
8.4. Гүйцэтгэгч Доголдол арилгах тухай мэдэгдлийг хүлээн авмагц доголдол арилгах ажлыг эхлүүлнэ. |
|
8.5. Доголдол арилгах тухай мэдэгдэл өгсөн тухай бүр Гүйцэтгэгч уг зөрчил, доголдлыг мэдэгдэлд заасан хугацаанд өөрийн зардлаар арилгана. |
|
8.6. Гүйцэтгэгч зөрчил, доголдлыг мэдэгдэлд заасан хугацаанд арилгаагүй бол Захиалагч өөрийн зардлаар арилгаж болно. |
|
8.7. Захиалагчийн гаргасан зардлыг Гүйцэтгэгч үл маргах журмаар төлнө. |
|
8.8. Доголдлыг арилгах явцад ажил, түүний бүрэлдэхүүн хэсгийг Захиалагч ашиглаж чадаагүй бол доголдлыг арилгах хугацаагаар баталгаат хугацаа сунгагдана. |
|
8.9. Ажил хүлээн авсан баримт (акт) үйлдсэн ч ажил, түүний бүрэлдэхүүн хэсэгт илэрсэн, далд доголдол, түүний улмаас үүссэн аливаа үр дагаврыг Гүйцэтгэгч хариуцна. |
|
8.10. Зураг төслийг Захиалагч боловсруулсан бол зураг төсөлтэй холбоотой аливаа асуудал (зураг төслийн үнэн зөв, түүнээс үүссэн ажлын доголдол гэх мэт)-ыг Захиалагч хариуцна. |
|
8.11. Гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэсэн Ажлын зураг төсөл, холбогдох баримт бичгүүд, мэдээлэл ба өгөгдлүүдийн үнэн зөвийг хариуцна. |
|
9.1. Захиалагч дараах үндэслэлээр гэрээг цуцалж болно: |
|
9.1.1. Гүйцэтгэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйлчилгээ үзүүлээгүй; |
|
9.1.2. Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй; |
|
9.1.3. Гүйцэтгэгч Гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн бусдад шилжүүлсэн, бусдаар гүйцэтгүүлсэн; |
|
9.1.4. Гүйцэтгэгч нь тендерт оролцохдоо буюу гэрээг гүйцэтгэх явцдаа авилгийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүх болон холбогдох байгууллагаар тогтоогдсон; |
|
9.1.5. ГТН-д заасан алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 (тавин) хувиас хэтэрсэн; |
|
9.1.6. Гүйцэтгэгч нийт ажлын 20 (хорь)-аас дээш хувийг нэг буюу түүнээс дээш туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн; |
|
9.1.7. Ажил гүйцэтгэх хугацаанд Гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дуусаж сунгагдаагүй, түдгэлзүүлсэн, хүчингүй болсон. |
|
9.1.8. Гүйцэтгэгч өөрийн тендерийн давуу эрх тооцуулсан нөхцөлийн дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй, эсхүл хуулийн этгээдийн хувьд тус нөхцөлийг хангахгүй болсон. |
|
9.2. Захиалагч ГЕН-ийн 9.1-д заасан үндэслэлээс гадна хэдийд ч гэрээг цуцалж болно. |
|
9.3. Гүйцэтгэгч дараах үндэслэлээр гэрээг цуцалж болно: |
|
9.3.1. Захиалагч нь гэрээнд заасан үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд тогтоосон нэмэлт хугацаанд биелүүлээгүй; |
|
9.3.2. ГТН-д заасан алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 (тавин) хувиас хэтэрсэн; |
|
9.3.3. Захиалагч нь ажлыг түр зогсоосон нь гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол. |
|
9.4. Гэрээг цуцлах тал нь нөгөө талдаа үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлнэ. Нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх ердийн боломжит хугацаа байна. |
|
9.5. Тогтоосон нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсхүл нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнд хүрэхгүй болох нь илт, ГЕН-ийн 4.8-т зааснаар хугацаа сунгагдсан бол Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоохгүй байж болно. |
|
9.6. Нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэлд хариу ирүүлээгүй эсхүл тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах тал нь нөгөө талд гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлнэ. |
|
9.7. Гүйцэтгэгч ГЕН-ийн 9.6-т заасан мэдэгдлийг хүлээн авсан бол нэн даруй эсхүл мэдэгдэлд заасан хугацаанд ажлын гүйцэтгэсэн хэсгийг хамгаалах, ажлын талбайг цэвэр аюулгүй нөхцөлд үлдээхэд чиглэснээс бусад цаашид гүйцэтгэх бүх ажлаа зогсоож, Гэрээг цуцлах өдөр хүртэл гүйцэтгэсэн ажил, түүний бүрэлдэхүүн хэсэгт холбогдох баримт бичгүүдийг Захиалагчид баримт (акт үйлдэн)-аар хүлээлгэн өгнө. |
|
9.8. ГЕН-ийн 9.1-д заасны дагуу Гэрээг цуцалсан тохиолдолд Гүйцэтгэгч гэрээг цуцлах өдөр хүртэлх гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шаардах эрхтэй. |
|
9.9. ГЕН-ийн 9.2-т заасны дагуу Гэрээг цуцалсан тохиолдолд Захиалагч гүйцэтгэгчид дараах төлбөрийг төлнө: |
|
9.9.1. Гэрээ цуцлах өдөр хүртэлх гүйцэтгэсэн ажлын төлбөр; |
|
9.9.2. Ажлын талбайгаас Гүйцэтгэгчийн тоног төхөөрөмжийг нүүлгэхтэй холбоотой үүссэн зардал; |
|
9.9.3. Гэрээг цуцалсантай холбоотойгоор Гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид төлөх шаардлагатай болсон аливаа төлбөр; |
|
9.9.4. Гүйцэтгэгчээс ажлыг хамгаалах, ажлын талбайг цэвэр, аюулгүй нөхцөлд үлдээхэд зарцуулсан зардал; |
|
9.9.5. Гэрээг цуцалсантай шууд холбоотой бусад зардал, учирсан хохирол.
