A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/408

Улаанбаатар хот

Жагсаалтад нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Хүний эмийн зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дахь жагсаалт"-ын 17.7 дахь хэсэгт Урсодезоксихолийн хүчил 100мг- 400мг, шахмал, капсул жоргүй олгох, Бифенил диметил дикарбоксилат 25мг шахмал, капсул жороор олгох эмийг тус тус хавсралтаар нэмж баталсугай.

Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /Ш.Энхтуяа/-т үүрэг болгосугай.

САЙД С.ЧИНЗОРИГ

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн А/408 дугаар

тушаалын хавсралт

 

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН X ЖАГСААЛТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эмийн нэр

Тун хэмжээ, хэлбэр

Багийн эмчийн салбар

Сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төв

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэш-лийн эмнэлэг

Нийтийн үйлчилгээ-тэй эмийн сан

17. Ходоод гэдэсний замын эмгэгүүдэд хэрэглэх эм

17.7 Элэг цөсний үйл ажиллагаанд нөлөөлөх болон элэг хамгаалах эм, бэлдмэлүүд

1

урсодезоксихолийн хүчил

шахмал, капсул,

100мг - 400мг

 

+

+

+

жг

2

бифенил диметил дикарбоксилат

шахмал, капсул, 25мг

 

+

+

+

ж