- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШИГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШИГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 53
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. /ЗГ-ын 1999 оны 153 дугаар тогтоолоор 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсон./
2.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалын сарын цалинг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адил байхаар шинэчлэн тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Албан тушаалын цалингийн жишиг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 209 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