|
|
|
10.1. Талуудын мэдэгдэл, зааварчилгаа, мэдээлэл болон бусад харилцаа төлөөлөгчөөр дамжина. |
10.2. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бүх мэдэгдэл (зөвшөөрөл, татгалзал, баталгаа, баталгаажуулалт, нэхэмжлэх, гэрчилгээ, шийдвэр, хүсэлт, захидал үүгээр хязгаарлагдахгүй) нь бичгээр үйлдэгдэнэ. |
|
10.3. Мэдэгдлийг биечлэн хүргүүлэх эсхүл баталгаат шуудангаар гэрээ баталгаажуулах маягтад заасан төлөөлөгчийн хаягаар илгээнэ. |
|
10.4. Дараах тохиолдолд мэдэгдлийг хүлээн авсанд тооцно: |
|
10.4.1. баталгаат шуудангаар илгээсэн тохиолдолд шууданд хийсэн өдрөөр төлбөр төлсөн баримтыг үндэслэн; |
|
10.4.2. биечлэн хүргүүлсэн мэдэгдлийг нөгөө талын төлөөлөх эрх бүхий этгээд хүлээн авсан огноогоор, тэмдэглэлийг үндэслэн. |
|
10.5. Аль нэг тал нь ажлын газрын хаяг, утас, шуудангийн хаягаа сольсон тохиолдолд нөгөө талдаа нэн даруй бичгээр мэдэгдэнэ. |
|
10.6. ГЕН-ийн 10.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг мэдэгдээгүй тал хариуцна. |
|
10.7. Нэн даруй мэдэгдэх шаардлагатай яаралтай мэдэгдлийг ГЕН-ийн 10.2-т зааснаас өөр хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд мэдэгдлийг дараа нь баталгаажуулж бичгээр хүргүүлнэ. |
|
10.8. Талууд төлөөлөгчийг өөрийн санаачилгаар өөрчилж болно. |
|
10.9. Төлөөлөгч өөрчлөгдсөн тохиолдолд нэн даруй нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ. |
|
10.10. Мэдэгдэлд төлөөлөгчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, холбоо барих утас (ажлын болон хувийн), цахим шуудангийн хаягийг заавал тусгасан байна. |
|
10.11. Төлөөлөгч өөрчлөгдсөн мэдэгдлийг нөгөө талд хүргүүлснээр өмнөх төлөөлөгчийн эрх, үүрэг дуусгавар болно. |
|
10.12. Талууд үйлчилгээний чанар, үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ажлын ерөнхий гүйцэтгэлийн хүрээнд хамаарсан, техник технологийн хувьд боломжтой бөгөөд гэрээний хугацаа, үнэд нөлөөлөхгүй бол ажилд өөрчлөлт оруулж болно. |
|
10.13. Гүйцэтгэгч болон Захиалагч өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрчлөлтийн төслийг гүйцэтгэгч гаргана. |
|
10.14. Захиалагч төслийг үндэслэн ГЕН-ийн 10.12-т заасан нөхцөл, шаардлага хангасан гэж үзвэл өөрчлөлт хийх мэдэгдлийг хүргүүлнэ. |
|
10.15. Захиалагчийн зөвшөөрөлгүй өөрчлөлт хийсэнтэй холбоотой техник, технологийн алдаа гарсан, гэрээний хугацаа хэтэрсэн, үнэ өссөн тохиолдолд үр дагаврыг Гүйцэтгэгч хариуцна. |
|
Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал |
10.16. Үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүйд хүргэсэн Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд Гүйцэтгэгч энэ тухай нэн даруй Захиалагчийн төлөөлөгчид бичгээр мэдэгдэнэ. Бичгээр мэдэгдэх нь хугацаа шаардахаар бол ГЕН-ийн 10.7-д заасан хэлбэрээр урьдчилан мэдэгдэж болно. |
10.17. Гүйцэтгэгч нь Захиалагчаас зааварчилгаа өгөх хүртэл гэрээг хэрэгжүүлэх боломжит бүх арга замыг хайна. |
|
10.18. Захиалагч ердийн боломжит хугацаанд зааварчилгаа өгөх бөгөөд талууд харилцан зөвшилцөж гэрээг хэрэгжүүлэх боломжит бүх арга хэмжээг авна. |
|
