A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ТӨСӨВТ ӨРТГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар"-ыг хавсралт ёсоор тогтоосугай.

2.Энэ тогтоолын хавсралтаар тогтоосон төсөвт өртгийн дээд хязгаарыг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Босго үнэ шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН