- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ АРГААР БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ
Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ
ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ АРГААР
БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ
БАРИМТ БИЧИГ
2023 он
[ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН НЭР]
ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ АРГААР
БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН
БАРИМТ БИЧИГ
Тендер шалгаруулалтын нэр:
|
[төсөл, арга хэмжээний батлагдсан нэр бичих]
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
[тендер шалгаруулалтын дугаарыг бичих] |
1
САНАМЖ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулахад энэ жишиг баримт бичгийг баримтална.
Энэ тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн санамж болон бүлэг, зүйлийн оноосон нэр нь зөвхөн уг баримт бичгийг ойлгоход хялбар болгох зорилготой.
I БҮЛЭГ.ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА (ТШЗ)
Нэгдүгээр бүлэгт заасан тендер шалгаруулалтын зааварчилгаанд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэнэ.
II БҮЛЭГ.ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ
Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "Мэргэжлийн байгууллага" гэх) нь оролцогч болон тендерт тавих шалгуур үзүүлэлт, мэдээллийг хоёрдугаар бүлэг дэх өгөгдлийн хүснэгтэд тусгана. Тендер шалгаруулалтын зааварчилгааны холбогдох зүйл, заалттай уялдуулан хаалт дотор налуугаар бичсэн зааварт нийцүүлэн тохирох мэдээллийг тусгаж өгөгдлийн хүснэгтийг боловсруулна.
III БҮЛЭГ.ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
Мэргэжлийн байгууллага худалдан авах барааны техникийн тодорхойлолт, үйлчилгээний тодорхойлолт (цаашид "техникийн тодорхойлолт" гэх) болон шаардлагатай бусад мэдээллийг энэ бүлэгт тусгана.
IV БҮЛЭГ.ТЕНДЕРИЙН ЖИШИГ МАЯГТУУД
Дөрөвдүгээр бүлэгт оролцогч тендер бэлтгэхэд шаардлагатай жишиг маягтууд багтана. Оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн жишиг маягтуудын хаалт дотор налуугаар бичсэн тохирох мэдээллийг зааварт нийцүүлэн бүрэн, үнэн зөв бөглөж ирүүлнэ.
Тавдугаар бүлэгт заасан ерөнхий гэрээний нөхцөл нь гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягтуудаас бүрдэнэ. Ерөнхий гэрээний ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэх ба өөрчлөлт оруулах шаардлагатай бол гэрээний тусгай нөхцөлд өөрчлөлтийг тусгана. Мэргэжлийн байгууллага гэрээ байгуулах эрх олгосон оролцогч болон түүний ирүүлсэн тендерийн мэдээллийг гэрээ баталгаажуулах маягт 1-д тусгаж, гэрээ байгуулна. Захиалагч цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахад энэ бүлэгт хавсаргасан гэрээ баталгаажуулах маягт 2-ын дагуу гэрээ байгуулна.
I БҮЛЭГ.ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА (ТШЗ)
I БҮЛЭГ.ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА (ТШЗ)
2. Санхүүжилтийн эх үүсвэр болон нэгж үнэ
3. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж
5. Түншлэлийн болон туслан гүйцэтгүүлэх гэрээ
6. Нийлүүлэх барааны гарал үүсэл
7. Тендер шалгаруулалтын баримт бичиг
8. Тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах
9. Тендер ирүүлэхийн өмнөх уулзалт
10. Тендер шалгаруулалтын баримт бичиг болон тендерийн хэл
14. Ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичиг
16. Чадавхын болон туршлагын шаардлага
17. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт
18. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт
19. Тендерийн үнэ ба үнийн хөнгөлөлт
21. Тендер хүчинтэй байх хугацаа
22. Тендерийн баталгааны мэдэгдэл
23. Тендер баталгаажуулах, илгээх
24. Тендер хүлээн авах эцсийн хугацаа
Д.МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ШИЙДВЭР ГАРГАХ
25. Тендерийн талаар тодруулга авах
26. Тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх
28. Арифметик алдааг залруулах
Е.ШИЙДВЭР ХҮРГҮҮЛЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
30. Гүйцэтгэлийн баталгааны мэдэгдэл
31. Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах
Ё.ЦАХИМ ДЭЛГҮҮРЭЭС БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ
32. Худалдан авах гэрээ байгуулах
33. Оролцогчийг ерөнхий гэрээнд нэмж оруулах
1
I БҮЛЭГ.ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА (ТШЗ) |
|
А.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ |
|
1. Тендерийн цар хүрээ |
1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "Хууль" гэх)-ийн дагуу өгөгдлийн хүснэгтэд заасан худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "мэргэжлийн байгууллага" гэх) III бүлэгт тодорхойлсон бараа, үйлчилгээ худалдан авахаар тендер шалгаруулалтыг зохион байгуулна. Тендер шалгаруулалтын нэр болон дугаарыг өгөгдлийн хүснэгтэд заана. |
|
1.2. Хуулийн 37.2.4-т заасны дагуу ерөнхий гэрээгээр бараа, үйлчилгээг цахим дэлгүүрээс худалдан авах захиалагчийг өгөгдлийн хүснэгтэд заана. Өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол хуульд заасан бүх захиалагч бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгч байна. |
|
1.3. Тендер шалгаруулалт багцтай бол энэ тухай мэдээллийг өгөгдлийн хүснэгтэд заана. |
|
1.4. Бараа бүхэлд нь, эсхүл түүний тодорхой багцын барааг хуулийн 8.1-д зааснаар дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол энэ тухай мэргэжлийн байгууллага өгөгдлийн хүснэгтэд заана. Ийнхүү заасан бол тендер шалгаруулалт, эсхүл түүний багцад зөвхөн Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлнэ. |
2. Санхүүжилтийн эх үүсвэр болон нэгж үнэ |
2.1. Тендер шалгаруулалтын нийт болон багц тус бүрийн санхүүжилтийн эх үүсвэр, бараа, үйлчилгээний нэгж дээд үнийг өгөгдлийн хүснэгтэд тусгана |
3. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж |
3.1. Энэ худалдан авах ажиллагаанд хуулийн 2.1-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. |
|
3.2. Мэргэжлийн байгууллага, сонирхогч этгээд, оролцогч болон хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад хууль тогтоомжийн дагуу мэдэгдэнэ. |
|
3.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 201, 21 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна. |
4. Сонирхогч этгээд, оролцогч |
4.1. Оролцогч хуулийн 6 дугаар зүйлд нийцүүлэн тендер ирүүлнэ. |
|
4.2. Оролцогчтой холбоотойгоор хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй буюу ерөнхий шаардлагыг хангасан байна. |
|
4.3. Монгол Улсын олон улсын гэрээнд үл нийцэх, худалдааны хоригт хамаарах этгээд тендер ирүүлэх эрхгүй. |
|
4.4. Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэх аж ахуй эрхлэгч нь хуулийн 22.10-т заасан үйлчилгээний хураамж төлсөн байна. |
|
4.5. ТШЗ-ны 4.4-т заасан үйлчилгээний хураамжийг аливаа үндэслэлээр буцаан олгохгүй. |
5. Түншлэлийн болон туслан гүйцэтгүүлэх гэрээ |
5.1. Тендерт ирүүлэх түншлэлийн гэрээ, туслан гүйцэтгүүлэх гэрээ нь хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. |
5.2. Туслан гүйцэтгүүлэх гэрээ хуулийн 6.4-т заасныг зөрчсөн бол мэргэжлийн байгууллага тухайн туслан гүйцэтгүүлэх гэрээ, туслан гүйцэтгэгчид холбогдох баримт бичгийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй. |
|
|
5.3. Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэгдсэн хугацаа дуусгавар болоогүй бол шаардлагад нийцэхгүй гэж үзнэ |
|
5.4. Түншлэлийн болон туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохыг зөвшөөрсөн болохыг түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгч цахим системээр баталгаажуулсан байна. |
6. Нийлүүлэх барааны гарал үүсэл |
6.1. ТШЗ-ны 1.4-т өөрөөр заагаагүй бол гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно. |
Б.АГУУЛГА |
|
7. Тендер шалгаруулалтын баримт бичиг |
7.1. Тендер шалгаруулалтын баримт бичиг нь доор дурдсан бүлэг болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бүрдэнэ: I Бүлэг.Тендер шалгаруулалтын зааварчилгаа; II Бүлэг.Өгөгдлийн хүснэгт; III Бүлэг.Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага; IV Бүлэг.Тендерийн жишиг маягт; V Бүлэг.Гэрээний нөхцөл. |
|
7.2. Мэргэжлийн байгууллага тендер шалгаруулалтын үр дүнд гүйцэтгэгчтэй ерөнхий гэрээ байгуулахад тендер шалгаруулалтын баримт бичгийн V бүлэг дэх ерөнхий гэрээний нөхцөлийг баримтална. |
|
7.3. Сонирхогч этгээд ТШЗ, өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага, шалгуур үзүүлэлт, гэрээний нөхцөл, тендерийн жишиг маягт, техникийн тодорхойлолт болон тэдгээрт иш татсан хууль, журам, зааврыг судалж, түүнд өөрчлөлт оруулсан бол өөрчлөлтөд нийцүүлэн тендер бэлтгэнэ. |
8. Тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах |
8.1. Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах шаардлагатай бол энэ тухай хүсэлтийг хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар мэргэжлийн байгууллагад гаргаж болно. |
|
8.2. ТШЗ 8.1-д заасан хүсэлтэд ТШЗ-ны 4.4-т заасан сонирхогч этгээд болохыг нотлох баримтыг хавсаргана. |
|
8.3. Тодруулгын дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллага хуулийн 20.6-д заасны дагуу шийдвэрлэнэ. |
9. Тендер ирүүлэхийн өмнөх уулзалт |
9.1. Хуулийн 19.4-т зааснаар уулзалт зохион байгуулах, эсхүл ажлын талбайтай танилцуулах бол өгөгдлийн хүснэгтэд заана. Мэргэжлийн байгууллага уулзалтад ТШЗ-ны 4.4-т заасан сонирхогч этгээд, түүний төлөөллийг оролцуулна. |
|
9.2. ТШЗ-ны 9.1-д заасан уулзалтад оролцоогүй нь аж ахуй эрхлэгчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. |
В.ТЕНДЕР БЭЛТГЭХ |
|
10. Тендер шалгаруулалтын баримт бичиг болон тендерийн хэл |
10.1. Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг оролцогч бэлтгэн ирүүлнэ. |
|
10.2. Зөвхөн гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын хувьд Монгол Улсын олон улсын гэрээг үндэслэн ТШЗ-ны 10.1-д заасан хэлийг өгөгдлийн хүснэгтэд өөрөөр зааж болно. |
|
10.3. Тендер шалгаруулалтын баримт бичгийн хэл болон гадаад хэлээр бэлтгэсэн хувилбар хоорондоо зөрвөл ТШЗ-ны 10.1-д заасан хэлээр бэлтгэсэн тендер шалгаруулалтын баримт бичгийг баримтална. |
|
10.4. Мэргэжлийн байгууллага ТШЗ-ны 10.1-д зааснаас өөр хэлээр үйлдсэн баримт бичгийн орчуулгыг тендер хянан үзэх, үнэлэхэд ашиглах ба оролцогч өөрөө орчуулсан, эсхүл бусад этгээд орчуулсан эсэхээс үл хамааран үнэн зөв, зөрүүгүй болохыг мэргэжлийн байгууллагын өмнө хариуцна. |
11. Тендерийн иж бүрдэл |
11.1. Тендер нь хуулийн 21.1-д нийцүүлж бэлтгэсэн бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх техникийн болон үнийн санал байна. |
|
11.2. Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ: |
|
11.2.1. ТШЗ-ны 12 дугаар зүйлд заасны дагуу бэлтгэсэн маягтууд; |
|
11.2.2. оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох баримт/; |
|
11.2.3. мэргэжлийн байгууллага зөвшөөрсөн бол ТШЗ-ны 13 дугаар зүйлд заасны дагуу бэлтгэсэн хувилбарт санал; |
|
11.2.4. оролцогч ТШЗ-ны 14 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг; |
|
11.2.5. санал болгож буй бараа ТШЗ-ны 15 дугаар зүйлд заасан тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг; |
|
11.2.6. оролцогчийн чадавх, туршлага ТШЗ-ны 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахыг нотлох баримт бичиг; |
|
11.2.7. ТШЗ-ны 19 дүгээр зүйлд заасан бараа, үйлчилгээний үнийн задаргаа; |
|
11.2.8. түншлэл бол хуулийн 6.3-т заасан түншлэлийн гэрээ. |
|
11.3. Оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг мэргэжлийн байгууллагын өмнө хариуцна. |
|
11.4. Оролцогч хуулийн 22.10-т заасныг үндэслэн тендерийн баталгааны мэдэгдэл хүргүүлж, үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээнэ. |
12. Тендерийн жишиг маягтууд |
12.1. Оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн IV бүлэг дэх маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээнэ. |
13. Хувилбарт санал |
13.1. Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөхгүй. |
14. Ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичиг |
14.1. Оролцогч хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг IV бүлгийн маягт 1-ийн дагуу ирүүлнэ. |
14.2. Монгол Улсын хуулийн этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ. |
|
|
14.3. Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ: |
|
14.3.1. улсын бүртгэлийн гэрчилгээ (хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар), түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг; |
|
14.3.2. тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг. |
|
14.4. Мэргэжлийн байгууллага оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах зорилгоор зөвхөн ТШЗ-ны 14.2, 14.3-т заасан баримт бичгээс бусад баримт бичгийг ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй ба шаардлагатай бусад нөхцөлийг оролцогчийн ирүүлсэн мэдэгдэл, хуулийн 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн магадална. |
15. Санал болгож буй бараа, үйлчилгээ тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг |
15.1. Оролцогчийн санал болгож буй бараа, үйлчилгээ нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг тендерт ирүүлнэ. |
15.2. Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа, үйлчилгээ нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа, үйлчилгээ техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс ялгаатай бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна. |
|
|
15.3. Нийлүүлэхээр санал болгох барааны гарал үүслийн мэдээллийг IV бүлгийн Маягт 2-ын холбогдох хэсэгт бөглөж ирүүлнэ. |
|
15.4. Хууль тогтоомжоор барааны гарал үүслийг заавал нотлохоос бусад тохиолдолд импортын барааны гарал үүслийг нотлох баримт бичиг тендерт ирүүлэхийг шаардахгүй. |
|
15.5. Өгөгдлийн хүснэгтэд заасан бол оролцогч өөрийн санал болгож байгаа бараанд холбогдох загвар, дээжийг тендер нээх эцсийн хугацаанаас өмнө мэргэжлийн байгууллагад хүргүүлэх ба шалгалт, туршилтыг хийх ажиллагаанд оролцогчийг өгөгдлийн хүснэгтэд зааснаар оролцуулна. |
|
15.6. Барааг нийлүүлснээс хойш өгөгдлийн хүснэгтэд заасан хугацааны туршид тасралтгүй, горимын дагуу ашиглахад шаардагдах өгөгдлийн хүснэгтэд заасан сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн жагсаалтыг тэдгээрийг авах боломжтой хаяг, үнийн мэдээллийн хамт ирүүлнэ. |
|
15.7. Техникийн тодорхойлолтод дурдсан чанар, материал, тоног төхөөрөмжийн загвар, хэмжих нэгж, стандарт, барааны тэмдэг, каталогийн дугаар зэрэг нь тухайн бараанд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. |
|
15.8. Гадаадын этгээдийн хувьд гэрээний дагуу хийгдэх техникийн тодорхойлолтод заасан нийлүүлэлтийн дараах засвар, үйлчилгээг үзүүлэх үүргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрөө, эсхүл өөрийн Монгол Улсад байгуулсан буюу байгуулах салбар, төлөөний газар, эсхүл бусад төлөөлөгч гүйцэтгэх тухай баримт; |
|
15.9. Монгол Улсын гарал үүсэлтэй бус бараа нийлүүлэхээр санал болгосон оролцогч нь техникийн тодорхойлолтод заасан нийлүүлэлтийн дараах засвар, үйлчилгээг хэрхэн үзүүлэх тухай баримт болон мэдээлэл; |
|
15.10. ТШЗ-ны 1.4-т зааснаар нийлүүлэхээр санал болгох бараа Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Нотлох баримт бичиг ирүүлээгүй тохиолдолд тухайн барааг шаардлага хангаагүй гэж үзнэ. |
16. Чадавхын болон туршлагын шаардлага |
16.1. Мэргэжлийн байгууллага санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг өгөгдлийн хүснэгтэд заах ба хуулийн 15 дугаар зүйлд заасныг баримтална. |
|
16.2. Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ байгаа бол өгөгдлийн хүснэгтэд заана. Тухайн бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нэг зөвшөөрөл, эсхүл гэрчилгээг мэргэжлийн байгууллага шаардсан бол түншлэлийн гишүүн тус бүр уг шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хэд хэдэн зөвшөөрөл, гэрчилгээ шаардсан бол түншлэлийн гишүүд хамтдаа бүрэн хангасан байна. |
|
16.3. Түншлэл нь ТШЗ-ны 16.1-д заасан доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна. Борлуулалтын орлогын хэмжээ, ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг өгөгдлийн хүснэгтэд заасан бол төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна. |
|
16.4. Туслан гүйцэтгэгч нь энэ зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн өөрт холбогдох хэсгийг хангаж байгааг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. |
17. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт |
17.1. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг мэргэжлийн байгууллага шаардах бол хуулийн 16.2, 16.4-т заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана. Оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацааг өгөгдлийн хүснэгтэд заана. |
|
17.2. Оролцогчийн дансны мэдээлэл, түүний үлдэгдлийн талаар харилцагч банкнаас мэдэгдсэнээс бусад банк, санхүүгийн байгууллагын мэдэгдлийг оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Мэргэжлийн байгууллага энд зааснаас бусад асуудлаар харилцагч банкны тодорхойлолт ирүүлэхийг шаардахгүй. |
|
17.3. Монгол Улсын хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан этгээдээс цахим системээр авч, тендерт ирүүлэх ба уг асуудлаар банкнаас лавлагаа ирүүлэхийг шаардахгүй. |
18. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт |
18.1. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг мэргэжлийн байгууллага шаардах бол хуулийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5-д заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана. |
19. Тендерийн үнэ ба үнийн хөнгөлөлт |
19.1. Оролцогчийн санал болгож буй үнэ, үнийн хөнгөлөлт нь энэ зүйлд заасан шаардлагад нийцсэн байна. |
|
19.2. Бараа, үйлчилгээний үнийн задаргаанд багц тус бүрийн бараа, үйлчилгээний нэр төрөл тус бүрээр нэгж болон нэгж нийт үнийг тусгаж ирүүлнэ. |
|
19.3. Оролцогч үнийн хөнгөлөлт санал болгох бол ТШЗ-ны 12 дугаар зүйлд заасан тендер илгээх маягтад заана. |
|
19.4. ТШЗ 19.3-т зааснаар үнийн хөнгөлөлт тооцсоны дараах үнийг тендерийн үнэ гэж үзнэ. |
|
19.5. Хууль болон өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол оролцогчийн санал болгосон үнэ нь гэрээний хэрэгжилтийн явцад тогтмол байх бөгөөд тохируулга хийхгүй. Тохируулга хийх нөхцөлтэй үнэ санал болгосон тендерийг шаардлага хангаагүй гэж үзнэ. Өгөгдлийн хүснэгтэд үнийн тохируулга хийхийг зөвшөөрсөн тендер шалгаруулалтад тогтмол үнэ санал болгосон тендер ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй ба үнийн тохируулга нь гэрээний хэрэгжилтийн явцад тэгтэй тэнцүү гэж үзнэ. |
|
19.6. Бараа нийлүүлэх тендерт Олон улсын худалдааны танхимаас эрхлэн гаргадаг Олон улсын худалдааны нөхцөл /Incoterms/-ийг хэрэглэхдээ өгөгдлийн хүснэгтэд заагаагүй бол хамгийн сүүлийн хувилбарын Delivery Duty Paid /DDP/ нөхцөлийг хэрэглэнэ. |
|
19.7. Үнийн задаргаанд тусгайлан тусгасан эсэхээс үл хамааран тендерийн үнэд хуулийн 27.13-т заасан зардлыг багтсанд тооцно. |
|
19.8. ТШЗ-ны 19.2-т заасан үнийн задаргааны нийт нийлбэр нь арифметик алдаагүй боловч тендер илгээх маягтад үнээс зөрүүтэй бол бараа, үйлчилгээний үнийн задаргааны нийт нийлбэрийг тендер илгээх маягтын үнэ гэж үзнэ. |
20. Тендерийн валют |
20.1. Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тендерийн үнийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэхээр заана. |
21. Тендер хүчинтэй байх хугацаа |
21.1. Оролцогч хуулийн 21.1.1-д заасны дагуу тендер нээснээс хойш өөрийн тендер хүчинтэй байх хугацааг ажлын 30-аас багагүй өдөр байхаар тендер илгээх маягтад заана. |
22. Тендерийн баталгааны мэдэгдэл |
22.1. Хуулийн 38.6-д зааснаар тендерийн баталгааны мэдэгдлийг "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-д заасан маягтын дагуу ирүүлнэ. |
22.2. Тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол тендерийн баталгааны мэдэгдлийг багц тус бүрээр ТШЗ-ны 22.1-д зааснаар ирүүлнэ. |
|
|
22.3. Түншлэлийн хувьд түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүн тендерийн баталгааны мэдэгдэл ирүүлнэ. |
Г.ТЕНДЕР ИЛГЭЭХ, НЭЭХ |
|
23. Тендер баталгаажуулах, илгээх |
23.1. Тендерийг хуулийн 22.1-д зааснаар баталгаажуулан илгээнэ. |
23.2. ТШЗ-ны 23.1-д заасны дагуу баталгаажуулсан этгээд оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бол итгэмжлэл ирүүлэх шаардлагагүй. |
|
|
23.3. Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол IV бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 23.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй. |
|
23.4. Оролцогч хуулийн 22.5-д заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил болгохгүйгээр илгээх бол хуулийн 22.6.3-т заасан мэдэгдлийг IV бүлгийн маягт 6-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ. |
24. Тендер хүлээн авах эцсийн хугацаа |
24.1. Тендер хүлээн авах эцсийн хугацааг өгөгдлийн хүснэгтэд заана. Огноо, цагийг цахим системийн цагаар тооцно. |
Д.МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ШИЙДВЭР ГАРГАХ |
|
25. Тендерийн талаар тодруулга авах |
25.1. Мэргэжлийн байгууллага тендерийн талаар тодруулга авах тохиолдолд хуулийн 25 дугаар зүйлд заасан журмыг баримтална. |
26. Тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх |
26.1. Тендерийг хянан үзэхэд хуулийн 26 дугаар зүйлд заасан журам ТШЗ-ны 11 дүгээр зүйлд заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, загвар, дээжид үндэслэн хянан үзнэ. |
27. Тендерийг үнэлэх |
27.1. Үнэлгээний үндсэн шалгуур нь харьцуулах үнэ байна. |
|
27.2. Мэргэжлийн байгууллага тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлнэ. |
28. Арифметик алдааг залруулах |
28.1. Тендерийн үнийн арифметик алдааг "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-т зааснаар залруулна. |
|
28.2. ТШЗ-ны 28.1-д заасны дагуу арифметик алдааг залруулсан тухай мэдээллийг оролцогчид хүргүүлнэ. |
Е.ШИЙДВЭР ХҮРГҮҮЛЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ |
|
29. Шийдвэр хүргүүлэх |
29.1. Мэргэжлийн байгууллага хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаж, оролцогчдод мэдэгдэнэ. |
30. Гүйцэтгэлийн баталгааны мэдэгдэл |
30.1. Хуулийн 38.6-д зааснаар гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийг мэргэжлийн байгууллагаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ. |
|
30.2. Гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийг "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-д нийцүүлэн гаргана. |
31. Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах |
31.1. Мэргэжлийн байгууллага ТШЗ-ны 7.2-т заасан ерөнхий гэрээний нөхцөлийн дагуу гэрээ баталгаажуулах маягт 1-ийг түүнд заасан зааврын дагуу шаардлагатай хэсгийг эцэслэн нөхөж, оролцогчид хүргүүлнэ. |
|
31.2. Шалгарсан оролцогч ТШЗ-ны 32.1-д зааснаар ирүүлсэн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулан мэргэжлийн байгууллагаас шаардсан хугацааны дотор хүргүүлнэ. |
Ё.ЦАХИМ ДЭЛГҮҮРЭЭС БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ |
|
32. Худалдан авах гэрээ байгуулах |
32.1. Захиалагч хуулийн 38.4-т заасан гүйцэтгэгчтэй V бүлгийн гэрээ баталгаажуулах маягт 2-ын дагуу цахим системээр гэрээ байгуулна. |
Ж.БУСАД |
|
33. Оролцогчийг ерөнхий гэрээнд нэмж оруулах |
33.1. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд аж ахуй эрхлэгчээс бичгээр ирүүлсэн хүсэлтэд үндэслэн шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллага ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг тодорхой хугацаанд зохион байгуулах бол тухайн ерөнхий гэрээг анх зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд зохион байгуулж, шалгарсан оролцогчтой ерөнхий гэрээний хүчинтэй байх үлдсэн хугацаагаар гэрээ байгуулж, цахим дэлгүүрт бүртгэнэ. |
1
II БҮЛЭГ.ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ
Санамж
Мэргэжлийн байгууллага худалдан авах бараа, үйлчилгээний онцлог шинж, оролцогчид тавигдах холбогдох хууль тогтоомж, түүний зарчимд нийцсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг өгөгдлийн хүснэгтэд тусгана.
Өгөгдлийн хүснэгтийг боловсруулахад дараах зүйлийг анхаарна. Үүнд:
- Өгөгдлийн хүснэгт нь ТШЗ-ны зүйл, заалт болон түүнд хамаарах хэсгийг налуугаар бичсэн зааварт нийцүүлэн тохирох мэдээллийг нөхөх, гүйцээх зорилготой ба өгөгдлийн хүснэгтэд мөр нэмэхгүй, хасахгүй байх;
- Оролцогчийн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагад тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буйг тогтоох зорилгоор шаардах баримт бичиг нь зөвхөн оролцогчийг тухайн бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийг гүйцэтгэх чадавх, туршлагатай болохыг нотлох баримт бичиг байна;
- Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17, 18 дугаар зүйлд заасан баримт бичгүүдээс аль тохирох баримт бичгийг сонгож заана;
- Оролцогч өөрийн тендерийн үнэн зөвийг мэргэжлийн байгууллагын өмнө хариуцна. Иймд мэргэжлийн байгууллага хуулиар шаардсанаас бусад тохиолдолд тендерт хавсарган ирүүлэх баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, орчуулагчийн тэмдгээр баталгаажуулахыг оролцогчоос шаардахгүй;
- Худалдан авах ажиллагааны цахим системтэй холбогдсон бусад мэдээллийн сангаас илгээсэн өгөгдлийг нотлох баримт бичгийг тендерт ирүүлэхийг шаардахгүй байх. Тухайлбал, Монгол Улсын хуулийн этгээдэд хамаарах улсын бүртгэлийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт, дээд боловсролын дипломын тодорхойлолт гэх мэт болно.
Энэхүү санамж нь хэм хэмжээ тогтоохгүй ба мэргэжлийн байгууллагаас батлах тендер шалгаруулалтын баримт бичгийн хэсэг болохгүй.
II БҮЛЭГ.ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ
ТШЗ-ны холбогдох заалт |
A. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ |
ТШЗ 1.1 |
Мэргэжлийн байгууллага: [Мэргэжлийн байгууллагын нэрийг бүрэн, товчлохгүйгээр бичих] |
ТШЗ 1.1 |
Тендер шалгаруулалтын нэр: [төсөл, арга хэмжээний батлагдсан нэр, дугаарыг бүтэн бичих] |
ТШЗ 1.1 |
Тендер шалгаруулалтын зарлалын дугаар: [цахим системд заасан тендер шалгаруулалтын зарлалын дугаарыг бичих] |
ТШЗ 1.2 |
Захиалагч: [Ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг цахим дэлгүүрээс худалдан авах захиалагчийг заах] |
ТШЗ 1.3 |
Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багц № 1: багцын нэр, Багц № 2: багцын нэр...гэх мэт. |
ТШЗ 1.4 |
Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бич: Дотоодын багц № 3: багцын нэр, Дотоодын багц № 4: багцын нэр...гэх мэт. |
ТШЗ 2.1 |
Санхүүжилтийн эх үүсвэр нь: [эрх бүхий этгээдээс баталсан санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгө, орон нутгийн төсвийн хөрөнгө, тухайн байгууллагын өөрийн хөрөнгө, эсхүл зээлийн хөрөнгө гэх зэргээр тодорхой, товчлохгүй бичих] |
ТШЗ 2.1 |
Нэгж үнэ: [мөнгөн дүн бичих] [Хэрэв багцад хуваасан бол багц тус бүрийн нэгж үнийг бичих: Багц №...: __________ Багц №...: __________] |
Б.АГУУЛГА |
|
ТШЗ 9.1 |
Тендер ирүүлэхийн өмнөх уулзалт зохион байгуулах эсэх: ["Тийм" эсхүл "Үгүй" гэж бич. Хэрэв "Тийм" бол уулзалт болох газар, огноо, цагийг бичих] |
В. ТЕНДЕР БЭЛТГЭХ |
|
ТШЗ 10.2 |
Зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хувьд тендер шалгаруулалтын хэл: ["Монгол хэл" эсхүл аль нэг гадаад хэлийг сонгож бичих] |
ТШЗ 15.5 |
Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө барааны загвар, дээж ирүүлэх эсэх: ["Ирүүлнэ" эсхүл "Ирүүлэхгүй" гэж бичих] ["Ирүүлнэ" гэж заасан бол загвар, дээж хүлээн авах хаягийг доор заах: Загвар, дээж хүлээн авах хаяг, утас: [Хаяг, холбоо барих утасны дугаарыг бичих] [Загвар, дээжийн шалгалт, туршилтын ажиллагаанд оролцогчийг оролцуулах бол шалгалт, туршилтын мэдээллийг доор бичих: Шалгалт, туршилтын ажиллагааны мэдээлэл: [Хаяг, хугацаа, цаг зэрэг бусад шаардлагатай мэдээллийг бичих] [Анхааруулга: Мэргэжлийн байгууллага оролцогч өөрөө үйлдвэрлэдэггүй, зах зээлд бэлэн байдаггүй барааны загвар, дээжийг ирүүлэхийг шаардах нь өрсөлдөөнийг хязгаарлах болохыг анхаарах шаардлагатай. Хуулийн 13.1-д зааснаар шалгалт, туршилтыг эрх бүхий этгээдээр хийлгэсэн нотлох баримт, мэдээлэл шаардсан тохиолдолд загвар, дээжийг давхардуулан шаардахгүй.] |
ТШЗ 15.6 |
Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх хугацаа: [Хугацааг тодорхой бичих, уг хугацаанд шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж, эд зүйлсийг жагсааж бичих] |
ТШЗ 16.2 |
Зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ: ["Шаардана" эсхүл "Шаардахгүй" гэдгээс аль нэгийг сонгож бичих. Хэрэв шаардах бол бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ олгодог байгууллага, зөвшөөрөл, эсхүл гэрчилгээний нэрийг тодорхой бичих |
ТШЗ 17.1 |
Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг шаардах эсэх: ["Тийм" эсхүл "Үгүй" гэж бичих.] ["Тийм" гэж хариулсан бол санхүүгийн чадавхтай холбоотойгоор хуулийн 16.2, 16.4-т заасан дараах баримт бичгээс сонгож шаардаж болох ба бусад баримт бичиг шаардахыг хуулиар зөвшөөрөөгүй болохыг анхаарна уу. Сүүлийн гурав хүртэл жилээс аль аль оны мэдээллийг шаардахыг тодорхой заана. - харилцагч банкны мэдэгдэл -сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан; -сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл; -санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт.] |
ТШЗ 18.1 |
Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: ["Тийм" эсхүл "Үгүй" гэж бичих.] ["Тийм" гэж хариулсан бол техникийн чадавх, туршлагатай холбоотойгоор хуулийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5-д заасан болон 17.4-т хамаарах дараах баримт бичгээс сонгож шаардаж болох ба бусад баримт бичиг шаардахыг хуулиар зөвшөөрөөгүй болохыг анхаарна уу. Сүүлийн гурав хүртэл жилээс аль аль оны мэдээллийг шаардахыг тодорхой заана. -оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг нийлүүлэхээр санал болгох тохиолдолд уг барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, эсхүл тэдгээрээс энэ тухай гаргасан албан бичиг; -гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл; -оролцогчийн туршлагыг харуулах өгөгдлийн хүснэгтэд заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн гэрээний талаар IV бүлгийн 4, 6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл; -бараа нийлүүлэхэд ашиглахаар өгөгдлийн хүснэгт болон техникийн тодорхойлолтод заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл, тэдгээрийг цаг хугацаанд нь (өөрийн өмчлөл, эзэмшлийн, түрээслэх гэх мэт) бэлэн байлгах санал; -Оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл; -техникийн чадавх болон туршлагын талаар ТШЗ-ны 18.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох бусад баримт.] |
ТШЗ 19.5. |
Оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад: ["Тохируулж болно" эсхүл "Тохируулахгүй тогтмол байна" гэж бичих. Хэрэв гэрээний үнийг тохируулах бол үнэ тохируулах нөхцөл, аргачлалыг захиалагч тендер шалгаруулалт зарлахаас өмнө урьдчилан тогтоож, аргачлалыг гэрээнд тусгана.] |
ТШЗ 19.6 |
Олон улсын худалдааны нөхцөлийг хэрэглэх эсэх: ["Тийм" эсхүл "Үгүй" гэж бичих. Хэрэв "Тийм" бол Incoterms-ийн хамгийн сүүлийн хувилбарын аль нөхцөлөөр, хаана хүргүүлэх болохыг доорх байдлаар тодорхой бич. Жишээ нь: Incoterms 2020, DDP, бараа хүргэх газар] |
Г. ТЕНДЕР ИЛГЭЭХ, НЭЭХ |
|
ТШЗ 24.1. |
Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь: Огноо: [он, сар, өдрийг бичих] Цаг: [цаг, минутыг тодорхой бичих] |
1
III БҮЛЭГ.ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
Мэргэжлийн байгууллага болон үнэлгээний хороо нь худалдан авах бараа, үйлчилгээний техникийн тодорхойлолтыг боловсруулахад энэхүү санамжийг ашиглана.
Техникийн тодорхойлолтын зорилго нь захиалагчид шаардлагатай бараа, үйлчилгээг нарийвчлан тодорхойлоход оршино. Уг санамж нь хэм хэмжээ тогтоохгүй ба мэргэжлийн байгууллагаас батлах тендер шалгаруулалтын баримт бичгийн хэсэг болохгүй.
- Ойлгомжтой сайтар бэлтгэсэн техникийн тодорхойлолт нь мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагад нийцсэн, бодитой бөгөөд өрсөлдөх чадвартай тендер бэлтгэхэд оролцогчдод зайлшгүй чухал нөхцөл болно.
- Техникийн тодорхойлолтыг бэлтгэхэд өрсөлдөөнийг өрнүүлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд худалдан авах бараа, үйлчилгээний шинж чанар, материал, үйл ажиллагааны шаардагдах стандартын талаар тодорхой тусгана. Эдгээрийг хангасан нөхцөлд худалдан авах ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай, шударга байх зорилго хэрэгжиж, тендерүүдийн шаардлагад нийцэх байдал баталгаажиж, тендерийн үнэлгээ зөв хийгдэнэ.
- Техникийн тодорхойлолт боловсруулахдаа тогтоосон нэгж үнэд багтаан эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байх үзүүлэлтийг тусгаж өгнө.
- Тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаас бусад тохиолдолд бүх бараа, материал нь шинэ, ашиглагдаагүй, сүүлийн үеийн технологи зэргийг хангасан байх нөхцөлийг шаардана. Өмнө хэрэгжсэн, ижил төстэй төслийн техникийн тодорхойлолтыг жишээ болгон ашиглах нь давуу талтай.
- Техникийн тодорхойлолтын шалгуур үзүүлэлтүүд нь хязгаарласан шинжтэй байж болохгүй. Барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэнэ.
Зураг, төсөл
Шаардлагатай бол барааны эскиз, зургийг хавсаргана.
Техникийн тодорхойлолт
Бараа, үйлчилгээний техникийн тодорхойлолтыг энд хавсаргана.
Тухайлбал, нийлүүлэх бараа нь доор дурдсан техникийн тодорхойлолтод нийцсэн байна.
Барааны нэр: ………………………….
№ |
Захиалагчийн техникийн тодорхойлолт (Тухайн барааны үзүүлэлт тус бүрийг дор жагсааж бичих ба хэрвээ чанарын баталгаат хугацаа шаардах бол бичнэ үү.)
|
Санал болгож буй техникийн тодорхойлолт (захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байхыг анхаарна уу. Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ үү.) |
Тайлбар (дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана) |
1 |
|
|
|
2 |
|
|
|
3 |
|
|
|
... |
|
|
|
[Үнэлгээний хороо худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д нийтэлсэн техникийн тодорхойлолтын жишиг нөхцөл, стандарт, загварыг баримтлан техникийн тодорхойлолтыг боловсруулна.]
IV БҮЛЭГ.ТЕНДЕРИЙН ЖИШИГ МАЯГТУУД
Маягт 1.Тендер илгээх маягт
Маягт 2.Бараа, эсхүл үйлчилгээний үнийн задаргаа
Маягт 3.Ижил төстэй бараа нийлүүлсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн гэрээний мэдээлэл
Маягт 4.Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл
Маягт 5.Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл
Маягт 6.Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт
Маягт 1.Тендер илгээх маягт
[огноо]
[Мэргэжлийн байгууллагын нэр]-д
Манай [оролцогчийн нэр] нь танай байгууллагаас зарласан [тендер шалгаруулалтын нэр, дугаар] тендер шалгаруулалтад [үнийн хөнгөлөлт тооцоогүй тендерийн үнийг тоогоор болон үсгээр] төгрөгөөр тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу бараа нийлүүлэхээр, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр доор дурдсан нөхцөлийг баталж энэхүү тендер (цаашид "тендер" гэх)-ийг хүргүүлж байна. Үүнд:
- Тендер шалгаруулалтын баримт бичиг, түүнд заасан гэрээний нөхцөл (гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягтууд)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон.
- Оролцогч, түүний түншлэлийн гишүүн худалдан авах ажиллагаанд оролцохтой холбоотой хуулиар хориглосон нөхцөлд хамаарахгүй бөгөөд үүний дотор дараах нөхцөлийг гэрчилж байна. Үүнд:
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй;
2.2. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэгт заасан албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд биш;
2.3. Захиалагчийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтанд ашиг олгодоггүй;
2.4. Оролцогчийг төлөөлж буй этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1.3 дахь заалтад заасан хязгаарлалтад хамаарахгүй.
- Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна.
- Тендерт үнийн хөнгөлөлт ["санал болгоно" эсхүл "санал болгохгүй" гэж бичих]. [Хэрэв үнийн хөнгөлөлт санал болгох бол түүнийг хэрхэн хэрэглэх нөхцөл, аргачлалыг бичих].
- Тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш [30 ба түүнээс дээш хоногийн тоо] хоногийн хугацаанд хүчинтэй байна.
- Хуулийн 7.1, 22.2, 56.5-д заасныг зөрчсөн болон тендер шалгаруулалтад үнэн зөв, зөрүүгүй орчуулга ирүүлэх үүргээ зөрчсөн тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл болохыг хүлээн зөвшөөрч байна.
- Тендерт санал болгосон бараа, ажил, үйлчилгээ нь оюуны өмчийн зөрчилгүй, эрхийн болон биет байдлын доголдолгүй болохыг баталж байна.
- Тендерийг холбогдох журмын дагуу бусад оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч, тендерийг нууцлах аливаа үүргээс мэргэжлийн байгууллагад бүрэн чөлөөлж байна.
[Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд,
эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдийн нэр,
албан тушаал, гарын үсэг,
байгууллагын тамга/ тэмдэг]:
Хаяг:
1
Маягт 2.Барааны үнийн задаргаа[1]
№ |
Барааны нэр |
Гарал үүслийн улс |
Хэмжих нэгж, тун |
Нэгж үнэ |
Барааг эцсийн цэгт хүргэхэд шаардагдах дотоодын тээвэрлэлт болон бусад үйлчилгээний үнэ |
Бараа нийлүүлэхэд ногдох татвар, хураамж |
Нэр төрөл бүрийн нийт нэгж үнэ (5+6+7) |
Монгол Улсын гарал үүсэлтэй бараа мөн эсэх[2] |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1 |
|
|
|
|
|
|
|
Тийм/Үгүй |
2 |
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
|
Тендерийн нийт нэгж үнэ (10) |
|
|
[Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд,
эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдийн нэр,
албан тушаал, гарын үсэг, байгууллагын
тамга/тэмдэг]:
Маягт 2.Үйлчилгээний үнийн задаргаа[3]
№ |
Нэр төрөл |
Үйлчилгээний талаарх тодорхойлолт |
Хэмжих нэгж |
Нэгж үнэ |
Үйлчилгээ үзүүлэхэд ногдох татвар, хураамж |
Нэр төрөл бүрийн нийт нэгж үнэ (5+6) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тендерийн нийт нэгж үнэ (8) |
|
|
|
[Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд,
эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдийн нэр,
албан тушаал, гарын үсэг, байгууллагын
тамга/ тэмдэг]:
Маягт 3.Ижил төстэй бараа нийлүүлсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн гэрээний мэдээлэл
Гэрээний нэр |
Захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас |
Төсөвт өртөг |
Хугацаа /эхэлсэн, дууссан/ |
|
|
|
|
|
|
|
|
Маягт 4.Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл
Гэрээний нэр |
Захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас |
Төсөвт өртөг |
Гэрээ эхэлсэн хугацаа |
Хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувь, мөнгөн дүнгээр |
Дуусах хугацаа |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Маягт 5.Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл
Оролцогчийн нэр: [түншлэлийн гишүүн тус бүр бүрэн дуусгавар болсон гэрээ тус бүрээр бөглөнө]. |
|
Захиалагчийн нэр |
|
Гэрээний нэр |
|
Гэрээний дугаар |
|
Гэрээ байгуулсан огноо |
|
Гэрээ дуусгавар болсон огноо |
|
Гэрээний дүн |
|
Гэрээ гүйцэтгэсэн хаяг, байршил |
|
Гэрээнд оролцсон байдал (нэгийг сонгох) □Үндсэн гүйцэтгэгч □Түншлэлийн гишүүн □Туслан гүйцэтгэгч |
Маягт 6.Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт
|
Нууцалсан баримт бичиг, мэдээлэл |
Хүний эмзэг мэдээлэлд хамаарах хууль зүйн үндэслэл |
1. |
|
|
2. |
|
|
.. |
|
|
1
V БҮЛЭГ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
Санамж
Мэргэжлийн байгууллага, түүнээс томилсон үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн дагуу бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулж бараа, үйлчилгээ худалдан авахад энэ ерөнхий гэрээний нөхцөлийг боловсруулж ашиглана.
Ерөнхий гэрээний ерөнхий нөхцөл (цаашид "ГЕН" гэх) болон гэрээний тусгай нөхцөл (цаашид "ГТН" гэх), түүнд заасан бусад баримт бичиг нь мэргэжлийн байгууллага, захиалагч, гүйцэтгэгчийн хариуцлагыг тодорхойлох баримт бичиг болно. Энэ гэрээ нь захиалагчаас бараа, үйлчилгээг худалдан авах харилцааг зохицуулсан жишиг заалтуудыг агуулна. Гэрээний нөхцөлийг боловсруулахад ГЕН-д өөрчлөлт оруулахгүй.
ГТН-ийг тухайн бараа, үйлчилгээ худалдан авах нөхцөлд тохируулан ГЕН-ийн холбогдох зүйл, заалтыг тодруулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор ашиглана. Гэрээний нөхцөлийг бэлтгэхэд дараахыг анхаарна:
- ГЕН-ийн аль нэг зүйлд тодорхой мэдээллийг ГТН-д тусгахаар заасан бол холбогдох мэдээллийг ГТН-д заавал оруулна. ГЕН-ийн аль нэг зүйл, заалтыг тухайн бараа, үйлчилгээ худалдан авахад хэрэглэхгүй бол энэ тухай ГТН-д тусгах;
- Гэрээ баталгаажуулах маягт 1-д шалгарсан оролцогчийн мэдээлэл болон "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерийн мэдээллийг тусгах;
- Бараа, үйлчилгээний дэлгэрэнгүй тодорхойлолт, зураг зэргийг гэрээнд хавсаргах;
- ГЕН, ГТН болон холбогдох хавсралтууд нь өөр хоорондоо зөрчилдөөнгүй байх;
- Гэрээ баталгаажуулах маягт 1-ийн хаалт дотор бичсэн жишээ, зааврыг тендер шалгаруулалтын үр дүнд шалгарсан тендерийн нөхцөлд тохирох үг өгүүлбэр, тоо хэмжээ зэргээр тусгана. ГТН-д заасан зарим жишээ, нөхцөлийг зөвхөн санаа өгөх зорилгоор оруулсан ба тухайн гэрээний онцлогийг харгалзан мэргэжлийн байгууллага эцэслэнэ.
- Гэрээ баталгаажуулах маягт 2-д заасан худалдан авах гэрээг Ерөнхий гэрээний аргын хоёрдугаар үе шатанд цахим дэлгүүрт бүртгэгдсэн гүйцэтгэгчээс бараа, үйлчилгээ худалдан авахад захиалагч цахим системээр дамжуулан байгуулна.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан гэрээ байгуулах албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалттай танилцаж, судалсан байх шаардлагатай болохыг анхаарна уу.
ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
НЭГ.ТОДОРХОЙЛОЛТ БА ТАЙЛБАР |
|
Тодорхойлолт |
1.1. Гэрээнд хэрэглэсэн үг, хэллэг, илэрхийлэл нь доор дурдсан утгыг агуулна: |
|
1.1.1. "Мэргэжлийн байгууллага" гэж гүйцэтгэгчтэй ерөнхий гэрээ байгуулах худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг; |
|
1.1.2. "Захиалагч" гэж цахим дэлгүүрт захиалгын хуудас илгээж, цахим дэлгүүрт бүртгэгдсэн бараа, үйлчилгээ худалдан авахаар гүйцэтгэгчтэй худалдан авах гэрээ байгуулах этгээдийг; |
|
1.1.3. "Гүйцэтгэгч" гэж гэрээ байгуулах эрх авсан бөгөөд гэрээ баталгаажуулах маягтуудад нэрлэсэн этгээдийг; |
|
1.1.4. "Талууд" гэж гэрээ баталгаажуулах маягтад заасан этгээдүүдийг хамтад нэрлэснийг; |
|
1.1.5. "Хууль" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг; |
|
1.1.6. "Бараа нийлүүлэх нөхцөл" гэж мэргэжлийн байгууллагын техникийн тодорхойлолтод нийцүүлж тендерт тусгасан бараа бэлтгэх, нийлүүлэх, дагалдах үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг ойлгоно. Тендерт тусгайлан заагаагүй бараа нийлүүлэх нөхцөлийг техникийн тодорхойлолтод тусгаснаар ойлгоно. |
|
1.1.7. "Үүрэг гүйцэтгэх газар" гэж бараа хүлээлгэн өгөх, эсхүл үйлчилгээ үзүүлэх газрыг; |
|
1.1.8. "Доголдол" гэж гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн бараа, эсхүл үйлчилгээний шинж байдал, чанар, тоо хэмжээ нь гүйцэтгэгчийн ирүүлсэн тендерээс зөрүүтэй байхыг; |
|
1.1.9. "Баталгаат хугацаа" гэж гэрээний дагуу гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн бараа, эсхүл үйлчилгээг зориулалтын дагуу ердийн байдлаар ашиглах явцад илэрсэн доголдлыг гүйцэтгэгч хариуцах хугацааг; |
|
1.1.10. "Гомдлын шаардлага гаргах хугацаа" гэж гэрээгээр баталгаат хугацаа тогтоогоогүй бол мэргэжлийн байгууллага болон захиалагчаас доголдолтой холбогдуулж гүйцэтгэгчид шаардлага гаргах хугацааг; |
|
1.1.11. "Мэргэжлийн байгууллагын төлөөлөгч" гэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахаас бусад гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар гүйцэтгэгчтэй харилцах, хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй мэргэжлийн байгууллагаас томилогдсон этгээдийг; |
|
1.1.12. "Гүйцэтгэгчийн төлөөлөгч" гэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахаас бусад гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагатай харилцах эрхтэй гүйцэтгэгчээс томилогдсон этгээдийг; |
|
1.1.13. "Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал" гэж талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болгох байгалийн гамшиг, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл /эс үйлдэхүй/, гоц халдварт, олон улсын хөл хориот өвчин, цар тахлын улмаас бүх нийтийн хорио тогтоосон нөхцөл байдал бий болохыг ойлгоно. |
Гэрээний тайлбар |
1.2. Гэрээг тайлбарлах, хэрэглэхэд дараах журмыг баримтална: |
1.2.1. ганц тоог илэрхийлсэн үг нь олон тоог, олон тоогоор илэрхийлсэн үг нь ганц тоог хамааруулж болно. |
|
|
1.2.2. бүлэг болон зүйлийн гарчиг нь гэрээг системчлэх зорилготой бөгөөд гэрээг тайлбарлахад хэрэглэхгүй. |
|
1.2.3. зүйл, заалт, үг, өгүүлбэрийг энэ гэрээнд заасан нэр томьёог үндэслэн тайлбарлах бөгөөд гэрээнд тайлбарлаагүй тохиолдолд гэрээний агуулгад нийцүүлэн тайлбарлана. Хэрэв гэрээний агуулгад үндэслэн тайлбарлах боломжгүй тохиолдолд Иргэний хуульд заасан журмыг баримтлан тайлбарлана. |
|
1.2.4. ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөл хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тусгай нөхцөлийг баримтална. |
|
1.2.5. гэрээний хэрэгжилтийн явцад харилцах хэл нь Монгол хэл байх бөгөөд гэрээг өөр хэлээр байгуулснаас гэрээний хувиуд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Монгол хэлээр байгуулсан хувийг баримтална. |
ХОЁР.ГҮЙЦЭТГЭГЧ |
|
Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх |
2.1. Гүйцэтгэгч гэрээнд заасан нөхцөл, хугацааг баримтлан цахим дэлгүүрт бүртгэгдсэн бараа, үйлчилгээг захиалагчаас ирүүлсэн захиалгын хуудаст үндэслэн гүйцэтгэх үүрэгтэй. |
2.2. Гүйцэтгэгч гэрээний дагуу бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ажилтан, тоног төхөөрөмж, бараа материал зэргийг тендерт санал болгосноор оролцуулах ба гүйцэтгэлийн явцад эдгээрт өөрчлөлт орох зайлшгүй шаардлагатай нөхцөл үүссэн бол мэргэжлийн байгууллагаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авна. |
|
|
2.3. ГЕН-ийн 2.2-т заасны дагуу өөрчлөлт оруулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагаас шаардсан техникийн чадавх, туршлагын шаардлагыг хангасан байна. |
Гэрээний хүчинтэй байх хугацаа |
2.4. ГТН-д өөрөөр заагаагүй бол хуулийн 37.2.1-д зааснаар ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаа гурав хүртэл жил байна. |
|
2.5. ГЕН-ийн 2.4-д заасан хүчинтэй байх хугацааг сунгахгүй. |
|
2.6. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд тендер шалгаруулалтын үр дүнд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулж, цахим дэлгүүрт нэмж бүртгэж болно. |
Барааны гарал үүслийн улс |
2.7. Гэрээний дагуу нийлүүлэх бараа нь тендерт заасан улсын гарал үүсэлтэй байна. |
Баглаа боодол |
2.8. Гүйцэтгэгч бараа, үйлчилгээг үүрэг гүйцэтгэх газар хүртэл тээвэрлэх явцад гэмтэх, муудах, дутах зэрэг доголдлоос урьдчилан сэргийлэх сав, баглаа боодлыг ГТН-д заасны дагуу хангана. |
|
2.9. Сав, баглаа боодол, түүний хаягдал нь хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөллийг хамгийн бага байхаар сонгоно. Сав, баглаа боодолд хууль тогтоомжоор хориглосон материал ашиглахыг хориглоно. |
|
2.10. Гүйцэтгэгч баглаа боодол, түүний дотор, гадна талд тэмдэглэгээ хийх, баримт бичгийг бэлтгэхдээ ГТН-д заасан шаардлага болон захиалагчийн тухайн үед өгөх зааварчилгааг мөрдөнө. |
Худалдааны нөхцөл |
2.11. Гэрээнд олон улсын худалдааны нөхцөл (Incoterms)-ийг хэрэглэх бол өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.6-д заасан нөхцөлийг ГТН-д тусгана. |
|
2.12. ГТН-д заагаагүй бол олон улсын худалдааны нөхцөл (Incoterms)-ийн хамгийн сүүлийн хувилбарын Delivery Duty Paid (DDP) нөхцөлөөр захиалгын хуудаст дурдсан үүрэг гүйцэтгэх газарт хүргүүлэхээр хэрэглэнэ. |
Гүйцэтгэлийн баталгааны мэдэгдэл |
2.13. Гүйцэтгэгч гэрээний хүчинтэй байх хугацааны туршид гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулан төсвийн хөрөнгөөр худалдан авах аливаа тендер шалгаруулалтад оролцох оролцогчийн эрхийг хязгаарлахыг хүлээн зөвшөөрсөн тухай гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийг мэргэжлийн байгууллагаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ. |
|
2.14. Дараах нөхцөлийн аль нэг бий болсон тохиолдолд гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах, гүйцэтгэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл байна: |
|
2.14.1. гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ аливаа шалтгааны улмаас гүйцэтгээгүй; |
|
2.14.2. гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй; |
|
2.14.3. гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. |
|
2.15. Гүйцэтгэгч ГЕН-ийн 2.13-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь гүйцэтгэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл байна: |
|
2.16. Мэргэжлийн байгууллага гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийг ГЕН-ийн 2.15-д заасны дагуу хангуулсан нь захиалагч гүйцэтгэгчээс алданги, хохирол шаардах эрхийг хязгаарлахгүй. |
ГУРАВ.ЗАХИАЛАГЧ |
|
Хүлээн авах |
3.1. Захиалагч цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг хүлээн авч, хүлээлцсэн баримт (хүлээлцсэн акт) үйлдэнэ. |
Шалгалт, туршилт |
3.2. Бараа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл явц гүйцэтгэгчийн ирүүлсэн тендерт нийцэж буй эсэхийг хянах зорилгоор өөрийн, эсхүл захиалагчийн хүсэлтээр мэргэжлийн байгууллага шалгалт, туршилт явуулах эрхтэй. Шалгалт, туршилт хийх хугацаа, журмын талаар мэргэжлийн байгууллага гүйцэтгэгчид бичгээр урьдчилан мэдэгдэнэ. |
|
3.3. Шалгалт, туршилтын явцыг тэмдэглэл үйлдэн талууд баталгаажуулах бөгөөд бараа, дагалдах үйлчилгээ доголдолтой тохиолдолд мэргэжлийн байгууллага доголдлыг арилгуулахаар гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүлнэ. |
|
3.4. ГЕН-ийн 3.3-т заасан мэдэгдлийн дагуу гүйцэтгэгч бараа, үйлчилгээний доголдлыг арилгах арга хэмжээ авна. |
|
3.5. Бараа, үйлчилгээг хүлээн авахаас өмнө шалгасан, туршсан байх нь хүлээн авах үед түүнийг дахин шалгах, турших болон шаардлагатай тохиолдолд бараа, үйлчилгээг хүлээн авахаас татгалзах, доголдолтой холбогдуулж шаардлага гаргах захиалагчийн эрхийг хязгаарлахгүй. |
|
3.6. Шалгалт, туршилт хийхтэй холбоотой аливаа зардлыг гүйцэтгэгч хариуцна. |
Гэрээний үнэ |
3.7. Гэрээний үнийг гэрээ баталгаажуулах маягт-1-д заана. |
|
3.8. Гэрээний үнэд хуулийн 11.11-д заасан үндэслэлээр тохируулга хийх эсэх, тохируулга хийх бол аргачлалыг ГТН-д заана. |
ДӨРӨВ.ЭРСДЭЛ БА ХАРИУЦЛАГА |
|
Захиалагчийн хүлээх эрсдэл |
4.1. Захиалагч дараах эрсдэлийг хариуцна: |
4.1.1. бараа, үйлчилгээг захиалагчид шилжүүлснээс хойш бараа, үйлчилгээ нь ГЕН-ийн 1.1.13-т заасан болон бусад байдлаар гэмтсэн, устсан; |
|
|
4.1.2. гүйцэтгэгч бараа, үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх тодорхой үйлдэл хийсэн боловч захиалагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн аваагүй (доголдолтой бараа, үйлчилгээнд хамаарахгүй) байх хугацаанд ГЕН-ийн 1.1.13-т заасан болон бусад байдлаар бараа, үйлчилгээ гэмтсэн, устсан. |
Даатгал |
4.2. Захиалгын хуудаст заасан бараа, үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгч тухайн бараа, үйлчилгээг даатгуулахыг ГТН-д заасан бол уг нөхцөлөөр даатгуулсан байна. Даатгалын хураамжийг гүйцэтгэгч хариуцна. |
Доголдол |
4.3. Бараа, үйлчилгээг шалгаж, илэрсэн зөрчил, доголдлын талаар мэргэжлийн байгууллагад болон гүйцэтгэгчид мэдэгдэнэ. |
|
4.4. Мэргэжлийн байгууллага, захиалагч зөрчил, доголдлыг илрүүлэх зорилгоор барааны далд хэсгийг нээх, шалгалт, туршилт хийх эрхтэй. |
|
4.5. Захиалагч ГТН-д заасан баталгаат хугацаа, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дуусахаас өмнө зөрчил, доголдол арилгах тухай мэдэгдлийг мэргэжлийн байгууллага болон гүйцэтгэгчид өгнө. |
|
4.6. Доголдол арилгах мэдэгдэл өгсөн тухай бүр гүйцэтгэгч уг зөрчил, доголдлыг мэдэгдэлд заасан хугацаанд өөрийн зардлаар арилгана. |
|
4.7. Гүйцэтгэгч зөрчил, доголдлыг мэдэгдэлд заасан хугацаанд арилгаагүй бол захиалагч өөрийн зардлаар арилгана. |
|
4.8. Захиалагчийн гаргасан зардлыг гүйцэтгэгч захиалагчид үл маргах журмаар төлнө. |
Чанарын баталгаа |
4.9. Бараа, үйлчилгээний баталгаат хугацааг ГТН-д заана. |
Алданги |
4.10. Гүйцэтгэгч бараа, үйлчилгээг хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг захиалагчид төлнө. |
|
4.11. Захиалагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг гүйцэтгэгчид төлнө. |
Оюуны өмчийн эрх зөрчих |
4.12. Бараа, үйлчилгээг өмчлөх, эзэмших, ашиглах явцад гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол буруутай тал нь хариуцлагыг хүлээж, холбогдон гарах зардал, хохирлыг арилгана. |
Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал |
4.13. Бараа, үйлчилгээг захиалгын хуудаст заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүйд хүргэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд гүйцэтгэгч энэ тухай нэн даруй захиалагчийн төлөөлөгчид бичгээр мэдэгдэнэ. Бичгээр мэдэгдэх нь хугацаа шаардахаар бол ГЕН-ийн 6.10-д заасан хэлбэрээр урьдчилан мэдэгдэж болно. |
|
4.14. Гүйцэтгэгч захиалагчаас зааварчилгаа өгөх хүртэл гэрээг хэрэгжүүлэх боломжит бүх арга замыг хайна. |
|
4.15. Захиалагч ердийн боломжит хугацаанд зааварчилгаа өгөх бөгөөд талууд харилцан зөвшилцөж гэрээг хэрэгжүүлэх боломжит бүх арга хэмжээг авна. |
|
4.16. Гэрээг хэрэгжүүлэх захиалагчийн зааварчилгаа, гүйцэтгэгчийн авсан арга хэмжээ үр дүнд хүрээгүй тохиолдолд гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах хүсэлтийг худалдан авах гэрээнд заасан журмаар гаргаж болно. |
|
4.17. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн болох нь нотлогдсон тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчилд хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно. |
Үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа |
4.18. Гэрээний нэг тал нь үүргийн зөрчил гаргасан тохиолдолд нөгөө талд үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоож, мэдэгдэл хүргүүлнэ. Нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх ердийн боломжит хугацаа байна. |
|
4.19. Иргэний хуулийн 226 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа тогтоохгүй байж болно. |
ТАВ.ГЭРЭЭ ЦУЦЛАХ |
|
Гэрээ цуцлах үндэслэл |
5.1. Мэргэжлийн байгууллага дараах үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй: |
5.1.1. гүйцэтгэгч ГЕН-ийн дагуу мэдэгдэл хүлээн авч тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй; |
|
|
5.1.2. гүйцэтгэгчийн захиалагчид төлөх алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 (тавин) хувьд хүрсэн; |
|
5.1.3. гүйцэтгэгч тендер шалгаруулалтад оролцох буюу үүргийн гүйцэтгэлийн явцад авлига, залилан мэхлэх үйлдэлд холбогдсон нь шүүх болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон; |
|
5.1.4. гүйцэтгэгч ГЕН-ийн 6.5-д заасан үүргээ зөрчсөн; |
|
5.1.5. үнийн санал дуудах ажиллагаанд нэгээс дээш удаа оролцоогүй; |
|
5.1.6. гүйцэтгэгчээс нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээ нь цахим дэлгүүрт бүртгэгдсэн бараа, үйлчилгээний техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй тухай нэгээс дээш тооны захиалагчаас мэргэжлийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд захиалагчийн гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдсон. |
|
5.2. Гүйцэтгэгч хуулийн 7.1.1-д заасан нөхцөл үүссэн даруйд мэргэжлийн байгууллагад нотлох баримтын хамт гэрээ цуцлах хүсэлт хүргүүлнэ. Тус үндэслэлээр гэрээ цуцалсан нь мэргэжлийн байгууллага, захиалагчид үүссэн, эсхүл ирээдүйд үүсэх аливаа шаардах эрхийг хөндөхгүй. |
|
5.3. Гүйцэтгэгч ямар ч тохиолдолд гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхгүй. |
Гэрээ цуцлах журам |
5.4. ГЕН-ийн 5.1, 5.2-Т заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдлийг нөгөө талд бичгээр өгнө. |
|
5.5. Гэрээ цуцлах мэдэгдэлд гэрээг цуцлах болсон үндэслэл, үр дагаврыг тусгасан байна. |
Гэрээ цуцалсны үр дагавар |
5.6. Гэрээ цуцлагдсан тохиолдолд нөгөө талд учирсан хохирлыг үүрэг зөрчсөн тал Иргэний хуульд заасан журмын дагуу арилгана. |
ЗУРГАА.БУСАД ЗҮЙЛ |
|
Төлөөлөгч |
6.1. Талууд өөрийн төлөөлөгчийг томилж, томилсон төлөөлөгчийн мэдээллийг гэрээ баталгаажуулах маягтуудад заана. |
|
6.2. Төлөөлөгчийн мэдээлэлд түүний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, холбоо барих утас (ажлын болон хувийн), цахим шуудангийн хаяг тэмдэглэгдсэн байна. |
|
6.3. Гэрээ хэрэгжүүлэх явцад төлөөлөгч солигдсон бол Төлөөлөгч солигдсон тухай болон түүний мэдээллийг агуулсан мэдэгдлийг нөгөө талд бичгээр хүргүүлнэ. |
|
6.4. Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр эрх, үүргээ аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно. |
Туслан гүйцэтгэгч |
6.5. Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж байгаа тохиолдолд гүйцэтгэгчээс ирүүлсэн тендерт зааснаас илүү хувийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй. |
|
6.6. Туслан гүйцэтгэгчийн аливаа зөрчлийг (хугацаа хэтрүүлэх, ажлын доголдол гэх мэт) гүйцэтгэгч хариуцах бөгөөд туслан гүйцэтгэгч өөрчлөгдсөн тохиолдолд ГЕН-ийн 2.2-д заасан журмыг баримтална. |
Нууцлал |
6.7. Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж авсан хуулиар тогтоосон болон байгууллагаас нууц гэж нууцалж хамгаалалтад авсан аливаа мэдээллийг нөгөө тал зөвшөөрсөн, эсхүл эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй. |
|
6.8. Талуудын хувьд нууц мэдээллийг нөгөө талдаа ил болгож байгаа тохиолдолд нууц гэсэн тэмдэглэл хийж, нууцыг задруулахгүй байх мэдэгдлийг хамт өгнө. |
Мэдэгдэл |
6.9. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бүх мэдэгдэл (зөвшөөрөл, татгалзал, баталгаа, баталгаажуулалт, нэхэмжлэх, гэрчилгээ, шийдвэр, хүсэлт, захидал үүгээр хязгаарлагдахгүй) бичгээр үйлдэгдэнэ. |
|
6.10. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тухай мэдэгдлийг ГЕН-ийн 6.9-д зааснаас өөр хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд мэдэгдлийг баталгаажуулж бичгээр хүргүүлнэ. |
|
6.11. Мэдэгдлийг биечлэн хүргүүлэх, эсхүл баталгаат шуудангаар гэрээ баталгаажуулах маягтад заасан төлөөлөгчийн хаягаар илгээнэ. |
|
6.12. Дараах тохиолдолд мэдэгдлийг хүлээн авсанд тооцно: |
|
6.12.1. баталгаат шуудангаар илгээсэн тохиолдолд шууданд хийсэн өдрөөр, төлбөр төлсөн баримтыг үндэслэн; |
|
6.12.2. биечлэн хүргүүлсэн мэдэгдлийг нөгөө талын төлөөлөх эрх бүхий этгээд хүлээн авсан огноогоор, тэмдэглэлийг үндэслэн. |
|
6.13. Аль нэг тал нь байгууллагын хаяг, утас, шуудангийн хаягаа сольсон тохиолдолд нөгөө талдаа нэн даруй бичгээр мэдэгдэнэ. |
|
6.14. ГЕН-ийн 6.13-д заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг мэдэгдээгүй тал хариуцна. |
Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах |
6.15. Дараах тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна: |
6.15.1. ГЕН-ийн 2.2-т заасны дагуу өөрчлөлт орсон; |
|
|
6.15.2. үнийн тохируулга хийсэн. |
|
6.16. Гэрээний нэмэлт, өөрчлөлтөд талуудын эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно. |
|
6.17. ГЕН-ийн 6.15-д зааснаас бусад тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй. |
|
6.18. ГЕН-ийн 6.15.2-т заасны дагуу үнэ тохируулж, гэрээний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсноос хойш өөрчлөгдсөн үнийг баримтална. |
Маргаан шийдвэрлэх |
6.19. Гэрээнээс үүссэн аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг зорино. |
|
6.20. Маргааныг зөвшилцөж шийдвэрлэж эс чадвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. |
Бусад |
6.21. Цахим дэлгүүрт бүртгэгдсэн гүйцэтгэгчийн бараа, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцээгүй талаар захиалагч, ерөнхий гэрээний бусад оролцогчоос ирүүлсэн хүсэлтийг мэргэжлийн байгууллага хүлээн авч, шийдвэрлэнэ. |
ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ
ГЕН 2.4 |
Гэрээний хүчинтэй байх хугацаа:[Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацааг огноогоор бичих] |
ГЕН 2.8 |
[Барааг тээвэрлэх, хадгалах үеийн баглаа боодолд тавих нөхцөл, шаардлагыг тодорхой бичих.] [Ачааг хэрхэн тэмдэглэх болон хаяглах, ямар баримт бичиг дагалдахыг бичих] Баглаа, боодлын шаардлага: Жишээ нь: [Баглаа боодол нь тээвэрлэлтийн үеийн нөхцөл, тээвэрлэлт болон ил хадгалалтын үеийн халуун, хүйтэн, хур тунадас болон бусад бүх нөхцөлийг хангалттай тэсвэрлэхээр байна. Баглаа, боодлын хэмжээ, жинг сонгохдоо барааг хүргэх эцсийн цэгийн алслагдсан байдал, тээвэрлэлтийн цэг бүрд ачих, буулгах хангалттай төхөөрөмж байгаа эсэх зэрэг хүчин зүйлсийг харгалзсан байна гэх мэт] |
ГЕН 2.10 |
Бараа хүлээлгэн өгөх нөхцөл:[Бараа хүлээлгэн өгөх нөхцөлийг тодорхой бичих] Бараанд холбогдох баримт бичиг: [бараанд холбогдох ямар баримт бичгүүдийг хүлээлгэж өгөх талаар бичих] Угсралт, суурилуулах: [ямар барааг юунд, хэрхэн угсарч,суурилуулах гэх мэт.] |
ГЕН 2.11 |
[Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.6-ийн дагуу өгөгдлийн хүснэгтэд заасан бол Худалдааны нөхцөл (Incoterms)-ийг хуулж бичих] |
ГЕН 3.8
|
Үнийн тохируулга хийх аргачлал:"Ажиллах хүч болон материалын үнийн өөрчлөлтийг тусгах зорилгоор гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчид төлөх үнийг дараах томьёог ашиглан тохируулна: DP = P0 ( a + b L1 + c M1 ) - P0 L0 M0 Үүнд: DP -гүйцэтгэгчид төлөх нэмэгдэл үнэ P0-гэрээний үндсэн үнэ; a -гэрээний үнэд шингэсэн ашиг, захиргааны зардлын тогтмол дүн. Ихэнх тохиолдолд 5-15 хувийн хооронд хэлбэлздэг; b -гэрээний үнэд ажиллах хүчний эзлэх хувь; c -гэрээний үнэд материалын эзлэх хувь; L0-гарал үүслийн улсын холбогдох салбарын ажиллах хүчний өдрийн индекс; L0, L1 -гарал үүслийн улсад мөрдөгдөж буй холбогдох салбарын ажиллах хүчний суурь өдрийн болон үнэ тохируулах өдрийн индекс; M1 M0 -гарал үүслийн улсад мөрдөгдөж буй үндсэн бараа, үйлчилгээний суурь өдрийн болон үнэ тохируулах өдрийн индекс. [захиалагч a, b, c итгэлцүүрүүдийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана. Энэ гурван итгэлцүүрийн нийлбэр дүн аль ч тохиолдолд нэг (1) байна.] Оролцогч индексийн эх үүсвэр болон суурь өдрийн индексийг өөрийн тендерт зааж өгнө. Суурь өдөр нь тендер зарласан өдөр байна. Үнэ тохируулах өдөр нь барааг тээвэрлэхээс [тоо бичих][4], эсхүл үйлчилгээ үзүүлж эхлэхээс долоо хоногийн өмнөх өдөр байна (үүнийг үйлдвэрлэх явцын дунд үе гэж ойлгоно). Нэг жилээс дээш хүчинтэй байх ерөнхий гэрээнд нэг жилийн хугацаа дууссанаас хойш талууд гэрээний үнийг тохируулах санал гаргах эрхтэй байна. Гэрээний үнийн /P0/ валют, ажиллах хүч болон материалын индекс нь гарал үүслийн улсын валютаас өөр байх тохиолдолд, гэрээний үнийн тохируулалт буруу хийгдэхээс урьдчилан сэргийлж, залруулах итгэлцүүрийг ашиглана. Залруулах итгэлцүүр нь тус хоёр валютын суурь өдөр болон үнэ тохируулах өдрийн ханшны харьцаа байна. |
ГЕН 4.2 |
[Даатгалын нөхцөлийг тухайн бараа нийлүүлэлтийн онцлог болон худалдааны нөхцөлүүдийг харгалзан тодорхойлно. Даатгалын төрөл заах] |
ГЕН 4.9 |
[Баталгаат хугацаа заасан эсэх, заасан бол тендер шалгаруулалтын баримт бичигт үндэслэн хугацааг тогтоож бичих] |
ГЕН 4.10
|
Алданги тооцох эсэх: ["Тийм", "Үгүй" гэдгээс сонгох] Алдангийн хувь: [хоног тутамд 0.5 хүртэл хувиар тогтоож бичих] |
ГЕН 4.11 |
Алданги тооцох эсэх: ["Тийм", "Үгүй" гэдгээс сонгох] Алдангийн хувь: [хоног тутамд 0.5 хүртэл хувиар тогтоож бичих] |
1
Хавсралт 1
ЗАХИАЛГЫН ХУУДАС
Санамж: Захиалагч захиалгын хуудсыг худалдан авах ажиллагааны цахим системээр бөглөж, ерөнхий гэрээний гүйцэтгэгчид үнийн санал дуудах урилгыг цахим системээр хүргүүлснээс хойш ажлын хоёроос доошгүй өдрийн дараа урилгад заасан өдөр, хугацаанд үнийн санал дуудах ажиллагаа явагдах болохыг анхаарна уу.
Захиалагчийн нэр, хаяг:
Захиалгын хуудас илгээсэн огноо:
Захиалгын дугаар:
Мэргэжлийн байгууллагаас тогтоосон нэгж үнэ:
Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаа:
Захиалгын хуудаст заасан нийт тоо хэмжээ:
№ |
Бараа, үйлчилгээний мэдээлэл |
Гүйцэтгэгч |
Гүйцэтгэгчийн ерөнхий нэгж үнэ |
Худалдан авах тоо хэмжээ |
Үүрэг гүйцэтгэх хугацаа |
Үүрэг гүйцэтгэх газар |
Шинж чанар |
Хүргэлтээр авах эсэх |
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Захиалгыг баталгаажуулсан: Захиалагчийн ажилтан, албан тушаалтны нэр, албан тушаал
1
ГЭРЭЭ БАТАЛГААЖУУЛАХ МАЯГТ-1
ЕРӨНХИЙ ГЭРЭЭ
[Тендер шалгаруулалтын нэрийг бичих] гэрээ.
Дугаар [Тендер шалгаруулалтын дугаарыг бичих]
Огноо: |
|
Улаанбаатар хот |
Нэг талаас [худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нэр] (цаашид "мэргэжлийн байгууллага" гэх), нөгөө талаас [гүйцэтгэгчийн нэр] (цаашид "гүйцэтгэгч" гэх) нь ерөнхий гэрээний тендер шалгаруулалтад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендерийг хүлээн зөвшөөрч, энэ гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.
- Энэ гэрээгээр гүйцэтгэгчийн гүйцэтгэх бараа, эсхүл үйлчилгээ (цаашид "гэрээний зүйл" гэх)-г цахим дэлгүүрт бүртгэж, гэрээний хүчинтэй байх хугацаанд цахим дэлгүүрт байршуулах, ерөнхий гэрээний гүйцэтгэлтэй холбоотой харилцааг зохицуулна.
- Энэ гэрээний дагуу гүйцэтгэх гэрээний зүйлийн нэгж үнэ [гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлд заасан үнийн дүнг тоогоор болон үсгээр бичих] төгрөг (цаашид "гэрээний үнэ" гэх) байна. Гэрээний зүйлийг цахим дэлгүүрт гэрээний үнээр байршуулна.
- Гэрээний зүйл цахим дэлгүүрт бүртгэгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд гэрээний үнэ өөрчлөгдөхгүй, тогтмол байна.
- Гэрээний хүчинтэй байх хугацаа: ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүртэл ... жилийн хугацаатай байна.[хүчинтэй байх хугацааг бичих]
- Ерөнхий гэрээний аргын хоёрдугаар үе шатанд захиалагчаас цахим дэлгүүрт ирүүлсэн захиалгын хуудасны дагуу гэрээний зүйлийг гүйцэтгэхээр шалгарсан тохиолдолд гүйцэтгэгч ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээг захиалагчтай цахим системээр байгуулна.
- Доор дурдсан баримт бичиг (цаашид "гэрээний баримт бичиг" гэх) гэрээний хэсэг байна. Үүнд:
- Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;
- Гүйцэтгэгчийн тендер илгээсэн маягт;
- Гэрээний тусгай нөхцөл;
- Гэрээний ерөнхий нөхцөл;
- Гүйцэтгэлийн баталгааны мэдэгдэл;
- Техникийн тодорхойлолт.
- Гэрээнд холбогдох асуудлаар талууд зөвхөн албан бичгээр харилцана.
- Гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар талуудыг дараах эрх бүхий этгээдүүд төлөөлнө. Үүнд:
- Мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх-ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
8.2. Гүйцэтгэгчийн төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх-ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг]______________
|
|
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг] _____________
|
1
ГЭРЭЭ БАТАЛГААЖУУЛАХ МАЯГТ-2
ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ
Огноо |
Гэрээний дугаар |
............................... хот/аймаг |
Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх), нөгөө талаас [гүйцэтгэгчийн нэр] (цаашид "гүйцэтгэгч" гэх) нь захиалагчийн ... дугаартай захиалгын хуудаст заасан ерөнхий гэрээний зүйлийг мэргэжлийн байгууллагатай байгуулсан ерөнхий гэрээний нөхцөл, журмын дагуу гүйцэтгэхээр гүйцэтгэгчээс үнийн санал дуудах ажиллагаанд ирүүлсэн саналыг захиалагч хүлээн зөвшөөрч, энэ гэрээг дараах нөхцөлтэйгөөр байгуулав.
Нэгдүгээр зүйл.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ гэрээгээр захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд бараа, эсхүл үйлчилгээ (цаашид "гэрээний зүйл" гэх)-г цахим дэлгүүрээс худалдан авах, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, үнэ төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Хоёрдугаар зүйл.Үүрэг гүйцэтгэх газар, хугацаа
2.1.Гүйцэтгэгч гэрээнд заасан нөхцөл, захиалгын хуудаст заасан үүрэг гүйцэтгэх газар, хугацааг баримтлан бараа, эсхүл үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Захиалгын хуудаст заасан хугацаанд үүрэг гүйцэтгэж эхэлнэ.
2.2.Гүйцэтгэгч бараа, үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн жишигт нийцүүлэн гүйцэтгэнэ.
2.3.Гүйцэтгэгч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллана.
2.4.Гүйцэтгэгч барааг нийлүүлэхэд, эсхүл үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, бусад зүйлийг гаргуулахыг хүссэн тохиолдолд захиалагч ердийн боломжит хугацаанд гаргаж өгнө.
2.5.Гүйцэтгэгч дараах нөхцөл бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах тухай хүсэлт гаргаж болно:
2.5.1.захиалагч гэрээний 2.4-т заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй;
2.5.2.гэрээнд заасан хугацаанд бараа нийлүүлэх, эсхүл үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүргэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон.
2.6.Захиалагч гэрээний 2.5-д заасан нөхцөлийн аль нэг бүрдсэн гэж үзвэл гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн хугацааг сунгаж болно.
2.7.Гэрээний 2.5.2-т заасан нөхцөл байдал үүссэн болохыг гүйцэтгэгч нотлох үүрэгтэй.
Гуравдугаар зүйл.Бараа, үйлчилгээ хүлээн авах
3.1.Гүйцэтгэгч барааг ерөнхий гэрээний ГТН-д заасан нөхцөлөөр хүлээлгэн өгч, дагалдах үйлчилгээг бүрэн үзүүлж, баримт (хүлээлцсэн акт) үйлдэнэ.
3.2.Гүйцэтгэгч үйлчилгээг захиалгын хуудаст заасны дагуу бүрэн гүйцэтгэж, баримт (хүлээлцсэн акт) үйлдэнэ.
3.3.Үйлчилгээний тодорхойлолтод үе шатны тайланг ирүүлэхээр заасан бол гүйцэтгэгч захиалгын хуудаст заасан хугацаанд захиалагчид хүргүүлнэ.
3.4.Гүйцэтгэгч барааг хүлээлгэн өгч, дагалдах үйлчилгээг үзүүлснээр захиалагчид барааны өмчлөх эрх шилжинэ.
3.5.Талууд үүрэг гүйцэтгэх газарт бараа, эсхүл үйлчилгээний тоо хэмжээ, чанарыг хуульд заасан арга ажиллагааны дагуу шалгана.
Дөрөвдүгээр зүйл.Гэрээний үнэ, төлбөрийн нөхцөл, нэхэмжлэл
4.1.Захиалагчийн захиалгын хуудаст заасан гэрээний нэгж зүйлийг гүйцэтгэгчээс үнийн санал дуудах ажиллагаанд ирүүлсэн ..... [нэгж үнийг тоогоор болон үсгээр бичих] төгрөгөөр гүйцэтгэхийг захиалагч зөвшөөрсөн. Захиалгын хуудаст заасан нийт тоо хэмжээнд үндэслэсэн үнийг гэрээний үнэ гэж үзнэ.
4.2.Захиалагч шаардлага хангасан төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын долоон өдрийн хугацаанд гэрээний үнийг гүйцэтгэгчид төлнө. Төлбөрийн нэхэмжлэх нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэгдсэн байна.
4.3.Захиалагч гэрээний үнийг гүйцэтгэгчийн доор дурдсан банкны дансанд шилжүүлнэ.
4.3.1.харилцагч банкны нэр:
4.3.2.банкны дансны дугаар:
4.4.Гүйцэтгэгчийн хүсэлтээр захиалагч бараа нийлүүлэх, эсхүл үйлчилгээ үзүүлэх хугацааг гэрээний 2.6-д заасны дагуу сунгасан бол сунгагдсан хугацаагаар захиалагчийн төлбөр төлөх хугацааг сунгагдсан гэж үзнэ.
4.5.Захиалагч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тухай баримтын хуулбар хувь болон бусад холбогдох баримтыг төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхэд хавсаргахыг шаардаж болно.
4.6.Захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй.
4.7.Захиалагч алданги болон бусад төлбөр шаардах эрхтэй бол гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутгана.
Тавдугаар зүйл.Гэрээ цуцлах үндэслэл
5.1.Захиалагч дараах үндэслэлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах эрхтэй:
5.1.1.гүйцэтгэгч заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч нэмэлт хугацаанд гүйцэтгээгүй;
5.1.2.үүрэг гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж сунгагдаагүй, түдгэлзүүлсэн, хүчингүй болсон;
5.1.3.гүйцэтгэгч ерөнхий гэрээнд заасан туслан гүйцэтгүүлэх үүргээ зөрчсөн нь тогтоогдсон;
5.1.4.гүйцэтгэгчийн төлөх алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 (тавин) хувьд хүрсэн.
5.2.Гүйцэтгэгч дараах үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй:
5.2.1.захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй;
5.2.2.төлбөр хийх хугацаа хэтэрсэн тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй;
5.2.3.захиалагчийн төлөх алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 (тавин) хувьд хүрсэн.
5.3.Гүйцэтгэгч ямар ч тохиолдолд гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхгүй.
5.4.Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах мэдэгдэлд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах болсон үндэслэл, цаашид гэрээг дуусгавар болсонтой холбоотой авах арга хэмжээний тухай тусгасан байна.
Зургаадугаар зүйл.Бусад
6.1.Доор дурдсан баримт бичиг гэрээний хэсэг байна:
6.1.1.мэргэжлийн байгууллаа, гүйцэтгэгчтэй байгуулсан ерөнхий гэрээ;
6.1.2.захиалгын хуудас.
6.2.Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
6.3.Гэрээг хоёр хувь үйлдэж, талуудад тус бүр нэг хувь хадгалагдана.
6.4.Гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, цуцлахтай холбоотой аливаа маргаантай асуудлыг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд хэрэв зөвшилцөлд үл хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
6.5.Гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар талуудыг дараах эрх бүхий этгээдүүд төлөөлнө. Үүнд:
6.5.1.захиалагчийн төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх-ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
6.5.2.гүйцэтгэгчийн төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх-ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг]______________
|
|
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг] _____________
|
1
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: |
[тендер шалгаруулалт зарласан он, сар, өдрийг бичих] |
Тендер шалгаруулалтын нэр: |
[төсөл, арга хэмжээний батлагдсан нэрийг бичих] |
Тендер шалгаруулалтын дугаар: |
[цахим системд заасан тендер шалгаруулалтын дугаарыг бичих] |
- [Мэргэжлийн байгууллагын нэрийг бүрэн, товчлохгүйгээр бичих] нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
- Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: [Хэрвээ багцтай бол "Тийм", багцгүй бол "Үгүй"]
Багц № 1: багцын нэр,
Багц № 2: багцын нэр...гэх мэт.
Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:
Дотоодын багц № 3: багцын нэр,
Дотоодын багц № 4: багцын нэр...гэх мэт.
- Тендерийг [тендер хүлээн авах эцсийн огноо, цаг]–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг [огноо]-ны өдрийн, [цаг][5]-т худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулна.
- Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: ["Зөвшөөрнө" эсхүл "Зөвшөөрөхгүй" гэдгийн аль нэгийг сонгоно уу]
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: ["Эрхтэй" эсхүл "Эрхгүй" гэдгийн аль нэгийг сонгоно уу]
- Тендер нь түүнийг нээснээс хойш [30 ба түүнээс дээш хоногийн] хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба тендерийн баталгааны мэдэгдэл ирүүлнэ.
- Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаа: [хугацааг жилээр тооцож оруулна уу]
- Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтын баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд үйлчилгээний хураамжийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
[Мэргэжлийн байгууллагын тодорхой хаяг, утас/цахим шуудангийн хаяг)]
1
[1] Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтад уг задаргааг ашиглана.
[2] Монгол Улсын гарал үүсэлтэй бараа мөн эсэх гэдэгт "тийм" гэж бөглөсөн бол түүнийг нотлох баримт бичгийг хавсаргана.
[3] Үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтад уг задаргааг ашиглана.
[4]Захиалагч шаардлагатай долоо хоногийн тоог заана.
[5] Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.
Текст томруулах
A
A
A