10.19. Гэрээг хэрэгжүүлэх захиалагчийн зааварчилгаа, Гүйцэтгэгчийн авсан арга хэмжээ үр дүнд хүрээгүй тохиолдолд Гүйцэтгэгч ГЕН-ийн 4.5-д заасан хүсэлтийг гаргаж болно. |
|
10.20. Үйлчилгээг үзүүлэх явцад болон үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол буруутай тал нь хариуцлагыг хүлээж, холбогдон гарах зардал, хохирлыг арилгана. |
|
10.21. Захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг Гүйцэтгэгчид төлнө. |
|
10.22. Гүйцэтгэгч нь үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг Захиалагчид төлнө. |
|
10.23. Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж авсан хуулиар тогтоосон болон байгууллагаас нууц гэж нууцалж хамгаалалтад авсан аливаа мэдээллийг нөгөө тал зөвшөөрсөн эсхүл эрх бий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй. |
|
10.24. Талуудын хувьд нууц мэдээллийг нөгөө талдаа ил болгож байгаа тохиолдолд нууц гэсэн тэмдэглэл хийж, нууцыг задруулахгүй байх мэдэгдлийн хамт өгнө. |
|
10.25. Гэрээнээс үүссэн аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. |
|
10.26. Маргааныг зөвшилцөж, шийдвэрлэж эс чадвал Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. |
ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ
ГЕН 4.1. |
Үйлчилгээ үзүүлж эхлэх хугацаа: [он, сар, өдөр] |
ГЕН 4.2. |
Үйлчилгээ үзүүлэх дэлгэрэнгүй хөтөлбөр (төлөвлөгөө) ирүүлэх хугацаа: [он, сар, өдөр] |
ГЕН 4.9. |
Үйлчилгээний явцын тайлан гаргах хуваарь болон ирүүлэх хугацаа: [он, сар, өдөр] |
ГЕН 5.2. |
Үнийн тохируулга: ["Хийнэ", "Хийхгүй" аль нэгийг сонгох] Хэрвээ тохируулга хийх бол: [Зөвхөн үндсэн материал, түүхий эд, ажиллах хүчний зардлын хэлбэлзлийг тусгах зорилгоор үнийн тохируулга хийнэ. Ингэхдээ төлбөрийн мэдэгдлийн нийт дүнгээс урьдчилгаа төлбөрийг хассан дүнгийн төлбөр хийх валют тус бүрийн үнийн дүнг холбогдох үнийн тохируулгын үзүүлэлт (Pc)-ийг ашиглан тохируулна. Pc = Ac + Bc Imc / Ioc Энд: Pc– гэрээний үнийн "с" валютаар төлөгдөх хэсэгт хийх үнийн тохируулгын үзүүлэлт; Ac ба Bc– гэрээний үнийн "с" валютаар төлөгдөх хэсгийн тохируулга хийгдэхгүй болон хийгдэх хувийн жинг үзүүлсэн, гэрээний тусгай нөхцөлд заасан итгэлцүүр;[2] Imc– нэхэмжилж буй сарын эцсийн хоногт зонхилж буй "с" валютын индекс; Ioc– тендерийг нээх өдрийн зонхилж буй "с" валютын индекс Хэрэв индексийн дүн нь түүнийг тооцоонд ашигласнаас хойш өөрчлөгдсөн бол тооцоог залруулж, дараагийн төлбөрийн мэдэгдэлд энэ дагуу тохируулга хийнэ. Индексийн дүнг тооцохдоо үнийн хэлбэлзлийн улмаас гарсан зардлын бүх өөрчлөлтийг энд харгалзсан гэж үзнэ.] |
ГЕН 5.4. |
Урьдчилгаа төлбөр олгох эсэх: ["Тийм", "Үгүй" аль нэгийг сонгох] Хэрвээ урьдчилгаа төлбөр олгох бол: Урьдчилгаа төлбөрийн хэмжээ: [мөнгөн дүн бич] |
ГЕН 5.5. |
Урьдчилгаа төлбөр олгох хугацаа: [ажлын хоног бичих]
|
ГЕН 5.6. |
Төлбөр төлөх хугацаа: [он, сар, өдөр] Төлбөрийг хэсэгчилсэн төлөх бол төлбөр төлөх үе шатны хугацаа: [он, сар, өдөр] |
ГЕН 6.1. |
Урьдчилгаа төлбөрийн хэмжээ: [мөнгөн дүн бич] Урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлэх хугацаа: [он, сар, өдөр] |
ГЕН 6.7. |
