A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/261

Улаанбаатар хот

Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг нэгдүгээр, "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар, "Харьцуулалтын аргаар үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг гуравдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН