A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам, загвар шинэчлэн батлах тухай /Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зарим төрлийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/180

Улаанбаатар хот

Журам, загвар шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9, Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зарим төрлийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад олгох гэрчилгээний загвар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БУЛГАНТУЯА

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/35

Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур, журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөрийн бодлогын газар (Д.Ренчиндорж), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (З.Энхболд)-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул)-т үүрэг болгосугай.

4.Тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны А/91, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/63, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/09, 2019 оны А/65, 2019 оны А/374, 2023 оны А/180 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН