A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АМЬДРАЛ ЯДУУ, БАГА ОРЛОГОТОЙ ӨРХ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Эдийн засгийг зах зээлийн тогтолцоонд шилжүүлэхийн хирээр нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааг дээшлүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа дэс дараатай арга хэмжээг үргэлжлүүлж энэ ажилд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын анхаарлыг төвлөрүүлэн тодорхой арга хэмжээ авахуулах шаардлагатай байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Амьдрал ядуу, бага орлоготой өрхөд амьдарч байгаа хөдөлмөрийн насны болон хөдөлмөрлөх чадвартай иргэдэд хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад нь зориулан хөдөлмөрийн багаж, хэрэгсэл олж нийлүүлэх болон ашиг шимийн мал олгох, хүнсний ногоо тариулахаар газар эзэмшүүлэх зэргээр баталгаатай орлоготой болгох арга хэмжээнүүдийг тууштай авахыг аймгийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

2.Амьдрал ядуу, бага орлоготой өрхийн доторхи хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, мэргэжилгүй иргэдэд төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлэх, ажлын дадлага олгож үйлдвэрлэл эрхлэхэд нь туслах, түүнчлэн хараагүй, дүлий, эрхтэн дутуу,оюун ухааны хөнгөн хомсдолтой иргэдийг тэтгэлэгтэйгээр үнэ төлбөргүй сургаж тохирох ажил, хөдөлмөр эрхлэх чадвартай болгох чиглэлээр Улсын нийгэм хангамжийн газрын харьяа Тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт үйлдвэрлэлийн төвийг өргөтгөн ажиллуулах арга хэмжээ авч шаардагдах зардлыг улсын төсвөөс гаргаж байхыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.

3.Амьдрах наад захын хэрэгцээгээ өөрсдөө хангах чадваргүй туйлын ядуу дорой амьдралтай өндөр настан, тахир дутуу иргэд, өнчин хүүхдийг хооллох, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий нийгмийн халамжийн төвийг шаардлагатай газарт байгуулж ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд; түүнд шаардагдах зардлын зарим хэсгийг тэтгэврийн сангаас гаргахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт тус тус даалгасугай.

4.Ядуурлын түвшинг тогтоох шалгуурыг боловсруулж түүнийг үндэслэн энэ оны эхний хагаст багтаан амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид энэ талаар улсын нэгдсэн мэдээлэлтэй болгох арга хэмжээ авахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Улсын статистикийг газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа)-т үүрэг болгосугай.

5.Засгийн газрын болон олон нийтийн байгууллагын шугамаар ядуучуудад зориулан олгож байгаа хандив, тусламжийн хөрөнгийг амьдрал ядуу, бага орлоготой өрх, иргэдийг баталгаатай орлоготой болгох, бие даан ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх чиглэлээр үр ашигтай зарцуулах бодлого явуулахын хамт шууд олгох хандив, тусламж нь зайлшгүй дэмжлэг үзүүлэх шаардлагатай хүмүүст олгогдож байгаа эсэхэд тавих хяналтыг сайжруулж, энэ талаар нэгдсэн аргачлал удирдлагаар хангаж ажиллахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д үүрэг болгосугай.

6.Амьдрал ядуу, бага орлоготой өрх, иргэдийн талаар нийслэлийн дүүрэг, хороодод хийсэн шалгалт, судалгааны мөрөөр холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