Чанарын баталгаа: Чанарын баталгаа шаардах эсэх: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэдгээс аль нэгийг сонгож бичих.] Чанарын баталгаа шаардах бол, Чанарын баталгааны хэмжээ: [Гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийн хооронд сонго.] |
ГЕН 6.13. |
Баталгаат хугацаа: [Тендер шалгаруулалтын баримт бичигт үндэслэн баталгаат хугацааг тогтоож бичих]
|
ГЕН 7.5. |
Даатгал: [Ажлын онцлогийг харгалзан гарч болох эрсдэлийг тодорхойлон Гүйцэтгэгчийн даатгуулах даатгалуудыг нэрлэн бичих]
|
ГЕН 10.21. |
Захиалагчийн төлөх алдангийн хувь: Алдангийн хувь: [ хоног тутамд 0.5 хүртэл хувиар тогтоож бичих]
|
ГЕН 10.22. |
Гүйцэтгэгчийн төлөх алдангийн хувь: Алдангийн хувь: [ хоног тутамд 0.5 хүртэл хувиар тогтоож бичих] |
[Тендер шалгаруулалтын нэрийг бичих] гэрээ.
Дугаар № [Тендер шалгаруулалтын дугаарыг бичих]
|
|
............................... хот/аймаг |
Нэг талаас [захиалагчийн нэрийг бичих] (цаашид "Захиалагч" гэх), нөгөө талаас [гүйцэтгэгчийн нэрийг бичих] (цаашид "Гүйцэтгэгч" гэх) нь Гүйцэтгэгчийн ирүүлсэн тендерийг хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.
Энэхүү гэрээ нь Захиалагч болон Гүйцэтгэгчийн хооронд ажил гүйцэтгэх, дагалдах бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх (цаашид хамтад нь "Үйлчилгээ" гэх) болон үнэ төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
- Энэ гэрээний дагуу гүйцэтгэх Үйлчилгээний үнэ нь [гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлд заасан үнийн дүнг тоогоор болон үсгээр бичих] төгрөг (цаашид "гэрээний үнэ" гэх) байна. Гэрээний үнэ нь санхүүжилтийн дээд хэмжээ байна.
- Гэрээний үнийг Гүйцэтгэгч [Гүйцэтгэгчийн нэрийг бичих]-ийн харилцах [Банкны нэрийг бичих] банкны [дансны дугаар бичих] дугаар дансанд шилжүүлнэ.
- Дор дурдсан баримт бичиг нь цаашид гэрээний хэсэг болно. (цаашид "гэрээний баримт бичиг" гэх). Үүнд:
- Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;
- Гүйцэтгэгч тендер илгээсэн маягт;
- Гэрээний тусгай нөхцөл;
- Гэрээний ерөнхий нөхцөл;
- Гүйцэтгэлийн баталгаа;
- Урьдчилгаа төлбөрийн баталгаа;
- Техникийн тодорхойлолт;
- Үйлчилгээ үзүүлэх хуваарь.
- Гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар талуудыг дараах эрх бүхий этгээдүүд төлөөлнө. Үүнд:
- Захиалагчийн төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх-ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
4.2. Гүйцэтгэгчийн төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх-ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг]______________ ТАМГА
|
|
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг] _____________ ТАМГА
|
[1] Хэрэв тендер шалгаруулалт нь урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулагдах бол "5. Тендер нь тендерийн баримт бичигт зааснаар хугацаагүй хүчинтэй байна." гэж сольж бичнэ үү.
[2] AC ба BC – гэсэн хоёр итгэлцүүрийн нийлбэр нь валют бүрийн томъёонд 1 (нэг) байна. Энэ хоёр итгэлцүүр нь ихэвчлэн ихэнх валютын хувьд ижил байдаг. Төлбөрийн тохируулга хийхгүй хэсэгт зориулсан А итгэлцүүр нь тогтмол үнийн болон бусад тохируулга үл хийгдэх элементүүдийг тусгасан ойролцоо үзүүлэлт (ихэвчлэн 0,15) юм. Валют бүрийн тохируулгын дүнг гэрээний үнэд нэмнэ.
Текст томруулах
A
A
A