A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2007 оны 237-р хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИН ТОГТООХ, ЗЭРЭГЛЭЛД ХАМААРУУЛАХ ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 60

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалын сарын цалинг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адил байхаар тогтоосугай. /Энэ заалт Засгийн газрын 1997 оны 158 дугаар тогтоолоор хүчингүй/

2.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тогтоож, 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН