- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШИГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШИГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 209
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож, энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй:
Дүүргийн Засаг дарга 37260-44160 төгрөг;
Сумын Засаг дарга 34500-41400 төгрөг;
Хорооны Засаг дарга 27600-33120 төгрөг;
Багийн Засаг дарга 23460-28980 төгрөг. /Засгийн газрын 1998 оны 53 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улс төрийн зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 158 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
